Хуучин хайрын түүх

Хэзээ билээдээ нэг өдөр би найзынхаа тортны цэхэд нь туслаж байна гээд бүррр халтайсан амьтан болчихсон, аймшгийн царайтай амьтан юм хум хийгээд сууж байлаа. Тэр үед аймарр ядарсан хэдэн өдөр нойргүй байсныг хэлэх үү та бүхэн харсан бол шууд цочно. Гэтэл нэг залуу ороод ирдэг юм байна. Ганцаараа бишээ найз охинтойгоо.
Ганц дутагдал нь надтай чацуу шахуу өндөртэй тэр залуу сайхан сэтгэлтэй хүнд баймаар зөөлөн нүдтэй мөртлөө гал асаад л байдаг тэр нэгэн харцаар намайг цоо ширтвээ хөөрхий.
Аягүй царайлаг залуу байсөөн.. Хэрвээ надаа зураг нь байгаад би гаргаад ирэхэд та бүхэн ямар сайхан царайлаг гоё залуу бэ гэж ам булаалдан магтах байсан байх. Тийм нэгэн залуу намайг хараад болдгүйээ. Би эхэндээ намайг хараад байна гэж мэдэж байсан боловч үнэхээр итгээгүй, харин сүүлрүүгээ хараад байна гэдгийг нь үнэхээр мэдлээ. Эргэн тойрны хүмүүсээсээ санаа зовоод, нөгөө найз охин нь хэрүүл уруул хийгээд ороод ирэх вийдээ ч гэж бодох шиг.. Гэхдээ дотор бас нэг хүн " за тэгээд их юм бодоод, тэнэгтээд байдаг шүү.. чи аймшиг царай гаргаад сууж байхад найз охинтой тэгээд бас ийм сайхан залуу чамайг ширтлээ гэж үү" гэж сөрөг талын бодол гарч ирнээ.. Гэтэл бас эерэг талын бодол "Би ийм сайхан залууг дурлуулаад, би өөрөө дурлаад хотоор алхаж байвал сайхнаа " гээд л явж өгч байна. Сезоны үе байсан болохоор нэг сар гаруй унтаагүй шахуу, хувцас нь цэвэрхэн байлгах гэж угаасаар байгаад бөөстчихсөн, крэйм энэтэр асгарцан, тэгээд хамгийн хогийн нь чихэртэй усанд гараа дүрээд байхаар аймарр гар хагараад сайртчихсан тийм аймарр эмэгтэйг л тэр залуу цоо ширтээд байсан юмдаа. Би бүр аймарр ичээд, танар намайгаа харсан бол аймарр өмнөөс ичээд, алий адаглаад улаанаараа уруулаа будчихаач гэх байсан байх.
Манай найз дуудаж авчирсан болохоор нөгөөдүүл чинь архи ууж эхэллээ. Би шаардлагагүй нөхцөлд архи уугаад байдаггүй, танихгүй улсуудтай архи уух гээд суугаад байх бүррр дургүй тул шал малаа угааж эхэлдийнмаа. Би бүр хоёр хөлдээрээ арай хийж тогтож байгаа юм чинь. Намайг арай хийж шалаа угааж дуусгах шахуу үед охидууд нь тамхи татахаар гараад, залуучууд нь үлдлээ. Нөгөө галтай нүдтэй залуу болон найзын нөхөр нь. Намайг дуудаад л ганц хундага тат гэнэ.. Ёооё би үнэхээр их ядарсан байлаа. Би унтахыг бодож байснаас сайхан залуу энэтэр цаашаа болсон байлаа.
Би ганц нэг хундага шимэнгээ тэр галтай залуутай уулзаж танилцахыг хүсэж байсан ч гэсэн өмссөн хувцаснаасаа үнэхээр их ичээд, дээрээс нь сар гаруй унтаагүйн туйл хоёр хөл дээрээ тогтож чадахгүй байсан болохоор дуудаж байгаа улсуудад уурлангүй хариулт өгөөд өвлийн хүйтэнд гадаа тавьсан машиндаа унтахаар явлөө..
Маргаашнаас нь эхлээд манай найз чамайг хүнтэй суулгана, чи таалагдсан шүү гээд ярьж гарлаа.. 

Маргаашнаас нь эхлээд манай найз чамайг хүнтэй суулгана, чи таалагдсан шүү гээд ярьж гарлаа.. Би бүр өчигдрийнх үнэхээр зүүд биш байсан гэж үү? өөрийгөө чимхэх нь холгүй болов. Найзын энэ хэлсэнийг нь сонсоод дотроо үнэхээр их баярлаж байсанаа гаднаа илт дургүйлхэсэн шинж гарганаа бас. Гэхдээ би олон жилийн туршлагаар бас жаахан охин шиг эсэргүүцээд байж болохгүй, харин дуртай байгаагаа илэрхийлэх хэрэгтэйгээ мэдэж байсымаа. Цаадах чинь бас чоноо чоноо ооё..
Би бас сэмээрхэн асуулаа.. "Заа танар хүний доторхыг яаж мэдэж байгаам бэ? Намайг тоолоо юу?? Ааймарр царай гаргачихсан сууж байсан биздээ?" ..."Үгүй ээ их таалагдаж байна гэсэн гэнээ. Угаасаа тарган охидуудад дуртай. Чи таалагдсан байнадаа"... "Гэхдээ таалагдлаа гээд яахуудээ найз охинтой биздээ?" .. "Найз охин нь онцгүй хүүхэн байдымаа. Найзууд нь бүгдээрээ дургүй, зүгээр зүгээр зүгээр, чамайг суулганаа"..
би гайхасхийгээд л дотроо дуртай байсан боловч би бол хүн хэзээ ч салгаж чадахгүй гэдэгээ мэдэж байлаа.
Хоёр хоног боловуу гүй юу нөгөө залуу ирнэ гэнэдээ.. Би ч дотроо бөөн баяр, хоёр хоногийн өмнө дурлаад байсан залуугийнхаа царайг мартчихсан болохоор сайн харж авнаа энэтэр гээд бодцон сууж байлаа.
Нөгөө залуу чинь аймар ганган залуу орж ирж байна. Би найзтайгаа нөгөө стил имижээрээ сэгсийсэн нөхөр сууж байхад, гүй ээ адаглаад таалагдсан залуутай болсон хүн аятайхан болж болмоордоо, даанч бид хоёрт тэгэх зав байсангүй, гэртээ угаасаа хариагүй болохоор аргагүй ллдээ. Манай найз нөхөртэйгээ хүүхэдээ хөхүүлнэ гээд бид хоёрыг үлдээгээд гараад явсан юм.
Манай гайхалтай нүдтэй залуу Хятадад сурдаг гээд л .. Би төгсчихсөн болохоор мангарр баавартай, "Сурч чадаж байна уу" ухааны юм асуугаад байна уу яагаад байна, онгирцон энэтэр...
Би жаахан охин биш, олон удаа дурлацан зүрхтэй болохоор ах хүүрүү бол зүгээр ирмэж бол чадаж байгаам чинь..
Бид хоёр бие биендээ таалагдаж байгаагаа угаасаа мэдэгдэж байхад хөөрхөн хөөрхөн юм яриад л байжийлөө.
Даанч манай найз нөхөртэйгээ хэрэлдчихсэн орж ирээд, манай сайхан залууг нөхөр нь хүргэж өгөе оройтчихлоо энэтэр гээд манай сайхан залуу " Би яахуу суужил байя л даа" гэсэн боловч хөөрхийг туугаад аваад гарсымдаа.

Comments

  1. Өө ингэж дуусгаадайхдаа яадым бэ???

    ReplyDelete
    Replies
    1. хайран сахйан залуу ахах

      Delete
  2. Найз чинь хамаг юмыг алдагдуулчихаж, цагаа олж нөхөртэйгээ хэрэлддэг жолиг вэ. :((

    ReplyDelete
    Replies
    1. Тэр залуу найз охинтой байсан болохоор би өөрөө зүрхэлсэнүгйээ

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа