Friday, August 21, 2015

Амьдраад байдаг хэргээ хүмүүсээ ХАЙРАА АВаараай

Гэнэт өөртөө хайр зарлачий.
Эргэн тойрны хүмүүстээ ХАЙР ЗАРЛАДАГ давалгааг блогчиддоо би эхлүүляа.
Би эргэн тойрон амьдарч намайг хайрладаг  магадгүй намайг тоодоггүй эсвэл намайг үзэн яддаг хүмүүст ч гэсэн ХАЙР би ЗАРЛАЖ байна.

Гэр бүлдээ би ХАЙР ЗАРЛАж байнаа .. Намайг дэмждэг боловч миний төлөө хэтэрхийииии их санаа зовдог ээждэээ , бас миний амьдралын түшиг тулгуур хамтран амжилтанд хүрэх гэж яваа дүү нартаа, надад амьнаасаа илүү хайртай эмээдээ , надад бас хайртай аавдаа ,  хамаатан садандаа ХАЙР ЗАРЛАЖ байнаа..

Өдөр болгон чамд гай удаж байдаг, өдөр болгон чамд дургүйгээ илэрхийлж байдаг хүмүүстээ бас хайр ЗАрлая.. танар минь л намайг хурцалж өгөөгүй бол би хэзээ ч амжилтанд хүрэхгүй байсан иймээс ТАнартаа ч гэсэн ХАЙР ЗАРЛАЖ байнаа..
Өдөр болгон намайг алтан нараараа ивээж байдаг , хүч энергээ өгч байдаг , халууцуулж бас дааруулж байдгаараа намайг тэвчээртэй болгодог энэ байгаль дэлхийдээ хайртай.

No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа