Наадмын зугаалга 2017

За манайхан Наадамынхаа амралтыг бичих гэсээр байтал 9сарын нэгэн боллоо хөөрхий.
Би маш азтайгаар Гэрлээ эгч болон Ариунсанаа найзынхаа буянаар яагаад Хөвсгөл явах болсоныг мэдэж байгаа байхаа.
Эхний өдөр Булган аймаг орлоо. Булган аймаг сайхан байгальтай гэсэн үнэн юм билээ. Манай орон ямар сайхан баялаг юм бэ гэдгийг би энэ аялалаар үнэхээр мэдэрлээ. 
Булганы төв дээр очиж, Булган аймгийн наадам үзлээ. Наадам бол сайхан, хязаалан насны түрүү барианд орсон морьдын хөлсийг хусаж байхтай таарч, хөлс автал аймарр шавартай хөлс өгдөг юм байна. Бодож бодож " за би өөрөө ч гэсэн аймарр шороотой юм чинь яадгым" гээд л нөгөө шороотой хөлсөө толгой дээрээ үсэн дундуураа түрхлээ. Хуушуур бол янзтай байналээ.. Сайхан махтай, сайхан амттай хуушуур.
Замаараа Уран тогоо гэдэг гал уул байсан газраар орсон ба байгалийн үзэсгэлэн үнэхээр сайхан. Тэрхийн нуур буцах замдаа бас Хоргын тогоог хальт харсан байгаа. Галт уулын тогоо бол гайхалтай газар байналээдээ. 
Мөрөн орох замд Сахарын рашаан гээд зам дээр амралт байналээ шүү.. Сахартай хүмүүс их уугаад багасаад байгаа сурагтай, хүмүүс их шүтэн хэрэглэж байна. 
Мөрөн хот их цэвэрхэн сайхан хот байналээ, за тэгээд бидний зорилго болсон Чөчүүгийн зоо буюу далайн түвшингээс дээр 2500метрийн өндөр, Хөвсгөл аймгийн томоохон оргил дээр 5цаг мацсаны эцэст оргил дээр нь гарч Хөвсгөл далай ээжийнхээ бүх эргийг нь харлаа.
Гайхалтай энэ мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй ба өөрийн эрхгүй Миний төрсөн нутаг шүлгийг манай багынхан уншлаа. 
Ерөнхийдөө миний хувьд гэвэл дулаахан газар явна гэж бодсонуу хөөрхий минь хоёр палаж нэг, подволкатай явсаныг хэлэх үү, Монгол орон хүйтэн байдгыг мартсаныг хэлэх үү, найзаасаа хувцас зээлэх маягаар л явж байлаа. Уулруу бол намайг явахад гадаад найз нь гайхаж энэтэр.. Маргааш чиний хөл ямар харагдах бол гэж асууж энэтэр.. Гэхдээ яахуу бас ЖИНХЭНЭ МОНГОЛ ОХИН ямар байдгыг үзүүлчээд л ирлээ. 
ХӨвсгөл нуур маань цэнгэг устай болохоороо орохоос хайран санагдаж байхад, хүмүүс бас арай л дураараа байх юмаа. Хүйтэн устай, тэгээд би заавал сэлнэ гэж өөртөө амалсаныг хэлэх үү, жаахан сэлээд л амжлаа. Гэхдээ зоригоо чангалах гэж 100гр татсан биш хүйтэн усанд аймарр согтдог юм байна. Архи уугаад усанд орж болдоггүйм байнаа.. 
Маргааш нь бид нар Тэрхийн цагаан нуурлуу явсан. Улаанбаатар хотшиг тийм том сайхан нуурын элстэй эрэгдээр амралтын газрууд байрлаад, Монголчууд их амардаг юм байна. Гэтэл арай л муухай бузарлажээ гэж хэлмээр санагдсан. Бөгсөө арчсан цаас нь голын усруу хийсэж орж байхыг нь хараад амандаа баахан хараал л урсгалаа. Өөр арга байсангүй. Тийм сайхан нууранд усанд орох ямар ч хэрэг байгаа юм, хогоо эрэгээр нь хаях ямар ч хэрэг байгаа юм. Мэдэхгүй. Арай л муухай,, олон гадаадууд аялаж байхад арай л эх орныхоо нэрийг бодохгүй муухай байлаа гэж. 
Хөвсгөл далайн хүнгүй эрэгээр бид нар буудалласан болохоор хүнтэй эрэг нь ямархуу байсныг мэдэхгүй ч олон хүмүүс хогоо хаядаг, биеээ угаадаг гэж сонссон нь сэтгэл дэндүү өвдмөөр байна шүү. 
Сайхан эх оронтой хүмүүсээ бид, гэхдээ үр хойчдоо сайхан хэвээр нь үлдээцгээе.
Мөн энэ бичлэгийг далимдуулаад Туул голын эрэгээр хог түүлцэхэд оролцоорой, эх орноо хайрлах жаахан ч гэсэн хувь нэмэр болох буйзаа.

https://www.facebook.com/delgermaa.erka/videos/1590768227620066/

Comments