Тамын тогооны үлгэр

Гадаадын хөрөнгө оруулалттай төсөл дээр олноороо монголчууд ажиллаж байна.
Бид өөрийн нутаг дээр төслийг хэрэгжүүлж байгаа болохоор төслийн талаар дэлгэрэнгүй сайхан мэдээлэл авах, суралцах хэрэгтэй байтал үгүй харин ч эсрэгээрээ тамын тогооны үлгэрээ ярьж сууна.
Би гэхдээ эхэндээ энэ байдалд нэгээхэн уурлаж байснаа сүүлрүүгээ нэг юмыг ойлгосон юм.. Юу гэвэл би бол хэдэн хар ажилчинтай талбайд л ажиллаж байгаа болохоор энэ талаар санаа зовж, өөрийөө ядраах хэрэггүй гэж өөрөө өөртөө урам өгч сууна.
Манай улсыг бас нилээн боловсруулах цаг нэгэнт болсон байна..
Яахуу шинэ үе маань төрж, гадаадаар ганган сайхан ярьдаг болсон байвч баян ядуугийн ялгаа илт ихэссэнээс болж боловсролгүй хүмүүсийн нүүдэл бас ихсээ юу даа.
Бүгдийг нь Их сургуульд сургаад өгөөч гэж байгаам биш, харин бүгдийг нь хүн болгож хүмүүжүүлэх үүргийг эцэг эх, төр засаг, сургууль нь анхаарах хэрэгтэй болжээ.
Уламжлалт соёл, ёс маань энэ бүх хүмүүсийг хэнийг нь хэн бэ гэж сургаж байсан сайхан уламжлал манайд байгаа ч алдагдсаар одоо харахаас огиудас хүрмээр улсууд ихээхэн байнаа..
Бидэнд боловсрол хэрэгтэй..
Гадааадын улсуудаас суралцах хэрэгтэй, тэд нар байхгүй бол бид нар олон зүйлийг бүтээн босгож чадахгүй байна, хэрэггүй дэмий бардам зангаа орхиод тэр хүмүүсийн шавь болж суралцах шаардлага манайд ихээхэн тулгарч байна..
Өөрийн эх орноо өөрөө аваад явахын тулд өөрсдөө бүтээн байгуулахад биднар суралцах хэрэгтэй байна.
Заавал гададад суралцаж байгаа хүмүүс гэлтгүй , барилгын туслах хийж байгаа хүмүүс тэдний ажлыг арга барилыг яагаад сураад авч болдоггүйм бэ..
Бодох л асуудал ..


Comments