Saturday, February 27, 2016

Орифлэймдуулсан нь

За өнөөдөр нөгөө орифлэймчдэд чинь баригдаад нэг сургалтанд суулаа .. Хэдэн жилийн өмнө суухдаа их гоё лэкцэнд сууж байсан тэрнээс хойш тэр лэкцийг их хайж байж билээ ..
Харин өнөөдөр тэрийгээ олоод суучихлаа..

Доорх зааварчилгаа нь зөвхөн орифлэймын бүтээгдэхүүнд хамааралтай тул авах гээхийн ухаанаар хандаарай....

Хүний арьсаар липид гэдэг зүйлээр дүүрэн байдаг бөгөөд манайх шиг эрс тэс уур амьсгалтай оронд липидийн мангас болсон цаг агаартай энэ нөхцөлд манай монголын сайхан бүсгүйчүүдийн арьсны тэжээлийг энэ сайхан агаар маань ховх сорж байна.. Ганцхан удаа цэвэрлэж арчилгүйгээр гадуур явсан тохиолдолд хангалттай хэмжээний липид буюу үрчлээ сууж болохоор идээт үрэвсэл гарч болохоор хөгшрөлт явагдаж болохоор липидээ бид хичнээн арьчилсан байсан ч гэсэн нэг удаагийн болгоомжгүй байдлаасаа болж алддаг байхнээ ..

Липидийг олж авах ганцхан арга байдаг .. тэрнь нүүр арчилгаа.. нүүр арчилгааг дотор нь хоёр хуваана.
1. Үндсэн арчилгаа

  • Цэвэрлэгээ... цэвэрлэгээний бүтээгдэхүүн нийт цэвэрлэхийн 30 хувийг цэвэрлэдэг. 
  • Сэргээх ... энд нь Тоник багтана.. энэ нь нийт цэвэрлэгээний 70 хувийг гүйцэтгэнэ .. Тоникийг шавшсаны дараа порлоноор арчиж аваад дахиад шавшина. Маск болон скраб хэрэглэсний дараагаар дахин тоникоор цэвэрлэгээ хийнэ .. Хүний арьсны хамгийн том цэвэрлэгээг тоник хийдэг.. энгээд цэвэрлэгээ зуун хувь болно.
  • Чийгшүүлэн хамгаалах.... Өдрийн тос ба нарны тос     гарахаасаа өмнө цагийн өмнө өдрийн тосыг түрхсэн байх шаардлагатай.  цагаан арьстай хүний нарнаас хамгаалах минут нь 10 байдаг бол СФП50 тай тос нь 10х50 буюу нийт 8 цаг хорин минут нарнаас хамгаалдаг байх нээ.. харин бидний бор арьстай хүмүүсийн нарнаас хамгаалах минут нь 15 бөгөөд СФП 50 тай тос түрхлээ гэхэд 750 минут буюу 12 цаг 30 минут байхнээ
  • Тэжээх үе шат..... Шөнийн тос ......үүнийг эрдэмтэд гоо сайхны хаан гэж нэрлэдэг байхнээ..
Дэлхийн гоо сайхны академийн зөвлөхүүд ийм зөвлөгөө өгсөн байна.
Зөвлөгөө нэг: Орой орой 100 хувь арьсаа цэвэрлэж хэвшээрэй, Өглөө болгон душанд орох
Зөвлөгөө хоёр: Өдрийн тосоо өдөрт, шөнийн тосоо шөнө түрхэх ...Өдрийн тос нь хамгаалах үүрэгтэй бол шөнийн тос нь тэжээл өгөх үүрэгтэй.
Зөвлөгөө гурав: Өдрийн тос болон шөнийн тосыг шингэж ороод л байвал ханатал нь түрх. Зузаан гэж байгаа юм биш харин арьсыг цадтал нь байнга түрхэх боломж байвал түрх. Арьсаа хайрла, тосоо битгий хайрла. Ороод л байвал өгөөд л бай.

2. Нэмэлт арчилгаа

  • Скраб буюу гуужуулагч. Өнгөн давхаргад үйлчилнэ, залуужуулна, массаж болно. Арьс нь 21-28 хоногт нөхөн сэргээгдэж байдаг. Харин энэ үхэжсэн эд арьсыг скрабаар хуулж авна.  Долоо хоногт хоёр удаа ашиглана.
  • Маск буюу монгол орчуулга нь бигнүүр..... нэг маск нь 3аас 4 амин дэм өгч байдаг. Нэг дор маск хэрэглэхдээ 3аас дээш төрлийн макс хэрэглэж байх хэрэгтэй.. тэгвэл олон маскнаас олон тэжээл авна. Гоо сайхны академийн зөвлөгч нар үүнийг хатан бүтээгдэхүүн гэж томьёолсон байдаг.. Маск скраб хоёрыг нэг өдөр ашиглаж болохгүй. харин хооронд нь уялдуулж ашиглана. энгэснээсээ үхэж буй арьс маань шинэ сайхнаараа өөрчлөгдөх боломжтой
Зөвлөгөө дөрөв: Маск болон скрабыг нэг өдөр хэрэглэдэггүй, нэг өдөр хоёр маск хэрэглэдэггүй.
Зөвлөгөө тав: Маск тавих цаг хугацааны дагуу тавиачээ.. Маскийг арван минут тавих ёстой бол арван минут л тавиарай. Өөрийнхөө хугацаанд шим тэжээлийг өгдөг бөгөөд цаашаа хугацаанд сорж авсан хороо эргүүлээд арьсруугаа шахдаг байна.

  • Бэлдмэл үйлчилгээ.,,, Бэлдмэл үйлчилгээний давуу тал нь чангалдаг болон оворгүй харагдуулдаг байхнээ..


No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа