Wednesday, November 25, 2015

Сурах хүслэн

Би турах гээд боксоор хичээллэдэг юм билүү гээд Спортын төв ордонг зорилоо..
Хүүхдүүд бужигналдаад, турчихымсан гэсэн хүсэл оволзоод бөөн сүр_..
Бие биентэйгээ мэндлээд сүрхий сүйд... Ахаа гээд ёслонгоо мэндлээд байхын..
Жаахан хүүхдүүд тийнхүү мэндэлж байгаа нь ямар хөөрхөн юм..
Эмэгтэй хүмүүс явдагуу гэлээ.. Явдаг л гэж байна .. эрүүл мэнд болон турах зорилгоор ихээр явцгаадаг гэнэ .. Би ч урам ороод л явчихлоо..
Нэг багш байлаа .. Багшаа юм асууя гэж дуудаж гаргаж ирээд асууж гарлаа..
-Багшаа би турах хүсэлтэй,, Боксоор хичээллэвэл хэр турах бол
-Надад бол тийм хүүхэд хэрэггүй .. Турах юу юм бэ .. жижигхэн өчүүхэн асуудал шдээ .. машш өчүүхэн асуудал... Харин надад дэлхийг түйвээе, эргүүлээд өгий гэсэн хүмүүс хэрэгтэй. Хүний зорилго өчүүхэн бол мэрийлт чармайлт байхгүй, тэгээд л зогсчихдог байхгүй юу ..
Би өөрийнхөө хүүхдүүдтэй ажиллах сонирхолтой, би өөрөө машид шахдаг, тиймээс надад бол өөртөө итгэлтэй, алаад өгий, дэлхийн аварга болы гэсэн хүн л хэрэгтэй.
Тэгээд цаашаа ярихдаа..
Эмэгтэй хүмүүс байгалиас заяасан булчин гэж байдаггүй.. тэр нь жаахан хэцүү.. юм сурахдаа удаан .. гэхдээ мэрийлт чармайлт, ямар ч хүнд бэрхийг туулах чадвартай, зодолдохдоо эсрэг талын хүнээсээ айна гэсэн ойлголт байхгүй, ямар ч хүн гарсан дайраад л үсээ зулгаагаад л зодолддог гайхамшигтай хүмүүс юм билээ .
Би бол хүн зовоох дуртай, хийж чадаж л байвал өшөө илүүг бэлдүүлдэг,
Миний хэр баргын бэлтгэлийг тэр болгон хүн давж гарч чаддаггүй, гэтэл эмэгтэй хүн л давж гарч чаддаг... зовлон бэрхшээл даах чадвараараа гайхамшигтай юм билээ эмэгтэй хүн гэж хэлсэн юм..
Надад бол том зорилготой мөрөөдөлтэй хүн хэрэгтэй, тэгэхгүй энэ ч болохгүй тэр ч болохгүй турна мурна гэсэн хүн хэрэггүй... хүний зорилго бага байх тусмаа хичээл чармайлт бага байдаг юм гэж хэлсэн юм ..


Урам өгөхөөр сайхан үг ..
Би нэг видео үзсэн юм .. Тэрэн дээр нэг америкийн илтгэгч үг хэлж байна. Сурах хүслэн нэрэн дээр байналээ .. хайгаад үзнэ биз..
Нэг нөхөр амжилтанд хүрсэн хүнтэй уулзаж гэнээ .. Тэгээд багшаа би тань шиг амжилтанд хүрмээр байна гэж хэлж гэнэ .. Багш тэгвэл маргааш хоёулаа далайн эрэг дээр уулзая гэж хариулж гэнэ .. За л гэж .. Тэгээд усны хувцасаа аваад далайн эрэг дээр очиж гэнэ ..
Тэгээд усруу ор гэж .. усруу ороод цаашаа явж байж гэнэ .. улам цаашилсаар толгойгоор татаж гэнэ ..  гэтэл багш нь толгой дээр нь дараад амьсгалах аргагүй болгож гэнэ .. Залуу юун амжилтанд суралцах, үтэр түргэн амьсгалахаа л бодож гэнэ ..
Түүний тархинд амьсгалахаас өөр бодол байсангүй ..
Тэгээд залууг гаргаж ирээд багш нь хэлж гэнэ .. Чи амжилтанд хүрий гэж бодож байгаа бол амьсгалах агаар шигээ амжилтанд хүрэх ёстой.. хийх ёстой ажилаа эцсийг нь тултал хийх ёстой тэгсэн хүн л амжилтанд хүрнэ гэж ээ ..
Мөн дуучин Бэеонсэ дууны цомог бичүүлж байхдаа таван өдөр хоол идээгүй байгаагаа гэнэж санаж гэнэ .. 50 сент зураг авалтанд маш их цагаар оролцдог гэнэ .. Бусад цагт нь дуу бичдэг гэхээр нь хүмүүс та тэгвэл хэдэн цагт унтдаг юм бэ гэхэд нь мань хүн хариулахдаа унтах гэдэг бол ядуу хүмүүсийн хийдэг ажил гэж хариулжээ..


за нэг иймрэхүү ..
иймэрхүү мэдээллээр өөрийгөө цэнэглээд л илүү дутуу юм хийсэнгүй бүтээсэнгүй явжил байна .

зА Баяртай

2 comments:

  1. Eniig unshsan chini odoogiin baigaadaa buur setgel gonsoichihloo

    ReplyDelete
    Replies
    1. валайраад бай... харин ч дэвшихээр болсоныг чинь сануулж байна ... мангартаад байлгүй суралц

      Delete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа