Wednesday, May 22, 2019

Макао явсан аялалын тэмдэглэл #1 -2019/05/22

Макао явсан аялалын тэмдэглэл #1 -2019/05/22
Группдээ найзуудаа нэмээрэй.
Бичих гэж залхуурсаар байгаад 3н сар өнгөрчихжээ. За энгээд Макао явсан тэмдэглэл буюу БНХАУ-ын долоон хотоор дайрсан нь.
За би хэрвээ энгэж аялаж байна тэгэж аялаж байна гээд бичсэн байгаа бол энэ нөхөр шууд шидээд гараад явсан байхдаа гэж бодож байгаарай. Энэхүү аялалыг би сарын өмнөөс төлөвлөсөн байсан ч гэсэн ямар ч билет энэтэрээ авалгүй 2019/3/8ны өдөр шууд гараад явсан юм. Үүргэвчээ үүрээд л шууд гараад явсан билээ. Миний зорилго Макаод очиж том шоу үзэх байсан бөгөөд замын зардалаа хэмнэх гэж хятадын газраар явахаар төлөвлөсөн нь дараа дараагийн хүмүүстээ судалгааны боломж олгохоор шийдсэнтэй шууд холбоотой юм. Гэвч газраар явах нь буруу байсныг сүүлд нь ойлгосон билээ.
За замын үүд хүртэлх вагон өдөр болгон явдаг бөгөөд паскард буюу нийтийн унтдаг вагон нь 22000 төгрөг. Маргааш өглөө 7цагт Замын үүдэд очих бөгөөд 30-50 юаниар хил гарсан. Вагон вокзал дээр очоод Бээжин явах вагоны билет авсан бөгөөд Бээжин явахын тулд Жинин дээр вагоноо сольдог ба билет нь жинин хүртэл 24 юань, Бээжин хот хүртэл 72 юань байсан. Эрээн хотод 1цаг хүртэл би жаахан хэссэн ба бараа бүтээгдэхүүний чанар арай сайжирсан юм боловуу гэж санагдсан. Мөн жижиг брэндүүд салбараа нээсэн бас авах хөөрхөн зүйлс их байсан. Би тэндээс 86 юаниар повер банк авсан ба чанартай санагдсан шүү. 13 цагаас 19,20 хүртэл жинин хот хүртэл явсан ба жинин нь өвөрмонголын хөөрхөн жижигхэн хот байсан ба би үхрийн махтай шөл авч уугаад 8,30 орчимд бээжингийн вагонд суулаа.
Надаа билет олдоогүй учир би 72 юаний суудлын вагоны билет авч шөнөжин суугаагаараа явах шаардлагатай болсон. Мэдээж надаа бол суудлын вагон маш хэцүү байсан бөгөөд паскарт вагон нь 130 орчим юань тул та бүхэн тэр билетийг нь аваарай. Өглөө үүрээр 4,20 цагт бээжингийн Beijing Nanzhang буудал дээр буусан бөгөөд энэ буудал нь Тианмений талбайтай ойрхон байсан юм.
Үргэлжлэл бий.

3 comments:

  1. Ямар олон "ба" гэсэн холбоос үг хэрэглэсэн байна аа. Цаашид бодож байгаарай.

    ReplyDelete

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа