Уншсан ном: Морь унасан толгойгүй хүн


Уншаад нилээн удсан юм .. бичих хэрэгтэй гэж бодов.
Анх би Жонни Деффийн тоглосон Морь унасан толгойгүй киног үзэж байлаа. Би яг тэрэн шиг гэж бодоод уншаад байсныг яана хаха .. гэтэл тийм байсангүй зүгээр ариун хайрын төлөөх зохиол гэхийнмуудаа кэкэ..  Зохиол уншаад хайрлан дурламаар тохиолдол бас гарахынмаа.

Ерөнхийдөө тухайн газар нутаг, цаг хугацаанд очсон юм шиг мэдрэмж төрүүлж, газар нутгийн хүмүүсийн соёл мөн аж амьдралыг үнэхээр мэдрүүлсэн гайхамшигтай зохиол байлаа .
Ерөнхийдөө морь унасан толгойгүй хүн гэж хардалтаас болж андуурч буудсан хөөрхий муу үхдэлийн хөөж бэмбийцэн бие цогцосыг тээвэрлэж явахын тулд моринд бэхэлсэнээ алдаж хөдөө талаар тэнүүлснээс болж түмэн амьтаныг айлгаж бас гайхшруулсан юм билээ.
Зохиол дээр мексик хүмүүсийн соёлын нэг морь унах явдалыг үнэхээр гайхамшигтай харуулсан бөгөөд мөн түүнчлэн зэрлэг адууг хэрхэн номхотгож сургаж байсан мөн зэрлэг адууны хүч чадал болоод түүний эзний эрэмгий зоримог байдлыг уран яруу харуулж, би өөрөө тийм адуу унаж байхымсан, адуун дээр салхи сөрж давхих юмсан, тийм эрэмгий хүмүүстэй уулзаж ярилцаж үзхиймсан гэдэг мэдрэмжийг төрүүллээ.
Аа мөн мөрч хүний гярхай ашигламтгай байдлыг үнэхээр сайхан харуулсан бөгөөд ухайсдаа сайн байна болж байнашдээ гэж хашгирмаар санагдах үе байнга гарч байлаа.
Ялангуяа зохиолын гол хоёр баатар болох мустангер залуу, залуу авхай хоёрын хээр талаар давхиж байгаа үзэгдэл үнэхээр гайхалтай. Араас нь элдэн хөөх зэрлэг адууны азаргыг буудаж унагааж байгаа хэсэг дээр ямар эрэмгий шаламгай гэдэг нь харагдах бөгөөд тухайн цаг үед хүмүүс бид нар амьдрах хэв  маягтаа зохицож бас л тийм эрэмгий, шаламгай, зоригтой байх байсан боловуу.
Хар санаа биеээ отно гэдгийг харин сайхан харуулаад өгсөн зохиолчид талархмаар байна.
Хүний сэтгэл яахлээрээ цаанаасаа хар санаатай болж, өөрийгөө бодож л байвал яахаас ч буцахгүй болдог байна... хөөрхий тэдгээр хар санаатай хүмүүсийг хайрласан сэтгэлийг хүндэлж байгаа ч гэсэн чамайг хайрлаагүй яахаас ч буцахгүй байдалд орно гэдэг юутай харамсалтай..
Өөрийнхөө сайхан амьдралыг хар муу муухайгаар харж, гутрааж яах ч гэсэн юм билээ мэдэхгүй юм.
Гэхдээ хүн болгонд хайрлах эрх бас амархан гутардаг сэтгэл байдаг болохоор арга ч гүй юмуудаа бөө мэд ккк.
Тэр эрэмгий зоригт мустангер залуутай суусан авхай үнэхээр азтаймаа гэдэг үгээр энэ зохиолыг дуусгаваа.

Comments

  1. Goyo zohiol shuu. Bi 4-r angiinhaa zunii amraltaar unshij baisiin baina, odoogoos 20-d jiliin umnu...

    ReplyDelete
    Replies
    1. өөрийнхээ энэ номын талаар үзэл бодлоо яриач

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа