Би шийдсэн юм.

Би өнөөдөр 71.6 кг болсон байна. Жин хасая гэж бодсоноос хойш 9 кг хасжээ.
Би таван жилийн турш турна барина гэж л явснаас турсангүй. Жаахан хоол идэхгүй байхыг зорьсон боловч хэзээ ч өөрийгөө хорьж чаддахгүй чихсээр байгаад 5 6 жил махлаг бүсгүй хэвээрэээ явсаар байлаа хөө.

Таван жилийн турш юу ч таарахгүй, наснаасаа илүү овортой харагддаг нэг хүүхэн явсаар л байгаа. Сэтгэл дотроо бол ТУРНАА Л ГЭЦЭН БАЙГАА.
Гэхдээ хэзээ ч туряа гэж хэзээ ч шийдээгүй байсан юм.
Хэзээ турах бол гэж бодсоор... турах байхаа гээд л .. бодсоор л мөрөөдсөөр л явлаа.
Тэгээд 2016 оны 10 сарын дундуур шууд шийдээд нэг долоо хоног өлбөрч үхэх дэглэм барих гэж оролдлоо. Толгой тархи машид эргэв. Витамин энэтэр дутагдсануу яасан тархи өвдөж эхлэв. Яахуу гэж бодож байгаад найздаа хэллээ. Манай найз бол сайн эмч хүн, хувиараа бизнес эрхлэгч мундаг бүсгүй байдаг юмаа. Тэгээд тэр бүсгүй надад нэг дэглэм хэлсэн юм.
ЧИХЭР, ГУРИЛ, ТӨМС, ЖИМС, БУДАА идэхгүй. Гуравдахь өдрөөс эхэлж нэг халбага элсэн чихэр ч юмуу эсвэл жаахан гурил, хоёр хэрчим талх ч юмуу идэж эхлэнэ.
Энэ нь таны өөх үүсгэдэг чихэр энэтэрийг бие хүлээж авахгүй болсноороо өөх тосыг чинь шатааж эхэлдэг.
Энэ дэглэмийг баримтлаад одоогийн байдлаар ийм үр дүнд хүрээд байна. Хоёр сарын дотор..

Энэ бүх турахад хамгийн гол нь ШИЙДВЭР байсан .. Мөн өрсөлдөөн байсан.. зөвхөн ганцаараа биш олуулаа нийлж өрсөлдсөнөөс л шалтгаалсан.
Би зүгээр л шийдсэн юм.. Би сайхан бүсгүй болно гэсэн мөрөөдөл миний дотор байсан юм.
Би зүгээр л сайхан амьдрахаар шийдсэн юм.
Би урьд нь турах гэж хүссэн мөртлөө шийдээгүйн улмаас амттай хоол чихэр харахаара за яахуу яахуу гээд л иддэг л байсн. ХАрин би шийдсэн болохоороо энэ бүх бэрхшээл болсон дуршилийг ялж чадсан юм.

Би илүү мундаг болохоор зүгээр ШИЙДСЭН байгаа учир өөрөөс нь гарах хүч надтай байгаа юм.
Тэгэхээр та ч гэсэн хэзээ нэгэн юмыг хийж чадахгүй байгаа бол өөртэйгээ ярилцаад зүгээр ШИЙДЭХ хэрэгтэй .. Шийдсэнээс бидэнд илүү хүч чадал өгдөг юм байна.
За тэгээд 2017 оны зуныг сайхан гуалиг бүсгүй л угтанадаа кэкэ.






Comments

  1. Болжийштэ, 9 кг гэдэг ч чамлахааргүй тоо байна, гэхдээ ирэх зун гуалиг бүсгүй болохгүй бол тэгээд болоогийг чинь болоок хийнэ гэж мэдээрэй.

    ReplyDelete
    Replies
    1. пахххх яаанаа .. ямар аймарр сүрдүүлгэ бэ

      Delete
  2. hue ter deglemee zaaj uguurei,bi bas shiidey.

    ReplyDelete
    Replies
    1. БЭЛЭН БИЧЧИХЭЭД БАЙГААМ БИШҮҮ

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа