Лекц:: Улаанбаатар хотын усны эрүүл ахуй

2015 оны 03 сарын 23ны өдөр
Wash action of Mongolia              Жавзансүрэн илтгэл тавив.

Ус сувгийн удирдах газар нь Туул голын сав газарт 7 эх үүсвэрээс усан санд ариутгаж савлаад 150км шугамаар дамжуулан бидэнд хүргэдэг байна.
Манай Уб хот 1370 000 хүн амтай бөгөөд 38 хувь нь орон сууц, 62 хувь нь гэр хороололтой байна.
Тэгэхээр орон сууцанд амьдарч байгаа хүмүүсийн уух ус бол маш цэвэр байдаг бөгөөд удаа дараагийн шинжилгээ, ариутгалыг давж гардаг байхнээ.
Гэтэл усыг зөөврөөр зөөж байгаа гэр хороолол хадгалах сав болон зөөвөрлөж байгаа савнаасаа маш ихээр усны бохирдол үүсгэдэг байна. Зөвхөн өөрийн буруутай ажиллагаанаас шүү.. Худагнаас биш.

Мөн генийн өөрчлөлт, хорт хавдар үүсгэхүйц хуванцар саванд усаа зөөж байгаа нь үнэхээр харамсалтай байгаа бөгөөд ШУТИСын докторуудтай хамтарч зөөврийн усны сав зохион бүтээж худалдаанд гаргаж байгаа ажээ.

Comments