Лекц::: Сангийн дэд сайд Х.Булганчимэг: Санхүү

Огноо: 2017 оны 4 сарын 28нд   Эрдэм клубын зохион байгуулсан Сангийн дэд сайд Х.Булгантуяа, лекцийн нэр: САНХҮҮ

Урьд нь Монгол улс 2008 онд эдийн засаг хурдацтай өсөж байхад мөнхийн хөрөнгө оруулалттай байх юмшиг санадаг байлаа. Тэр үед Кемпински зочид буудалд гадаадын
төлөөлөгч нар Монголын засгийн газартай би гэрээ байгуулна гээд зодолдож байсан түүх байдаг, Би хүртэл өөрийн гадаад даргатайгаа Монгол даргын үүдийг сахиж байхдаа толгой толгойгоо нийлүүлээд унтчихсан байх үе ч тохиолдож байлаа. Манай монголын эдийн засаг тийм их хурдацтай өсөж байлаа.
Харин одоо эдийн засаг удааширч, олон хүмүүс яанаа яанаа гэдэг асуулт тавьж байна. Гэтэл үүнийг сайн талаас нь олж харвал бидэнд бодох боломж гарч ирж байгаа цаг үе юм.
Манай төсөвт маш олон зардалуудыг нилээн сайн танаж байгаа боловч зайлшгүй төлөх ёстой зардалууд бас байна. Гэхдээ бид бүхэн одоо энэ олон зардалууд зайлшгүй шаардлагатай юу гэдгийг бас бодох цаг болжээ. УИХ гишүүд бүгд өөрийн тойрог дээр юм хийлгэх хүсэлтэй байдаг боловч энэ нь улсыг том үйлдвэр бариулах төсвөөс танагдах эрсдэлтэй байдаг.  Гэтэл төсвийг буруу зарцуулбал магадгүй эхлүүлчихсэн том төслүүдээ зарцаах хэрэгтэй болдог. Энэ тал дээр санхүүгийн яам судалгаа байнга хийж байдаг.
Зарим мөнгийг танах хэрэгтэй энэтэр гэдэг боловч жишээлбэл бид хуулиараа хүн бүрт боловсролыг бүрэн олгох ёстой гэж заасан байдаг учраас хувийн хэвшлийн сургууль, цэцэрлэгт хүртэл төрөөс татаас олгодог.
Татвар олон нэмэгдсэн энэтэр гэж байгаа боловч олон бодит байдалд өөр байдаг. Жишээлбэл Монгол улсад маш олон хүн банкинд мөнгөө хадгалаад хадгаламжаар нь гадаадад амьдарч байна. Хүүхдийн мөнгөний 60 хувийг нь хүмүүс авдаг боловч, үлдсэн хувийг нь авах сонирхолтой хүмүүс байдаггүй гэвэл та бүхэн итгэх үү..
Гэтэл нөгөө талаасаа хүүхдийн мөнгийг хасаж байж, шинжлэх ухааны салбарт оруулах мөнгөө төр өгч  байхад бид бүхэн төсвөөс оруулж байгаа мөнгийг зөв зарцуулах хэрэгтэй. Зардал танаж байна гээд төрийн үйлчилгээг бид ард иргэдэд орхигдуулж болохгүй, заавал өгөх ёстой үйлчилгээ татаас гэж заавал улсад байх ёстой.
Ямарваа нэгэн гаргасан шийдвэр заавал хоёр талтай байдаг.
Тэтгэвэрт гарах насыг эрт болгосноос сайн тал нь гэвэл хүмүүс урт наслаж эхэлдэг, хүний сэтгэл санааны байдлаас хүнд хөгшрөлт явагдаж байдаг. Муу тал нь гэвэл залуучуудадд ажил олдохгүй, эмэгтэйчүүдэд ажил олдохгүй болж эхэлдэг байна.
Гэтэл төрийн ЭМД санг болиуляаа, хувийн ЭМДсантай болёо гэж яридаг. Гэтэл хөгжчихсөн оронд төрийн ЭМД сан байхгүйгээс болоод зарим нөхцөлд хүнд үх эсвэл мөнгөө төл гэсэн хоёр сонголт үлдээдэг. Гэтэл манай улсын хувьд төрийн ЭМД сан байдгаас олон хүнийг бас аврах боломж, эрүүл мэндийг үнэгүй үзүүлэх боломж бүрдүүлж байна. Тэр ч бүү хэл Монгол эмэгтэйчүүд аягүй азтай, хоёр жил гаруй амарч болдог, одоо НД шимтгэлийг нь төлж байна. Гэтэл америкт энэ байдал өөр, ажил олгогчтойгоо ярьж байгаад 2 3 сарын чөлөө олж авч болдог ба эсвэл ажилаасаа халагдах нөхцөл үүсдэг.
Манай улсад бас нэг хэцүү зүйл гэвэл улс төрийн намын амлалтууд санхүүд нөлөөлж байдаг.  Гадны улсуудаас ирж байгаа хямдхан мөнгө өгвөл авдаг л газар, гэтэл бид бүхэнд мөнгөө зарцуулах төсөл хөтөлбөр байдаггүй нь хамгийн хэцүүдэлтэй. Төр олон зүйл дээр шийдвэр гаргахгүй байсаар маш их ашигтай нөхцөлүүдийг алдаж байна.
Би улс орноо дандаа өөдрөгөөр хардаг, 2019 онд эдийн засаг сэргэнэ. Оюу толгойн нэг ам хөдлөхөд Монгол улсын эдийн засаг 17 хувиар өссөн байдаг. Монгол улс үнэлэгдэхэд, Монголын залуучууд үнэлэгдэнэ. Гэтэл манай боловсролын систем ямар байдаг бэ?
Жишээлбэл Австрали иргэд нь оролцоотой байж төр нь явдаг. Яагаад гэвэл Дунд сургууль төгсөхөд нийгмийн хүн болгож өсгөдөг. Жишээлбэл ямар татвар төлөх үү ямар журамтай бэ гэдэг бүх асуудлыг заасан байдаг.
Гадаадад маш олон оюутанууд суралцдаг. Ямар ч улсын иргэн нэг л үгийг хэлдэг. Би  энд сайн сураад өөрйинхөө улсыг хөгжүүлэх ёстой. Би өөрийнхөө улсад илүү хувь нэмэртэй.
Нэг зүйлээ маш сайн суралцаж, төгс болгох хэрэгтэй. Би хятадад англи хэл заагаад мөнгөө хадгалаад европын улс орнуудаар аялаж байсан. Японд англи хэлний багш хийгээд Америк явж суралцах зардалаа хийсэн.
Хүн байнга л тэмүүлэх хэрэгтэй. Ялангуяа эмэгтэйчүүд сайхан нөхөртэй болчихлоо, хүүхэдтэй болчихлоо гээд за би одоо өөр оронлуу явж суралцах хэрэг байна уудаа гэж өөрийгөө хайрцаглаж эхэлдэг. Гэтэл хүнд маш их боломж байдаг юм билээ. Би японд багшлаад 20 000 долларын хадгаламж үүсгэсэн байсан. Гэтэл би тэрүүгээ Монголд байр авч болох л байсан, гэтэл гадаадын их дээд сургуульд суралцах шаардлага бас байсан. Тэгээд би дэлхийн шилдэг 20 сургуульд хүсэлтээ явуулсан. Манай хамаатны хүн яадаг юм бэ бүгдэнрүү мэдээллээ явуул гэж хэлсэн боловч би Харвардруу явуулахаас нарийлаад явуулаагүй ба эхний 2 3т жагсдаг сургуульд явуулаад орвол орёо боливол болёо гэж шийдэж байсан. Гэтэл би хоёуланд нь тэнцсэн. Хэрвээ би өөрийгөө голоогүй бол Харвардад мэдээллээ явуулах байсан ба тэнцэх л байж.. Гэтэл би зөвхөн өөрийгөө голж, тэнцэхгүй юм чинь гэдэг хаалт тавьснаасаа болж тэр гоё боломжийг алдсан байна.
Тэгэхээр хэрвээ би өөрийн 20 000 доллларын хадгаламжаараа байр л авсан бол насан туршдаа өөрийгөө чимэх боловсролоо олж авахгүй байсан. Боловсрол бол маш чухал юм гэдгийг би үнэхээр ойлгосон. YALEийн их сургуульд ороод би сургалтын зээл авсан. Тэгээд би энэ их мөнгийг эргүүлж өгч чадах боловуудаа гэж бодож байхад, сургуулийн захиргаа манай сургуулийг төгссөн хүн энэ бол юу ч биш энэнээс илүү их мөнгө олдог юм чи суралц гэж надаа урам өгч байсан.
Хүн өдөр болгон би завгүй байна гээд явжил байдаг. Энэ бол маш буруу. Өөрөө өөрийгөө хайрлахгүй явж байгаагийн нэгэн илрэл юм шүү.
Тэгэхээр фитнес орох зав байдаггүй, өдөрт 20 үг цээжлэх зав байдаггүй гэж хойш суухаа больцгоо, улам илүү дээшээ тэмүүлэх хэрэгтэй.

СЭТГЭГДЭЛ: сарын өмнөх лэкцийг дутуу хагас бичлээ. Энэ эмэгтэйгийн лэкцэнд суусан нь миний амьдралын нэг сайхан дурсамжтай зүйл байлаа. Одоо гучин настай би амьдралдаа юу ч хийгээгүй өнгөрүүлсэн юмшиг санагдаж байгаа боловч, цаашаа надаа илүү их хийх хүсэл мөрөөдөл төрүүлсэн гайхамшигтай лэкц байлаа. Тэгэхэр залуучуудаа Монгол улс үнэлэгдэж байж Монгол залуучууд үнэлэгдэнэ гэдэг энэ үгийг дахин давтан сануулж байна.

Comments

  1. Хөөрхөн тэмдэглэл болжээ.

    ReplyDelete
  2. Нэмж хэлэхэд Булганчимэг биш Булгантуяа шүү золиг минь. :)

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа