Тэрбумтан болох давалгаа.#4


Зээ сайхан бүсгүйчүүдээр сонин сайхан юу байнаа.. Хүүхдийн баяр нь дууссан уу.. Цаад хүүхдүүд чинь Ээж би баяраараа уурламааргүй байна шүү гээд томорч байгаа сурагтай. Өнөөдөр би лагерь гарнаа.. Гэхдээ зүгээр бас гарахгүй ээ .. Тогоо шанагатай зууралдаж барлаг ажил хийх ёстой. Гэхдээ яахуу агаар салхинд гараад сайхан сайхан.
Ажил ажил ажил гээд л явж байна уу . Эсвэл том ажилаа хийж байгаа улаан уруултууд хүүхэд хүүхэд хүүхэд гээд л явж байна уу?? Тэгээд нэг ажиглаад үзээрэй?? Ямар нэгэн ажлын дэвшил байхгүй урсгалаараа яваад байгаам биш биздээ? Энэ байдлаар арван жил дахиад өнгөрлөө гэхэд яг энэ байдлаараа өөрчлөгдсөн юм байхгүй мөнгө хураах зориулалтын машин , хүүхэд гаргадаг машин болцон байх юм биш биз?? Хэрвээ яг одоо эхлэхгүй л юм бол хэзээ эхлэх билээ? Яаж эхлэхүү гээд мэдэхгүй байнауу?
Нэтээр дүүрэн хэрхэн өөрийгөө өөрчлөх талаар зөвлөгөө байгаа тэрийг сонсож эхэл. Цагаа би яаж өнгөрүүлж байна бэ гэж өөрийгөө гаднаасаа харж эхэл. Бас зарим хүмүс бол өөрийнхөө хийдэг ажлыг бүртгэж, ямар зүйл дээр цаг дэмий үр ашиггүй өнгөрүүлж байна бэ гэж тоолдог юм билээ.
Харин бид нар шууд өөрчлөгдөж чадах билүү? 
Ганцхан л зөвлөгөө өгөе, өөрийнхөө хийж чадахгүй гэж бодсон болгоноо хийхийг чармайж эхэл, зөвхөн өөртэйгээ ярилцах цаг өдөрт 10 минутч хамаагүй гаргаж эхэл, тохилог бүсээсээ гарч илүү амжилт олох салбарлуу тэмүүлэхийг мөрөөдөж эхэл.
хэрвээ энэ бүхнийг маргааш БОДОЖ МӨРӨӨДӨЖ ТЭМҮҮЛЖ эхлэе гэж бодож байвал та дараа нь дэндүү оройтсон байх болнооо..

Comments