Түүний ээж...

Би одоо оффисдоо сууж байна.. Миний өмнө тэр охин сууж байна..
Хөмхийгөө зуугаад сканерийн дэлгэц арчиж байгаа энэ охины энэ дүрслэл үнэхээр .......ямар үг ашигламаар юм бэдээ ..
Ээж нь өвдсөн хүнд байгаа болохоор ээжийнхээ оношын мэдээллийг сканердаж гадагшаа явуулах гэж байгаа дүр зураг ..
Сайхан сканердах хэрэгтэй учир дэлгэцэн дээр нь хог тоос байхвий гэж сканердаж байна..
Харамсалтай боловч би өөрөө хэдэн сайхан үг хэлчихэж чадахгүй, өөрийгөө жаахан зүхэж сууна.
Би хоёр гурван жилийн өмнө нэг бүсгүйтэй уулзаж байж билээ. Биднийг ярилцаж байх хооронд хэн нэг нь нас барсан талаар утсаар хөнгөхөн сэжүүр бүхий яриа болж өнгөрсөн юм.
Би ямар асуух биш .. дуугай л өнгөрлөө .. Тэр бүсгүй дараа нь хэлэхдээ ээжийгээ амьд сэрүүн байхад сайн эмчид үзүүлж байгаарай .. Хавдар байсныг нь хожимдсон хойноо мэдсэн, ямар ч аврах арга байхгүй болсон хойно нь мэдсэн нь хамгийн харамсалтай .. Залуухан насандаа өнгөрсөн болохоор хамгийн харамсалтай .. Яг манайхан энгээд сайхан болоод амьдрал сайхан болоод эхлэхэд өнгөрсөн болохоор хамгийн харамсалтай ..
Түүний харамсалын тэр ганцхан нулимс... Би бас л сэтгэлийг нь дэмжих урмын үг хэлж чадахгүй байгаадаа өөрийгөө зүхсэн..

Энэ бүхнээс бид ээждээ хэлж байна .. Та бол бидэндээ ганцхан шүү.. Жаргах цаг ирж байхад таны бие муудвал бид одоо юу хэлэх үү дээ .. Үнэхээр харамсалтай шүүдээ ..
Та одоо биеээ маш сайн хайрла, тарга тэвээргээсээ сал, эрүүл хооллое..
Сайхан амьдрая бүгдээрээ ...
Дөк манай дүү хүртэл хэлж байгаам: " Ээж минь таны бие өвдчүүл би энд эмч болох ямар ч шаардлага алга байна шүү"
Ээж бидэнд ганцхан болохоор, ээж бидний баатар болохоор бид одоонос эхэлж хайрлах хэрэгтэй..
Та бүхэн бас өөртөө ганцхан байгаа зүйлээ хайрлаарай .. Ээжийгээ аавыгаа эртхэн эмнэлэгт үзүүлээрэй ..
Хайрлаарай ..

Comments