Хөрөнгө оруулалтын чуулганд оролцсон нь


2017 оны 4 сарын 22ны өдөр
ХӨрөнгө оруулагч үндэстэний чуулгад оролцлоо. Энэ чуулга нь нийт 3 танхимд явагдсан бөгөөд уулзалтанд оролцож байгаа хүмүүс шинийг хийж бүтээхээр залуу насаа зарцуулж яваа энтерпрейнер гэж хэлэгдэхээр залуучууд байсан юмаа.

Дижитал зах зээлд Старт ап бизнесүүд
Бизнесийн санааг хэрхэн олох бэ?
-Бизнесийн санаа маш энгийн байх ёстой, оновчтой шинэлэг иноваци гаргаж байсан нь илүү амжилт авчирч байна.
-Бизнесийн санаа гаргахад ямар асуудлыг шийдэх гэж байгаагаа маш сайн ойлгох хэрэгтэй.
Хөрөнгө оруулагч нар юуг илүү анхаардаг бэ?
-Хөрөнгө оруулалт авахад өгөөж нь хаана байна бэ? гэдгийг Маш сайн тайлбарлах ёстой
- үүсгэн байгуулагч нь ямар хүн бэ? Хүн талаасаа ямар хүн бэ гэдгийг маш сайн хардаг ба тэр хүний түүхийг илүү судалдаг байна.
- Дотоод сэтгэлийн дуудлагаа бас илүү чагнадаг байна
- Зарах чадах нь тухайн үүсгэн байгуулагчийн бас нэг давуу тал
- үүсгэн байгуулагч өөрөө өөрийгөө зарж чаддаг байх ёстой, яагаад энэ хүн надаа хөрөнгө оруулах ёстой бэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй.
-Мөн гадаад улсын хувьд бол хөрөнгө оруулалт нь маш том соёл байдаг. Хөрөнгийн бирж нь хөгжчихсөн болохоор ард иргэд нь хөрөнгө оруулах маш дуртай байдаг байна.
Бид яагаад алдаа гаргадаг бэ?
Дэбэ миний хувьд нэг хүний үг надаа маш их таалагдсан ба тэрбээр хэлэхдээ бид нар яагаад алдаа гаргаад байгаа бэ гэвэл нэгдүгээрт хуучинсаг сэтгэлгээ, хоёрдугаарт сэтгэлгээ нь цэгцгүй байгаад байна. Хөрөнгө гэдэг бол тухайн хүнд байгаа бүхий л нөөц боломж, цаг хугацаа нь  хамгийн үнэ цэнэтэй. Нийт бүтээх бизнесийн 25 хувь нь мөнгөнөөс 75 хувь нь бидний сэтгэлгээнээс шалтгаалдаг юмшүү. Тиймээс нөөц хэрэгцээгээ зөв зарцуулах хэрэгтэй. Тиймээс өөрт байгаа бүх нөөцөө таньж мэдэх хэрэгтэй, үнэтэй цагаа таньж мэдэх процесст зарцуулах хэрэгтэй. Залуу хүний хувьд өөрт таарах процессийг таньж суралцах ёстой. Мөн өөрийн мөрөөдөлдөө үнэнч байх ёстой.
Технологи ба дижитал хувьсгал
1.       Уурын машин үүсэх явц нь нэгдүгээр хувьсгал болсон.
2.       Эрч хүч үйлдвэрлэгдэх явц нь хоёрдугаар хувьсгал болсон.
3.       Компьютер бүтээсэн нь гуравдугаар хувьсгал болсон.
4.       Дижитал цахим хэлбэрээр суурилсан нь одоо дөрөвдүгээр хувьсгал эхэлж байна.
Монгол хүмүүс шинэ хувьсгалд бэлэн үү?
Монголд одоогийн байдлаар боловсролын түвшингээр соёлын хувьсгал бэлэн биш байгаа нь үнэн. Одоогийн сургуулийн системийг энэ хувьсгалд бэлдэж шинэчлэх нэн шаардлагатай болжээ. Одоо зөвхөн Монголдоо биш дэлхийтэй нийцүүлж сэтгэх шаардлагыг орчин үеийн залууст тавьж байна. Гэтэл нэг талаараа бид нар дижиталд хувьсгалд оролцоё гэвэл Брэнд л бүтээх шаардлагатай, дэлхий биднийг хүлээхгүй байна. Бид нар бусдаас илүү урьдчилан сэтгэдэг байх ёстой.
Энэ хуралын үеэр дижитал хувьсгалын талаар ярилцсан ба харин хурлын дараа мөнгө зээлүүлдэг платформ буюу lend.mn энэ сайтыг танилцуулсан юм. Гэтэл энэ сайт нь нөгөө бидний оролцох ёстой дижитал хувьсгалын нэгэн бүтээгдэхүүн байсан нь миний нүдийг үнэхээр нээж өглөө. Энэ сайтаар дамжуулж хүнд 5 минутын дотор мөнгө зээлүүлж болох бөгөөд цаашлаад моргейжийн зээлийг ч энэ системээр ашиглаж болохоор хийж байгаа талаар ярилаа. Манай Монголын энэ компани нь Монголд төвтэй боловч Сингапурт салбар оффисоо нээгээд азид нэвтрэхээр ажиллаж байгаа бөгөөд филлипин болон тайванд аль хэдийн хэд хэдэн үйлчилгээгээ танилцуулсан нь миний бахархалыг үнэхээр төрүүлж чадлаа. Энэ зээл өгөх үйлчилгээ нь цэвэр монгол залуусын оюуны бүтээл бөгөөд патент авахаар өргөдөлөө өгсөн талаар сонсоод би үнэхээр монгол хүн болж төрсөндөө цэвэр бахархлаа.
Амжилттай хөрөнгө оруулалтын нууц ба зөвлөгөө
Энэ хуралд хөрөнгө оруулагч фермийг толгойлдог гадаадын хөрөнгө оруулагч нар бидэнд зөвлөгөө өгсөн бөгөөд хөрөнгө оруулах тал дээр доорхи асуудлуудыг авч үздэг:
-Тухайн үүсгэн байгуулагчийн хун чанарыг их голчлон анхаардаг, 40 50 удаа утсаар ярилцаж байж тухайн хүний мөн чанарыг судалдаг
-Бизнес загвар, саад болох хүчин зүйлс ямар байгаа талаар, оршин тогтсон доод хугацаа 3 жил хүртэл байх
- Байгаль орчины асуудал хэр хөндөгдөж байгаа талаар, хуванцар бодисуудыг маш сайн судалдаг.

- Зорилгыг нь судладаг, хоорондоо итгэлтэй байх ёстой.

Comments