Friday, March 20, 2015

Энэ жилийн төлөвлөгөө


Зээ би бээр энэ жил нээх олон даахгүй нохой булуу хураахын үлгэрээр олон зүйл төлөвлөсөнгүй. Өвөл хэлний курсэд яваад эрч хүчээ олж авсан, бас залуу байгаа дээрээ их юм сурч бүтээх ёстой шүү гэдгийг маш гүн гүнзгий ухаарсан учраас сур бас дахин сур гэдэг Владимир Илич Сүхбаатарын хэлсэн үгийг дагана гэж бодож байна.

  1. Англи хэл төгс гаргуун сурах...
  2. Албан бичгийн англи болон хятад хэлтэй болох
  3. Гадаад хэлдээр таваас арван ном бүрэн ойлгож унших
  4. Төсөл боловсруулалт, төслийн менежерийн сургалтанд суух
  5. Нягтлан бодох бүртгэлийн курсад суух
  6. Эрчимтэй турах, цагаан хоолтон болох
За энэ зорилгуудыг баримтлаад үзээд байнадаа.. та бүхэн албан бичгийн англи хятад хэлний ном байвал надруу илгээвэл би их баярлах болно. Миний мэйл хаяг:  aamregled@gmail.com
За өөр юу байна гэвэл бясалгалаар хичээллэсэн чинь харин их сэтгэлийн тэнхээтэй болсон юмшиг санагдаад байхым.. би урьд нь хоолны тал дээр гүрийлт муу гэж бодож байсан, харин одоо цагаан хоолтон болно гээд сэтгэлд багтаад жингээ хасах гээд гүрийж чадна гэж бодож байна. Би нээрээ туржийна гэж бодоод улам илүү таргалцан байналээштт... жинтэй айлд очиж үзэж байж л мэдлээшт.. хахах ...
Ийм л хүндээ би ...
Харин боловсрол болон хэлний мэдлэгээ дээшлүүлж, мундаг ажилд ормоор байна.. Одоо таваргаж гүйдэг ажилаасаа уйдаж байнаа... Амьдралыг үр бүтээлтэй өнгөрүүлье гэсэн уриатай мөртлөө юу ч бүтээгээгүй, суралцаагүй байгаадаа үнэн өөртөө уур хүрэхийн..
Та бүхэн надад нягтлан болон төслийн менежерийн сургалт хаана байвал илүү чанартай бэ гэдгийг зөвлөөч..

8 comments:

  1. Цагаан хоолтон гэдгээс бусад нь ок. Цагаан хоол чинь манай орны нөхцөлд хор шүү дээ. Махаа сайн ид сайн ид

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ .. би наян кг болчоод хэцүү байнаа ... уур хүрээдийн..

      Delete
  2. MRowan-тай санал нэг байна. Хувь хүний л асуудал л даа, төмрийн болон уургийн дутагдлаас сайн сэргийлэх хэрэгтэй болох байх. Сайн уншиж судлаж, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авахгүй бол эрүүл мэндийн хор уршиг их юм байна лээ.
    Үр бүтээлтэй амьдрах зорилготой, тэмүүлэлтэй байна гэдэг хамгийн сайхан. Хийж, оролдож байгаа бүх ажлууд нь маш сайн туршлага болж байгаа гэж бодож байна. Зорьсон, төлөвлөсөн бүхэнд нь томоос том амжилт хүсье.

    ReplyDelete
  3. ямар хэлний курсад суусан бэ? хэр үр дүнтэй байв? ёо ёо хэл чинь үнэн проблем бна аа бна, нябогоор элийгээ хийнэ вэ? дэмий шүү, тооноос залхсан хүн лол

    ReplyDelete
    Replies
    1. миний блогыг уншсан бол би тоондоо сайн...
      ямар курсад суух нь биш харин чи өөрөө тэмүүлэлтэй байх нь чухал
      би хувьдаа компанитай болохоор нябог өөрө хийхгүй бол болъу байнаа
      тэглээ ч миний ирээдүйд маш их хэрэгтэй байна.

      Delete
    2. нээрээ ч тийм дээ, сайн сургалт чигийг сайн гаргадаг гэж боддог болоод л тэр ухамсаргүйгээр гарах асуулт кккк

      Delete
  4. Хамгийн зөв туралт хөдөлгөөн гэж

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа