Оройтсон бороо

Ойрын үед Улаанбаатарт бороо хур ороод л намар аргагүй иржээ гээд л .. куртик ботинкдоо орсон хүмүүс бороонд нороод алхаж явна.
Дүү маань шинэ гутал өгсөн болохоор хайран гутал гэж дотор харамлаж, гутлаа хайрлаж явна би.
Оройтсон бороо.. Дэндүү оройтжэээ...
Улаанбаатарт орохгээд яах бэ? харин гандуу нутгаар л ороосой.

2017 оны 4 сар.. Аав бид хоёр төсөл бичлээ. Түрүү жил бид хоёр Жижиг дунд бизнес хөгжүүлэх төслөөр таван саяын зээл авсан туршлагатай нэгэн билээ.
Энэ жил харин 10 саяын зээл авахаар төслөө бичээд очлоо. Жижиг дунд бизнес хөгжүүлэх төслийнхөн дэмжлээ. Албан бичгийг нь аваад Голомт банкинд очлоо.
Эндээс л хамаг юм эхэлсэн юм.
Голомт банкинд хамаг бичиг баримтаа өглөө.. Ийм  ч юм дутуу байна тийм  ч юм дутуу байна гэсээр наадам дөхөв. Наадам болж тэр чигээрээ амарч байлаа.
ТАг чиг..
Тэр болгонд аав партизанаас очиж уулзаад байгаа шүүдээ.
Гэтэл амраад явчихсан гэнэ. Нэг залуу юу ч ммэдэхгүй дахиад л энийгээ өг тэрийгээ өг гээд асуугаад байв, би энд байна тэнд байгаа гэж аавд зааварлаж өгөөд явлаа.
Өнөөөдөр 2017 оны 8 сарын 22.. Харин яг долоо хоногийн өмнө би арай хийж тэр банкны салбарын нөхрийнх нь утсыг олж ямархуу байгаа талаар мэдээлэл авсан юмаа.

Ерөнхийдөө аавын дансаар мөнгө тэр болгон орж гарч байгаагүй учир тэрнээсээ болоод гологдоод байгаа юм байна. Анхнаасаа энэ талаар тайлбарласан боловч манай хүн ойлгохгүй зүтгүүлсээр, угаасаа боломжгүй юмыг зүтгүүлсээр бид нар 4 сар зүгээр хүлээчихжээ.
Гэтэл 5 сард тарьсан ногоо зээлээр худаг гарахыг хүлээж усгүй шахуу ургалаа.
Тэр болгонд тэнгэрлүү хараад сайхан бороо гуйж байсан. Гэтэл одоо зээл бүтэхгүй үед их хэмжээгээр орж гэнэ.
Одоо бороо орлоо гээд ногоонд жаахан л нэмэртэй юмдаа.

Би тэр голомтын хүүхэнд хэлсээн..
Би хамтарч зээлж байна, би өөрөө өндөр цалинтай, манайх нэг өрөө байраа барьцаанд тавьж байна. Сар бүр 200хан мянга өгөхөд тийм хэцүү гэж үү...
ХАриулт нь тэгвэл чи цалингийн зээл авах хэрэгтэй гэж хэлсэн ньхамгийн инээдтэй байлаа.
Би хариулсан. Уучлаарай цалингийн зээл жилийн 22 хувийнхүүтэй, харин наад зээл чинь жилйн 7 хувийн хүүтэй, аль нь их байна. Миний бодлоор хүн бас 3 дахин бага хүүтэй мөнгө авая л гэж бодно шүүдээ.
Голомтийн хүүхэн найдвар төрүүлэхүйц зүйл ярьж байна. Жаахан оролдоод үзэх үү ..
Гэхдээ бодит байдал бол өөр байна. Хүмүүсээ. Намар болчихлоо. Ногоо тарих аргагүй байна.
Худаг хэрэгтэй байна, хашаа бас илүү хэрэгтэй байнйа, удахгүй мянган мод тарих хэрэгтэй байнйа.
Бидэнд мөнгө хэрэгтэй байна. Баялаг бүтээхийн тулд мөнгө хэрэгтэй байна.

Эндээс ганцхан зүйлийг маш сайн ойлгож авлаа.
Өөрийн олж байгаа орлогоо байнга дансандаа оруулж гаргах ба оруулж гаргахүгй тэрний төлбөр энэний төлбөр гэж маш их хэмжээгээр нэрших хэрэгтэй. Зээл авах гэж байгаа хүмүүс энийг маш их ашиглах хэрэгтэй юм билээ.
Зээлийн олон төрлийн боломж байдаг юм байна. тэр болгоныг ашиглах хэрэгтэй юм байна гэдгийг маш сайхан ойлгуулж өгсөн Голомтын хүүхэн чамд баярлалаа..



Comments

  1. одоо л мэдэж байгаа юм уу, визэнд ороход хүртэл 6 сарын өмнөөс бэлддэг шүү дээ, тэрний орлого энэний орлого гээд

    ReplyDelete
    Replies
    1. харин мэдмээрийн байналээ. уг нь бас мань хүнийг сайн бэлд гэсийм. гэтэл тэгсэнгүйдээ хөө..

      Delete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа