Нэг өдрийн минь амьдрал 3

Ажилаа тараад хөгжим бүжгийн коллежоос баруун дөрвөн зам хүртэл алхаж явлаа.
Ойрд цаг агаар дулаахан сайхан байгаа болохоор хотын гудамжаар алхах шиг сайхан юм алгоо ..

Өчигдрийн цаг агаар гэвэл сэрүүн сайхан салхитай, дулаахан бас Улаанбаатарын намуухан үдэш.
Хөгжим бүжигийн өмнөх өргөн чөлөөний зам болон гүүрийн зассан нь сайхан хотдоо алхаж явахад сэтгэл өег сайхан.
Амьдрал угаасаа сайхан байдаг болохоор ажил алба сургууль нь тарсан хүмүүс цоглог гэгч нь алхаж яваа харагдах юмаа.
Хөгжим бүжгийн коллежээр би явахдаа ямар гоё сургууль болоо хүүхдүүд энэ сургуулиас сонгодог боловсролыг олж авч байгаа байхдаа гэж битүүхэн атаархал төрөх.
Урд талаас ШУТИС баруун талаас МИУСаас гарч ирэх оюутнууд....Эх орны минь ирээдүй ийм гэрэлтэй болохоор улс орон минь хөгжилд тэмүүлэх итгэл дэндүү их байдаг биздээ ..
Өргөө кино театрт кино үзчих гээд л би бас хараастай.. Олон сайхан залуус баар шоу гэхгүй цагаа зөв өнгөрөөдөгт нь талархаад баршгүй  кэкэ .. Сүүлийн үеийн Монгол киноны чанар маш сайжирсан байналээ ..Хүмүүст соёлыг кино урлагаар дамжуулан түгээх талдээр одоохондоо жаахан дутмаг ч гэсэн орчин үеийн залуусын чиг хандлага ямар байгааг Монголд гарч байгаа кинонаас ойлгоход ер төвөггүй болсон байна .
Интерном номын дэлгүүрт орж Азийн хүлэг улс гэдэг номыг сонирхлоо.. Ганцхан цагийн дотор уншаад дуусчихмаар болохоор нь мөнгөний гарз гээд худалдаж авсангүй кэкэ ..
За цаашаа Петровисын урдуур гарч цаашаа алхтал Модерн номадс чинь бүррр гоё болчихож.. Доабл Шот гэдэг коктэйлны газар нээгдсэн бололтой.. Орж үзэхиймсан гэж бодогдовч мөнгөгүй тул дуугай л өнгөрлөө ..
Туушин зочид буудал чинь янзын болчихож... Үнэхээр сайхан санагдчихлаа...
Нөгөө алдартай хэвлэлийн үйлдвэр байна шдээ .. тэрийг нэтээр л засаж сэлбэмээр байна .. түүхийн байшин энэтэр гээд байсан чинь харсан чинь дөрвөн тал нь унах гэж байгаа дээвэргүй нэг бетон л байнашт... Тэрийг засаж сэлбэж байхаар авч чадаж байгаад нь өгчихсөн нь дээр биздээ .
Одоо тэгээд Монгол улсын иргэнтэй өөр юу ярихуудээ .. Бидэнд л сайхан сургамж боллоо тийм биздээ ..
За тэгээд цаашаа явлаа ... Талбай бас сайхан болжээ. Үнэхээр хотын болон улсын нүүр царай болсон энэ талбай минь гэрэл гэгээгээр өөрийгөө чимсэн байна .. Хүмүүс цаг заваараа засгийн газрын ордонд байдаг музей ороод үзчих хэрэгтэй... Чингис хааныхаа хөшөөнд бас нэг мөргөе.

Дуурийн театрт Шелкунчик бүжгэн жүжиг гарах гэж байгаам байна. Манай алдартай балетчин Алтанхуяг бүжиглэж байгаа болохоор нэг үзэх юмсан.. билет нь 20000 төгрөг юм билээ ..тэгээд чадалтай нь 50000 аар авч үздийм байгааз.. Би юу ч гэсэн 20000 төгрөгний билэт авнадаа ..

Тэгээд цаашаа явлаа .. Талбайн урд талын уулзвар дээр ганган хүлэгүүд улаан ногоон гэрлээ хүлээн зогсож байна. Цагны цамхаг цагаа заагаад үдэш болсныг сануулж байна. Ном зардаг Монгол хувцастай ах номоо зарж байна. Би очиж үзэх гэснээ надын авах ном байх биш гээд очсонгүй.
Монголын урчуудын эвлэлийн хороо гээд сүржин байшингаар би орох дуртай .. Гарсан үзэсгэлэн бүрийг нь үзэх дуртай.. Тэгээд цаашаагаа Ромьёо Жульетагийн жүжиг гарч буй талаар рекламдаж байна. Гэхдээ энэ удаагийн найруулга нь надад таалагдахгүй байгаа болохоор би үзэхиймсан гэж хүсэхгүй байна. Харин Гамлет жүжиг тасархай байсандаа.. Үзэх хамгийн их дуртай болсон жүжгийн минь нэг..
Цэцэг дэлгүүр их гоё өнгө зассан байна .. Гадаад пасадыг нь энэ жил хийсэн байхаа .. Лав л маш гоё болсон байна .. Цэцэг дэлгүүрийн урд байгаа дөрвөн зам их сайхан шийдэл болсон .. Гудамж төсөлдөө баярлалаа..
Хуучин Эрэл банк байсан Ариг банкны гадаад орчин их өөрчлөгдсөн байна. Бас л нэг шил толь болсон барилга .. Гэхдээ банк дотроо уудаг юмны газартай юм билээ ..
ХХБанк байсан байшин яагаад тэр чигтээ алга болчихвоо.. Би аягүй гайхсан шт.. Тэр уулзвараар явж байгаад байшин нь тэр чигтээ байхгүй болцоныг хараад юу билээ гэж нилээн хэсэг бодсоон... Хэзээ гоё барилга сүндэрлүүлэх гэж байгаам болдоо хөөрхий ..
Цаашаа явж байхад мэдэхгүй олон газрууд нээгдсэн байна.. Эсвэл хуучны газрууд нь өнгө зүс зассан юмуу мэдэхгүй .. Энхтайвны ордны өмнө байрлах Пийс товер гээд барилга том дэлгүүр юмшиг байгаамаа.. Тэрний хажууд байрлах Мишел Амазонка гээд загварын салоныг би үзнэ гэж тоочиглосон байгаа .. Өнөөдөр орж үзий байз..
Тэгээд дөрвөнзамруу очиж сургалтандаа суух гэж байтал ээж залгаад юм худалдаж авах хэрэгтэй байна гэж намайг дуудсанаар би хичээлээ таслаж, гудамжны зугаалга дуусав.




Comments