Tuesday, January 3, 2017

GREASE-ээс ГЭРЭЛ салонруу

Заа Өнөөөр ёстой гоё өдөр байлаа. Үнэхээр гоё өдөр.. Тэмцээний эхний байранд ороод 100 мянгийн гоо сайхны эрхээр шагнуулваа.. Эхний удаадаа шагнуулж байгаа хүн чинь тэр өдөрөө баяртай л байсан. Дараагийн өдрөөс нь эхэлж би чинь үнэтэй салонд шинэ жилийнхээ өмнө
захиалга өгсөн. Тэгэхээр чинь энэ эрхийн бичиг жаахан илүү юмшиг санагдав. За өнөөдөр давхиад очлоо. Эртхэн ирсэн болохооор хажууд нь суудаг үсчин эгчээр үсэндээ сор тавиулаад үсээ будуулав. Би цал буурал толгойтой болохоор цагаан үс ургангуут боохоос өөр аргагүй болдог юм. Та бүхэн шагнал авч байгаа зураг дээр харсан байх.. За тэр яахуу .. Намайг үсээ будуулж байхад хажууд ирээд миний гелэн хумсыг арилгаж байгаа тэр гоо сайханчийг хараад би үнэхээр их гайхсан. Том салонд үйлчилгээ сайтай байдаг болохоос иймэрхү жижигхэн салонд ийм сэтгэл гаргаж байгаа хүнийг би гайхлаа. Намуухан дуутай энэ эмэгтэй цаанаа нэг л гоё, ярилцаж эхлээд л би хүнд хэлдэггүй байсан хамаг юмаа урсгаж өглөөдөө. Хүн сайхан энергитэй байвал би ч өөрөө уусдаг юм байна.
GREASE-ээс ГЭРЭЛ салонруу
Эгчийн түүхийг би сонслоо. Арван жил Монголдоо тэргүүлэгч үйлчилгээтэй Грийс салонд ажиллаж, арвин их туршлагатай мэргэжлийн гоо сайханч юм байна. Цалин энэтэрээс нь шалтгаалаад хувиараа ажиллана гэж шийдээд ажилаасаа гарчээ. Гэхдээ гоо сайхны маш сайхан том том төхөөрөмж дээр ажиллаж байсан хүнд ажиллаас гарахад гар дээр нь ямар ч төхөөрөмж байсангүй. Төхөөрөмж битгий хэл салон ажиллуулах байр ч байсангүй. Гэтэл Ethude гоо сайхны бараа зардаг нэг бүсгүй миний хажууд бай гэж манай хүнийг дэмжсэн юм байна. Зөвхөн ганц ор л багтдаг, хаалга үүдгүй оронд нь хөшиг унжуулсан тэр мухарт анх сууж байхдаа "би юунд ороод ирвээ, сайхан салонд ажиллаж байсан тэнгэрийн алтан далавчит шувуухай байжээ, эргээд салондоо очдог юм билүү" гэж ч хүртэл бодож байсан боловч, цэмцгэр салонд цагаан алчуурт өлгийдүүлж үйлчлүүлдэг тэр сайхан үйлчлүүлэгч нар нь өөрийг нь зорьж ирж, мухар гэдгийг нь тоолгүй үйлчлүүлж эхэлсэн нь миний олон жил хүнд сэтгэлээсээ үйлчилж байсны минь хэрэг болж байна уудаа гэж сэтгэл нь тайвширдаг байжээ. Харин саяхан Нарантуул зочид буудлын хажууд байдаг жижигхэн байранд нүүж ирсэн бөгөөд ГЭРЭЛ гэж салоноо нэрлээд , байраа засна, гар угаадаг, шүршүүртэй болгоно, миний үйлчлүүлэгч нар надад эрхлэх гээд ирж байхад би муухай байж болохгүй, энэ жижигхэн газраа үнэхээр гоё болгоно гэж ярьсан юм.
ГАРАА ХҮНЭЭР УГААЛГАЖ ҮЗСЭН НЬ
Миний хумсны гелийг цэвэрлээд, нилээн сайн цэвэрлэж өглөө, гялалзсан хумстай болчихоод байж байтал гарыг чинь угаагаад өгье гэдэг юм байна. Скрабаар сайтар үрээд, сойзоор хумс шампуньдаж угааж байна. Дахиад скрабаар үрээд тосолж өгөв. Жаахан хүүхэд шиг гараа бариулаад угаалгадаг л юм байна.
За тэгээд нүүрний цэвэрлэгээ эхэллээ. Пудрын хор тайлах гэдэг үйлчилгээ их гоёыг анх удаа мэдлээ. Нүүрний гүн суваг дахь хор бохирдол, гоо сайхны бүтээгдэхүүний үлдэгдлийг нь ховх сорж гаргаж авдаг юм байна. За тэгээд тосон массаж эхэллээ. Би олон сайхан салонд үйлчлүүлж байсан болохоор массажны ур чадварыг үнэхээр үнэллээ. Хамаг ядаргаа тайлаад, нүүрний арьс үнэхээр тайвширлаа. Тосон массажны дараа усанмассаж эхэллээ. Усны шүршлэгээр арьсны гүн хүнтэл цэвэрлээд, арьсыг гуужихад магадгүй нэмэртэй байдаг юмуу өнгө аягүй ордог юм байна. Энэ бүхний эцэст нэг л булбарай царайтай хүн болов. Би бас нилээн цайруу хүн юм байна шүү. Хаха.. Тэгээд харин нэг сонин юм харсан нь ИНДҮҮ байлаа. Нүүрний арьсыг яг эндүүдэж байгаа юм шиг үйлчилгээтэй, царайны арьс их өргөдөг, унжсан арьстай тэмцдэг, бас нүүрний хаванг их сайн буулгадаг гэнээ. Тийм сонин юмтай би анх удаа учирлаа. Их таалагдлаа. Ялангуяа тураад арьс нь суларч байгаа хүмүүс тэр индүүгээр үйлчлүүлэх хэрэгтэй гэж гоо сайханч зөвлөж байналээ. Сормуус бас их сайн суулгадаг байх, би дараа долоо хоногт ирэхээр болсон. Тэгээд эцэст нь усан үзэмний макс тавьж өгөв. Би нүүрээ илүүлж байсан болохоор ихэнх хугацаанд нь унтах маяг үзүүлсээр, маскан дээрээ нам унтлаа хөө.
За тэгээд ганцхан цаг нүүрээ илүүлэх байх гэсэн хүн чинь дөрөв таван цаг Гэрэл эгчдээ эрхэлж байгаад, аяаяа аймарр сайхан амарлаа. Тэгээд ажилдээрээ очдог юмуудаа гэсэн чинь нүүрийг нь хөнгөхөн будаад өгөе гэж байна. Шинэ жилийн будалтаа хийлгүүлэхээр болов. Шинэ жилээр би сайхан хүүхэн болохын байнаа. Сайхан юм хэрэглэж сурсан хүн Channel-ийн крэймээр нүүр будаж өгдөг юм байна. Хэрэглэж байгаа юмс нь нилээн чанартай, ярьж байгаа яриа нь гэгээлэг, энэ бүсгүйтэй бид эртхэн танилцсан нь юутай их зол завшаан бэ?
Би аа үнэгүй юм, тэгээд ийм газар ирж байгаа юм чинь хэд хэд нүүрээ илүүлсэн болоод энэ ваучираа дуусгая гэж бодож байсныг яана. Гэтэл тансаг салоны мэргэжлийн гоо сайханч ирээдүйд гялалзах өөрийн салоноо нээхээр уг үндэсээ тавьсан байна бүсгүйчүүдээ. Биднийг гялалзуулах алмааз Нарантуул зочид буудлын STYLE салон нэртэй газар ГЭРЭЛ хэмээх өөрийнхөө жижигхэн салоноо нээгээд чанартай үйлчилгээ үзүүлж байна бүсгүйчүүдээ. Уралдаанд оролцсон бүсгүйчүүдэд хорьхон ширхэг Тавин хувийн хямдралын ваучир тараасан бөгөөөд энэ боломжийг та бүхэн ашиглах хэрэгтэй шүү.
Гэрэл гоо сайханчийн утасны дугаар: 96097803 шүү.

No comments:

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа