Tuesday, December 30, 2014

Одоо Улаанбаатарын байдал ямар байна бэ?


Иймэрхүү сэдэв гаргаж байя гэж бодлоо.. яагаад гэвэл  улаанбаатар хотын талаар сонин сайханг дэлгэж хотоо магтаж байна ..
Би зунжингаа хөдөө байсан болохоор хотынхаа хөгжил цэцэглэлтийг хараад сайхан байнаа ..
Нэгдүгээр алхам::
Зам талбай их хөгжсөн байна .. олон урсгалын замтай болсон байна .. Гудамж төсөл сайхан төсөл хэрэгжүүлсэн байна .. цэцэг төвийн уулзварыг дөрвөн зам болгосон байна.
Зуун айл дээр бөөн бөглөрлийг бас цэгцэлж дөрвөн зам үүсгэсэн байна .. Гурав дөрөвдүгээр хороололын Энэбишийн уулзварыг маш гоё цэгцэлж төөрөлдөөд л яваад байдаг байсныг нь цэгцэлчихсэн байнаа ... өөр шинэ урдуур явдаг зам барьсан байна лээ хурдны зам гээд .. тэгсэн чинь тэрэн дээрээ том оврын тээврийн хэрэгсэл явуулахгүй гэдэг заалт оруулчихсан тэр нь жаахан тиймэрхүү..
Яармагийн гүүрийг хоёр эгнээ болгосон,, харин Сонсголон дээр дахиад гүүр барьна гэж байналээ .. өвөл ус хөлдөхөөр барихын гэсн..
Сайхан байнаа улс орон хөгжөөд ..
Надад бас нэг анзаарагдсан зүйлс гэвэл залуучууд болзох газар ихэссэн байналээ ..
KFC байгуулагдсан, гэхдээ дотор тохижилт нь муу юм билээ .. эвтэйхэн сууж ч болохгүй .. тэгээд бас цэс багатай .. цэсний утга бас багатаймуу хаашайен.. би хараад ойлгохгүй жаахан паниктсан..
Амт нь бол жаахан сул ч гэсэн яг байналээ.. харин халуун ногоотой нь бол зүгээр перц шахцан юмшиг .. заза муулах яахуу ..
Миний мөрөөдөж байсан гоё гоё кофений газрууд нээгдсэн байналээ .. би тийм юмтай болохымсан гэж их мөрөөдөж байсын??... Амттай л юм билээ ..торт муутай, одоо торт л амталдаг болж,,  хөөрхөн бас үнэтэй .. ийм газрууд ч хотыг үнэн чимэж байна лээ шүү.. Улаанбаатрынхаа гудамжаар тэдний кофег амтлаад л амьдрал сайхан байнаа гээд мөрөөдөөд л явж байвал тээ ..

Амьдрал сайхан байнаа ..

No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа