Saturday, March 26, 2016

Эгч хүний үг:


Ажилгүй болохоор хоёр бүсгүйгийн оффист байрлаж нэт ухаж байлаа.. нэг долоо хоног байнуудаа ..
Турах гэж байна гээд арваад буудал газар нэг бүсгүйтэй хамт алхаад. Би сүүлрүүгээ хоол унд идэхгүй байгаад байсан чинь муужирч унаж мунах гээд .. тэнэгтсээн тэнэгтсэн ахах..

Тэгээд тэр бүсгүйтэйгээ хамт алхаж байхдаа өөрсдийнхөө амьдралаа ярьнаа.. тэгээд би ярьжийгаам.  Нэг дүүгээ гадаад явуулмаар байна, нөгөө дүүгээ гэрлүүлмээр байна. Тэгэхийн тулд ажилд хурдан орохгүй бол энгээд яваад байж болохгүй байна. Гэтэл бүсгүй уурлаад хэллээ:
-          Чи тэгэж хүний төлөө өөрийнхөө хамаг юмыг өгч ерөөсөө болохгүй, өндөр цалинтай ажилд ажилладаг байхдаа би дүүгийнхээ төлөө гээд хамаг мөнгөөрөө байр авч өгсөн, байр авсанаа дараа эгчээ надад граш хэрэгтэй байна би граш авмаар байна гэхэд нь граш авч өгсөн. Гэтэл тэр дүү маань эргүүлээд биднийг ерөөсөө хараагүй, хүүхдийг нь минь харилцаж өгий, ээж ааваа асрая гэж ерөөсөө боддоггүй, хоёрдох байрныхаа лизинг төлөх гээд хэцүү байна гэхээс өөр юм хэлдэггүй. Би эмэгтэй дүүгийнхээ хүүхдийг хараад л өөрийг нь сайхан ажилд явуулж байна. Гэтэл амралтаараа дүү минь эгчийнхээ нурууг амраая, хүүхдийг чинь хараад өгий гэж ерөөсөө санадаггүй бас л буруу хардаг. Би ээж аавыгаа авч явахын тулд зүтгэж байна. Би одоо өөрийгөө харахад надад нэг ч байр алго, машин ч алго. Бүгдийг би дүү нарынхаа төлөө хийсэн.
Гэдэг юм байна.. Би бүррр шоконд оров. За яахуу энэ жил заавал сургуульд сурах юмшүү гэсэншүү юм бодоод л өөртөө тангараглаад л үлдлээ . Энэ талаар олон эмэгтэйчүүд ярьж байна. Дэбэ чи надтай яг адилхан юм. Би дүүгээ дүүгээ гээд л байсан эргээд тоодоггүй юм байналээ гээд Жишээ 1, Жишээ 2 ууд ч байна.
Ойрын үед гэрт нуль хэрүүл.. Намайг л хүнтэй суугаагүй, зайлаад өгөхийг шаардсан хүмүүс.
Би жирэмсэн болохоор нь машинаа өгнө, жирэмсэн хүнд хэцүү гэж байсан дүү маань “энийг хөөгөөд явуулаач” гэж ээжид өнөөдөр хэлж байх ..
Уг нь би таван жил ажиллахдаа хэдэн төгрөгөө гэрлүүгээ л илгээж байсан санагдана. За өнөөдөр сайхан тансаглачихая гээд авч байгаа юм нь печенье байсанаас өөр зүйл байсангүй. Цалин авах болгондоо дүү нартаа хорин мянган төгрөг өгнө. Гэтэл сая автобусны мөнгө ээж өгөх гэсэн чинь нөгөөдөх маань л юу юугүй мөнгө өглөө гээд л уурлаад байхын..
Сургалтын төлбөр, байр худалдан авах мөнгө, байрны төлбөрүүд, хоолны мөнгөнөөс нь би хамжилцаж байсан уу гэхээс харамлаж байгаагүй дээ .
Гурван саяын үнэтэй сургуульд сурах гээд мөнгөгүйдээд өнөөдөр баахан толгойгоо шаав. Түрүү жил сургуульд явая гэхэд чи сурч яадын бэ гээд хадгалуулсан мөнгөө ээжээс авч чадаагүй. Гуравхан сая төгрөг гээд хэлдэг байсан ажилтай байсан үе. Гэтэл өнөөдөр мянган төгрөг авах гээд загнуулж байх. Өглөө утасны төлбөр гарчихаад утас хаагдчихын .. төлбөр төлөх хэрэгтэй ажилд авна гээд утасдаж магадгүй гэхэд ээжйин уурлаж байгааг .. уйлан донгодоод л халаасан дахь хамаг мөнгө шавхаад явдаг байсан үе гурван сарын өмнө биш гэж үү.. Хэн ч утасдсангүй.. Болох л байлгүйдээ.
Тэгэхээр би нэг л юмыг маш сайн ухаарч авлаа.. Нэгдүгээрт цалингаа зөвхөн өөртөө зарцуулах, ачлалгүй дүү нарт хөрөнгө оруулалт хийхгүй байх, хуримтлал үүсгэх, хүнд мөнгө зээлэхгүй байх, хүнийг өрөвдөж мөнгө өгөхгүй байх, өөртөө  үлдэх зүйлд бага багаар хөрөнгө оруулах.

3 comments:

  1. Өөрийн хөлс хүчэээр олж байгаагүй учраас чиний хөдөлмөрийг мэд үнэлэхгүй. Эмэгтэй хүн тэр тусмаа өөрийн өмч хөрөнгөтэй байхгүй бол хүнтэй суух цагт нутаггүй гэдэг үг орой руу ордог юм шүү дээ. Тийм болохоор өөртөө хуримтлал үүсгэх талаар сайн бодоорой. Дүү нар өдий хүрчихсэн улс аяндаа болно биз. Нүүр номд хараад байхад торт ч хийгээд л янз бүрийн юм хийгээд хөдөлгөөн ихтэй л охин шиг санагдаад байсан даа. Амжилт хүсэе ээ

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ ... харин тйим болчоод л байнада ... одоо л хуримтлал үүсгэе.. өөрийгөө боловсруулаяа

      Delete
  2. Дүү байхгүй айлын ганц болохоор амар ч юмаадаа. Ер нь хүмүүсийг хараад байхнээ нэг иймэрдүү байдаг юм шигээ хммм

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа