ТЭрбумтан болох давалгаа 2


За сайн байцгаана уу Улаан уруулт бүсгүйчүүдээ
Зээ би өөрийгөө хайрлах дасгалын талаар заасан. Харин энэ дасгалыг тэр болгон хүмүүс хийсэнгүй бололтой. Яаж хийх үү гэж асууж байсан бүсгүй ч гарав.
ХЭН ч таныг шүүмжлэх эрхгүй гэдгийг ямагт санаж яваарай. Энэ дасгалыг би зохион бүтээгээд байгаа юм бишээ харин энэ бол сэтгэлзүйн дасгалууд байгаа юмаа.
ХЭрвээ хаа нэгэн хэцүү нөхцөлд байдал гарах юм бол энэ дасгалыг хийж байсан нь таньд илүү туслах болно.
Энэ дасгалыг хэрвээ хийвэл таныг өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь нэмэгдэж эхэлдэг юмаа. 
За тэгээд ХҮСЛЭЭ БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ гэдэг ертөнцийн хуулийн талаар би ярих хэрэгтэй гэж бодлоо.
Бүгдээрээ энэ ертөнцөд хүний хүслийг биш өөрийнхөө хүслийг биелүүлэхээр зориж ирснээ хэзээ ч битгий мартаарай. Мэдээж гэр бүлийнхээ төлөө хичээж зүтгэх нь зөв боловч олонхи эмэгтэйчүүд өөрийгөө хаяад гэр бүлдээ зориулж эхэлдэг. Энэ нь нэг талаар зөв гэж үзэж байгаа боловч ертөнцөөс ирсэн дохиогоо та алдаж байгаа хэрэг гэдгийг та ойлгох хэрэгтэй байдаг Юмаа.
Энэ ертөнцийн хуулийг ойлговол хүний амьдрал амархан болоод амжилт бүтээл гаргаж эхэлдэг байна. Энэ үр дүн бол найдвартай.. 
За тэгэхээр даалгавар өгөе.
Та хэрвээ өөрийгөө магтсан сайшаасан хайрласан нууц захиагаа бичээгүй бол та заавал бичээрэй.
Хоёрдугаар даалгавар бол таны хүсэл мөрөөдөл юунд байгаа бол ?? Таны далд хүсэл юу байгаа бол?
Энэ талаар бодож нэг үзээрэй.
Жишээлбэл миний хувьд гэвэл би өөрийгөө бизнес эрхлэх л асар их сонирхолтой юм боловуу гэж үзэж байсан. Тухайн үед энэ даалгаварыг би бичихдээ зөвхөн сайхан бизнес бүтээмээр байна гэж бичиж байсан боловч, унтах гээд орой орондоо хэвтэж байхдаа өөрийнхөө мөрөөдлийг хайж олсон. Миний мөрөөдөл бол нуурын эрэг дээр байшин барих, гоё том том заалтай байшин барих, бас дээр нь үүргэвч үүрээд аялалд гарах, фото зураг авах гэх мэт байсан юм. За тэгэхээр таныг өөрийгөө олоход энэ даалгавар маш их туслах болно. АМЖИЛТ ХҮСЯААА

Comments