Миний байшин энэ байна.

Сая нэт ухаж байгаад өөрийнхө байшингийн зургыг оллооо..
Миний байшин яг энэ мөн байнашт.. Гурван давхар .. тэгээд нээх илүү дутуу олон өрөөгүй мөртлөө том том өрөөтэй.

Нэгдүгээр давхрын зүүн жигүүр::: 
Галзуух болон галзуухтай хамааралтай амралын өрөө байрлах бөгөөд галзуухтайгаа залгаа өвлийн маягын хүлэмж байгуулагдах юм. Хүлэмжинд би юу тарих бэ гэхээр хоолны амтлагчууд, салатны навч, огурцы, помидор, мөөг тариална. Тагт заавал байх хэрэгтэй. Энгэснээрээ зуны улиралд сэрүүхэн сайхан бас хаяа махаа гаргаж хөлдөөж байх , борц хийхэд хэрэгтэй юм. Энд зурагтай байх бөгөөд би хоол хийнгээ зурагтаа үзнэ.

Нэгдүгээр давхрын баруун жигүүр:
энд бүхэл том зочны өрөө байх бөгөөд манайд ирсэн хүмүүс энд зочилж байх юм. Эсвэл янзан бүрийн тэмдэглэлт баярыг тэмдэглэж болно. Тухайн үеээсээ л болий .. энэ давхрыг тэр чигт нь өндөр таазтай маягаар хийж бас болохын.. Өөрөөр хэлбэл класик өрөөтэй болно гэсэн үг.. 
Энэ өрөөнд тааз хүртэл өндөртэй том сүлд мод бас засна. 
Нэгдүгээр давхарт зочин болон галзууханд зориулсан ОО өрөө байх бөгөөд бас угаалгын бүхий л асуудлыг шийддэг угаалгын өрөө байрлах юм. Угаалгын өрөөнд угаалгын машин, бас хувцас хатаах тавиурууд байрлах бөгөөд агааржуулалтын талдээр маш сайн хангагдсан байх ёстой.  Нэгдүгээр давхарт нээрээ граш байрлах ёстой юм байна. Граш гэхээр 2 машин багтах байвал зүгээр байх.. Энгэж байж л том байшингийн доод давхрыг жаахан багасгах боломжтой.

Хоёрдугаар давхрын зүүн жигүүр:
Энд унтлагын өрөө болон хувцасны өрөө , бас усанд орох өрөө байрлах юм. Энэ өрөө нь бас том тагттай байх бөгөөд хаяа гадагшаа харж тайван суух, кофе уухад тохиромжтой. Хувцасны өрөөг би нилээн чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Энд тэндхийн урилгаар очиход тансаг даашинз, гадуур хувцас, сайхан гуталтай байх хэрэгтэй шүүдээ . Усанд орох өрөө нь болохоор ваннтай байх бөгөөд ваннд хэвтэж алжаалаа тайлах зориулалтай.

Хоёрдугаар давхрын баруун жигүүр: 
Энэ талд хүүхдүүдийн өрөө болон ажлын өрөө байрлах юм. Ажлын өрөөний хувьд би төслийн менежер талаасаа олон төрлийн судалгаа хийж, хэрхэн үйлдвэрлэл байгуулах талаар судлах бөгөөд  ажлын өрөөтэй байж байж л ажлын үр бүтээмж илүү гарах юм.

Гуравдугаар давхрын зүүн жигүүр:
Энд агуулах маягын өрөө байрлах бөгөөд улирлын чанартай хувцас, эсвэл хэрэглэхгүй болсон хувцас энэтэрийг байрлуулах маягын зориулаллтай өрөө байх болно. Мөн эрүүлжих үүднээс фитнесийн тоног төхөөрөмж энд байрлах болно. 

Гуравдугаар давхрын баруун жигүүр:
Энд хүүхдүүдийн өрөө байрлах бөгөөд энэ олон өрөөнүүдийг дүүргэхийн тулд надад дор хаяж 4 хүүхэд төрүүлэх хэрэг болоод байна. 
Энд мөн усанд орох шүршүүр болон ОО өрөө байрлана. Хүүхдүүдээ ОО өрөөгүй байлгаж болохгүй биздээ ..

Хашаа:
Хашааг нээх том ч биш бага ч биш.. хаяа гольф тоглож байхад асуудалгүй байхаар зохион байгуулна . Хашаандаа ерөнхийдөө зуны поликарбанат хүлэмж байгуулж эрүүл хүнс хэрэглэхээр зохион байгуулна. Мөн хүүхдийн тоглох талбайг бодолцохгүй бол болохгүй байна.
Цэвэр агаарт гэрээ байгуулах бөгөөд машины зам болгож засварлана.

МӨрөөдөл нэг иймэрхүү..

Comments