Ууланд алхсан нь:


Нэгэн сайхан орой хэвтээд нэт ухаж байлаа.. Тэгсэн чинь санамсаргүй байдлаар нэг хүнтэй танилцсан нь Хандаа байв. Хандаа гадаад найз залуутай бөгөөд “Бүх зүйлс сайхан болно” гэсэн уриатайгаар амьдардаг цоглог бүсгүй байна. Танилцсан минь аз болсон шүү гэж одоо ч баярлаж байна.

Анх бид хоёр их дэлгүүрт уулзаад зайсангийн автобусанд суугаад богд уулруу гарна гээд алхлаадаа .. Би нийт одоогийн байдлаар гурван удаа ууланд алхалт хийсэн бөгөөд  зайсангийн цэцээ гүнрүү түмэн амьтан хагас бүтэнсайнд цувардаг юм байна. Убгийн олон амьтад урт удаан наслахын төлөө, өөрийнхөө атгахан биенд урт удаан нас хайрлахын төлөө ёстой нэг цоглог алхаж байна.
Эхний өдөр хүнгүй уулруу мацсан нь аймарр зузаалсан байсан миний биеийг усан хулгана болгоод өвлийн хүйтэнд куртикаа тайлж халууцаад, хөлөрсөн толгойны малгайг тайлуулсан аймаррр халууцалт болдын байна.  Хандаа өөрөө туулай юмуу хаашайен дэгдээд л гарчихын .. Би ард нь өхөөрдөж хэлбэл бамбарууш алхалтаар мацаж байлаа хөөрхий. Ууланд дээр гараад би хятад хэл заагаад тэр англи хэл надад заав. Жаахан ч гэсэн үр дүнтэй байсан болохоор сэтгэл хангалуун байсаанн би.. Харин буухдаа зузаан нэхий өмд өмссөний хэргийг гаргаж “бөгсөн” алхалтаар доошоо маш хурдтай буусан.  Ууланд анх удаа алхсан биш нэг өдөр бие булгарч хэвтэж, гурван өдөр эмгэн алхалтаар алхсымаа.
Дараагийн удаадаа Цэцээ гүнийг зорих алхалт хийсэн. Цэцүү гүн чинь их гоё газар байналээ . Урагшаагаа алхах тусам цасан хунгар биднийг угтаж, мэр сэр уулчид байх юм. Ажилын өдөр байсан болохоор бидэнтэй нийлээд арваад л хүн байсан бөгөөд надаас өөр мэргэжлийн бус хүн алго. Бүгд л хоёр таягтай, уулын гуталтай гүйгээд л гүйгээд л гарчихын . Би бол амарсан шээг тухтай үзэж байгаам. Зам нээх бартаагүй мөртлөө бас бартаатай, бартаатай мөртлөө бас бартаагүй. Годон гуталны сайхан нь дулаахан мөртлөө хөөрхөн халтирчихынмаа.. Буух замдаа л сайхан халтирч явлаа. Гуяаараа сайхан даараад би туржийгаа байхаа гэдэг итгэл өөртөө баахан өгөв. Цэцээ гүний дээр гарангуут тэгшхэн талбай байх бөгөөд хүмүүс ууж идээд, хувцасаа солиод, хоорондоо хөл бөмбөг энэтэр тоглоод сүрхий байдаг гэнэм.  Ууланд алхаад турсан гэсэн Хандаагийн үгэнд горьдооод хоёрдох удаагаа бас хэдэн өдөр хазгар алхаатай явлаа
Гуравдах удаагаа Хандаа ба түүний найзууд тэгээд би дахиад л Цэцээ гүний оргилыг булаахаар явлаа .. Улсууд урд бараа сураггүй болоод би өөрөө бамбарууш алхалтаараа урагшаа тэмүүлж байлаа .. Бас л аймарр халууцаад  байснаас гадна амралтын өдөр олон хүмүүсийн дунд алхана гэдэг чинь үнэн бүткүм байналээ .  Урьд нь гарч байсан мөртлөө зүтгэжийж гарчийна. Урдаас ирэх хүмүүсээс болжийнауу гэж асуугаад л .. Ёстой хэцүү байсааннн.. Тэгээд олон хүмүүсийн дунд алхах ёстой балиар юм билээ .. Энд тэндээс л оёоёоёо үхлээ, хатлаа, хэзээ болохын бэ, болоогүймуу, эсвэл манай тэр тэгээд энгээд гээд л хов жив хүссэн хүсээгүй сонсоод л , эсвэл нөгөө хэдэн сагсуу залуучууд нь арзайж харзайж инээгээд л ..  Тэгээд л хөлс гоожоод л алхаж ядаж байхад урдхан талд нэг хүмүүс яг тээглэчихнэ. Хурдхан яваад тэднийг гүйцчихмээр байдаг гэтэл гүйцэж чадахгүй, урд яг явж байгаа болохоор замд тээглээд хурд ч хасаад байгаамшиг .. үнэн хэцүү. Тэгээд л хэдэн айлгүй охидууд нь инээлдээд л... ааууу гэж орилоод л.. тэгээд бас болоогүй би амрах гээд зогсож байхдаа хүмүүсийн юу өмсөж зүүснийг хараад л , үг яриаг нь өөрийн эрхгүй сонсох гээд л .. ёоёоёо би дахин олон хүнтэй алхалт бол хийхгүй ээ .
За тэгээд турахын тулд, идэвхтэй спортлог байхын тулд уулчин болохоор шийдсэн шүү. Нэгдүгээрт сайхан хөгширмөөр байна. Хоёрдугаарт эрүүл бас туранхай баймаар байна. Гуравдугаарт стрэссээ тайлдаг болмоор байна .. Дөрөвдүгээрт өөрийгөө хайрламаар байна. одоо тэгэхээр гутал, өмд, куртик, хоёр таяг, гутал халтирахаас сэргийлсэн төмөр, усны сав, үүргэвч авах хэрэгтэй болох нь дээ.

Comments