2016 оны төлөвлөгөөний биелэлт 11сард

Төлөвлөгөөний биелэлт нилээн шахагдаж байна. 9сард биелэлт ямар байгаа талаар бичсэн бололтой юм. Энэ талаар тайлбараа дахиад хийе.


  1. Ажлын байраа яаралтай солих... Гүйцэтгэл маш сайн. Сайхан ажилтай болсон. Одоо харин жинлэх боловуу. Яг хотын төвд. Миний бодож байсан ажил. Ойрд блог бичээгүй болохоор ажлын талаар бичэмз. ---Энэ ажлын байрныхаа талаар блог дээрээ бичээгүй хэвээрээ л байгаа юмаадаа
  1. Турах....Тураагүй.. эрүүл хооллож эхлээгүй. Унждаг байсан гэдэсгүй болсон. Гэхдээ маш хангалтгүй.-----7кг тураад нилээн мундаг болчоод сууж байна. Хүмүүс турсныг гайхаад л аймаар байсан талаар ярихдаа бараг мангастай зүйрлүүлж байналээ ..

  1. Англи хэлээрээ бүрр аймарр ус цас ярьж сурах..... Ус цас болоогүй. Гэхдээ майл бичих хөөрхөн яридаг болсон. Гэхдээ л бас л хангалтгүй боловч илүү мэрийж байгаа..-----Яг хэвэндээ гэхдээ англи ном уншиж эхэлсэн. Аудио ном сонсож байна. Блүтүүттэй чихэвчтэй болсон болохоор сонсголоо сайжруулна даа гээд л хичээгээд л байна..
  1. Англи, Хятад, Монгол ном уншина. .. Нацагдоржийн номын санд бүртгүүүлсэн. Гэхдээ унших монгол ном ч аваагүй. Хангалтгүй.---9сард эхлээгүй байснаа бодвол дажгүй шүү. Гэхдээ өдөр ирэх тусам улам ном унших ёстойгоо ойлгоод байгаа мөртлөө л илүү ихийг хийж чадахгүймааа.
  1.  Эрүүл мэндийн үзлэгт бүрэн хамрагдана.. Энэ дажгүй болсон. Цөс өвдсөнөөс хойш хөөрхөн биеээ цэвэрлээд байгаа. Бас амжилт. гэхдээ л бас л хангалтгүй.----Хэзээ билээдээ нэг цэвэрлэсэн . Маргааш бас цэвэрлэх гэж байна.
  1. Үнэгүй бүх үзвэрүүд, лэкцүүдийг цаг гаргаж үзнэ. Энэ талаар тэмдэглэл хөтлөнө. Мөн сонгодог урлагын тоглолтуудыг чадах чинээгээрээ үзнэ. .,,,,,,,,,,Нилээн олон лэкц сонссон. Тэмдэглэлээ бичсэн. Гэхдээ ажилд орсноос хойш амжаагүй. Одоо сонгодог урлагын улирал эхэлж байгаа тул хэд хэдэн тасалбар авч үзнэ гээд анаж байна. Чадахнуу??-------Сонгодог урлагаас Учиртай гурван толгой, өнөөдөр ЧиоЧиосан гэдэг дуурийг үзэх гэж байна. Цөмөөхэйн балетийн тасалбар авчихсан байгаа. Нилээн олон лэкцэнд сууж санхүүгийн хөөрхөн хөөрхөн лэкцэнд суусан байна. Дажгүй 80 оноо өөртөө өгнөө.. 
  1. Дүүгээ Германруу явуулна. Энгэхийн тулд маш их мөнгө хэрэгтэй байна. Энэ бүхнийг цуглуулнадаа.    Одоохондоо мөрөдөл хэвээрэй л байна.--Одоохондоо мөрөөдөл хэвээрээ л байна..
  1. Гэртээ засвар хийнэ. Олон жил засвар хийгээгүй энэ гэрийг цэмцийлгээд өгнөө.. ГҮЙцэтгэл маш сайн .. Цэмцийлгэсэн . Бүрэн засвар хийсэн.--Сайхан гэртээ сайхан амьдарч л байна. Эрүүл газар 2-3 давхар хаус барина гэсэн мөрөөдөлтэй.
  1. Машинаа засуулна. Таван жил унахдаа нэг ч удаа засуулж чадсангүй.  .... Тийм засуулаагүй.. Засуулна л гэсэн байгаа..-------Засуулна лгэсэн байгаа ккэкэ .. 
  1. Гадаад харилцааны мэргэжилтэнээр суралцана...Монголд нэг үнэмлэхний гол олж авахгүй бол орчуулагч дээр буух гээд байна... ..... Энд худалдаа хөгжлийн танхимын дэргэдэх сургалтанд суух гэснээ болисон. Дараа жил санхүүд сурна. Төлбөрөө цуглуулж эхэлжийгаа тул Сайн үнэлгээ өгнө. Нүх болгонд очоод сурахгүй хамгийн чадвартайд нь сурнаа.------Төлбөрөөрөө хувьцаа худалдаж авсан. Сурахуу байхуу гэж яг шийдэхгүй байсан сурахаар шийдээл байна.. Шийдвэр 50аас 80 хувь болсон гэх үүдээ . Гхэдээ би дэндүү оройтжээ. Гэхдээ л хүмүүс хөгшиндөө сураад л байхым би сурахад яахуудээ л гэж бодож байнадаа .. 
  1. Гоо сайхандаа анхаарна... Үрчлээ суучлаа гэж харамсмааргүй байна. ... огцом анхаараад байсан юм алго.. гэхдээ зөв анхаарахын төлөө хичээж байна. САЙН үнэлгээ өгнө.-----Бас л дээрдүүлсэн юм алго .. 

Comments

  1. tsusuu yaj tseverlediin bee ? tsus uvduud tseverleed er ni tursanuu

    ReplyDelete
  2. цөс хэрхэн цэвэрлэсэн талаар нийтлэл бичлээ үзээрэй

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа