Аян замын тэмдэглэл

Зэээ Монгол улсын дархан хил Замын үүдрүү энэ долоо хоног ажлаар явчаад ирлээ.. Ирчээд баахан гааль энэтэр авсан болохоор одоо л аян замын тэмдэглэл оруулж байнаа..

Хавар ирж байгаа болохоор нар ч орой жаргах юм, оройхон гараад ширүүхэн дайрсан болохоор алтан нарны туяа дор л давхиад л байлаа давхиад л байлаа. Зун явсан бол ногоон талаар шаргал туяагаар чимээд байгалийн сайхныг бишрэнгээ амандаа дуу аялангаа явах байсан биз.
За романчик байх ч яахуу, хажуудах жолоо барьж буй ахыгаа унтуулчихгүй гээд, шаллл утгагүй хаанаас хуулсан юм гэмээр баахан дууг хүчээр сонсоод, хөгжилтэй сэргэг байх санаатай хүчээр түүх ярьж явна гэдэг чинь бас уйтгартаймаа. Чойр дээр "Барах уу" гэдэг нэртэй гуанз байналээ. Нэг үеээ бодвол гурил махны холимог, хаяахан будаа тавьсан хоолыг бодвол манайхан ч хоолыг гашраажийноо.. хятад солонгос гээд сайхан сайхан амттай хоолууд хийсэн байна. Тун догь. Цадтал хооллох сайхан амттай хоолыг хийдэг болжээ. 
Замын үүд шөнийн 1-2цагийн үед орлоо. Тэгсэн чинь Замын үүдэд 5 жилийн өмнө очиход буудал олдохгүй их хэцүү, олдсон буудал нь заваан, за яахуу заваан юм байг гэхэд шүршүүртэй юм байна гэхэд шүүрнээс нь халуун ус битгий хэл хүйтэн ус арай хийж гоождог байлаа. Гэтэл өөдөөс зүгээр люкс үйлчилгээ угтаж байна. Гоё дажгүй өрөөтэй, халуун устай, доороо амттай хоолтой, шууд утасгүй интернэттэй, миаррр гоё буудлуудтай болчихжээ.
Маргааш нь би гаалиа хийнэ гэж "Өө нээрээ тэгдэг тээ, өө нээрээ энгэдэг тээ" гэж таван жилийнхээ өмнөх ой санамжийг сэргээж байгаа нилээн өтөлсөн эмгэн шиг эргэж санаад л эргэж санаад л өнгөрөөлөө. Тэгээд цайны цагаараа манай группын шүлэгч шувуухай Батцэцэг эгчтэй хальт хульт уулзав. Намайг гайхруулсан нэг үг хэлсэн нь "Чи хар шөнө ч ирсэн хамаагүй надруу утасдаад манайд ирээд хоночихгүй яасан юмбэ?" гэдэг үг гайхамшигтай байлаа. Гайхалтай зочломтгой зан.
 За тэгээд тэр оройноо хонохдоо буудлынхаа өрөөнд хэдэн пиво аваад манай группын охин Солонгоотой чалчиж гарлаа. Бид хоёр нас чацуу болохоор асуудал ижилхэн байна. Гэхдээ амжилттай амьдарч байгаа тэр охиноор бахархаж байлаа. Нээрээ лимонтой Сэнгүр чинь архи биш чихэртэй ус юм байналээ шүү. Солонгоо бид хоёр баталсан байгаа. 
Маргааш нь цайны цагаараа Батцэцэг эгчтэй уулзвөө. Гүй ээ нээрээ чанартай амьдрахыг энэ бүсгүй бидэнд харуулах хүн байналээ. Та бүхэн түүний дахин дахин гарах түүхүүдийг амтархан уншаарай гэж зөвлөе. Өмнөх орой нь Солонгоод хичээл уншаад байсан бол өнөөдөр Батцэцэг эгчээс баахан хичээл сонслоо. Амьдарсан шиг амьдардаг хүний хажууд надад үнэхээр туршлага байсангүйээ. Бас шүлэг яруу найраг болон тууж, элэглэлийн талаараа анхныхаа номыг гаргах хүсэлтэй юм байна. Тэгээд та бидэнд бичиж өгдөг түүхүүд, шүлгүүдээ шууд л гар утсаараа бичдэг гэнээ. Засварлах юмуу нөтбүүк дээр суудаггүй утсаараа л шууд биччихдэг гэж байнашт. Ийм авьяаслаг хүмүүс манай группт байгаа нь гайхалтай. 
За тэгээд баахан патиараа татуулсанаа та бүхэнд харуулж байна. Группээрээ уулзсан түүхээ бичиж байх болноо. 
Мөн дараагийн удаа би Сэлэнгэрүү ажилаар явж магадгүй. Сэлэнгийнхэнтэй уулзнаа..

Comments