Миний хөөрхөн дүү нар--ХӨгжилтэй түүхүүд


Миний хөөрхөн дүү нар2009-02-19 11:07:50
Хэхэ Алтаргана эгчийн блогыг уншаад өөрийн ах нарын талаар багын дурсамж бичсэнийг уншаад миний сэтгэл хөөрч  Монголд байгаа гурван хөөрхөн дүү Дөлгөөн Цолмон Бор нараа дурсаж баахан бодов..
Одоо жаахан байхдаа хөгтэй явдалаа бичиж та нартаа хуваалцая..
***
Бага байхад ээж хавирга их чананаа.. Манай Дөлгөөн чихэр идсээр шүдгүй шахам болсон үе байлаа..
Дөлгөөн гуай хавиргаа бүрэн мөлжилгүй тавиад байхад Цолмон уурлаж яагаад ийм хариуцлагагүй үйлдэл хийгээд байгааг асуув..
-Би шүдгүй юм чинь
-Тэгээд яагаад яриад байгаа юм бэ?
***
Ээж бохь зажилж байлаа.. Бор тэр үед бохь зажилж байгаа хүн анх харсан үе байв.
-Ээж ээ би жаахан зажлая
Ээж бохиноос нэгийг өгсөн.. Манай хүн ч гаатай зүйлийг сайн зажилж харин ээж амных нь хажууд 2 гараа тосчихсон "зальгина"  гэдэг аюулд маш бэлтгэлтэй сууж байлаа.. Борхүү ч дээгүүр харин зажлих бөгөөд ээж амний хөдөлгөөнийг сайтар ажигласаар 10 минут өнгөрч за болно гэж ээжийн тушаалаар Борын бохь зажлах хугацаа дуусав.
Зажилсан бохь амнаас гарч ээжийн аюул өнгөрч бүгд унтацгаалаа.. Харин өглөө нь манай Борхүү толгой  дээрээ бохь оо наасаар босож ирсэнээр даахь авхуулталаа нэг жил хагас наалттай явсан юм..
Хамгийн инээдтэй нь буржгар хүний үс самнахгүй удхаараа хурганы үс шиг ширэлдээ гэж "аймшиг " болдын байналээ..
***
Би гэдэг нөхөр математикаар гүнзгий хичээллэдэг тооны машинаар тачигнатал боддог үе байв. Тооны машин гарт бүүр орчихсон юу л бол бүгдийг бодно.. Манай Цолмон тэр үед 1 дүгээр анги байсан бөгөөд өгүүлбэртэй бодлого надаас асуулаа.. Бодлого дээр 3+3 гэдэг бодолт гардын байна. Би тооны машингүй учир 3+3 хэд вэ гээд асуучдын байна.
Цолмон 6 гэснээ ээж дээр  гүйн ирж
-Бурхан минь Дэбэгийн бодож чадахгүй байсан бодлогыг би бодчихлоо гээд нүд нь орой дээрээ өдөржин гарсан юм даг..
***
Дөлгөөн Цолмон хоёр 2 насны зөрөөтэй төрсөн бөгөөд Цолмон дөнгөж мэдээ орж Дөлгөөн 3нас хүрч байсан үе..
Дөлгөөн гадаа шороо ухаж их тоголдог учир ээж ойлгуулах санаатай Дөлгөөнд
- Чамайг Цолмон гэдэг шдээ.. Энийг Дөлгөөн гэдэг юм...
-Би намайг Дөлгөөн гэдэг юм байх гэж бодсон шдээ
-Гүй ээ чамайг Цолмон гэдэг байхгүй юу?
-Аа тийм үү?
-Миний Цолмон их сайн хүүхэд .. Дөлгөөн бол муу хүүхдээ
-Ээжээ Дөлгөөн яадын?
-Дөлгөөн яахав дээ.. Дандаа шороо ухна. Тэгээд ээж нь хувцасыг нь угаагаад байхад ээжийгээ хайрлахгүй шороо ухаад л байдаг даа...
-Харин тийм ээ.. Цолмон ерөөсөө тэгдэггүй тээ ээж...
***
Намайг энэ зун Монгол очиход Цолмон гуай англи хэлний курсэд явсан байлаа.. Тоогоо бодож чадахгүй байгаад нь миний уур хүрч тэнэг мангараар нь баахан дуудав.
Цолмоны дургүй нь хүрч хүч тэнцвэргүй энэ тулаанд цаасан дээр "chi uuruu mangar" гэж бичээд хэнэг ч гүй сууж байлаа..
***
Цолмон багадаа эцэг эхрүүгээ их тэмүүлнэ.. Ээжийг байхгүйд аав , аавыг байхгүйд надруу гэх мэт,,
Унтаж байх хооронд нь ээж аль хэдийн ажилдаа явчихсан аав би Дөлгөөн 3 үлдэж хоцорно. Аавыгаа дагаж уйлахад нь аав нүднийхээ шилийг авчихна.. Тэгээд л Цолмон аавыг танихгүй болж надруу тэмүүлж үл таних хүн манай гэрээс гарч одно доо..
Багачууд хэлд орохдоо их хөөрхөөн...
Цолмон: --Ааваа нүднийхээ шилээ өмс
Бор цагаан сараар : Ээжээ та мөрөө гарга гэж ээжийн мөрийг гаргав..
***
Биднийг нилээн том болсон хойно манай бага дүү гарсан учир 2 дүү маань бараг өсгөсөн дөө.. 9 , 7 настай охидууд балчирхан амьтнаар чинь яаж бол яаж тоглоно..
Дөнгөж мөлхөж байх үед нь Борыг өлгийтэй хүүхэд болгож хүчээр өлгийдөх хүчээр унтуулж тоглоно..
Дөнгөж хэлд орж байх үед нь за чи ажилдаа яваад ир гэж явуулахад нөгөөх нь өрөөг машинаараа нэг тойрно...
Харин мань залуу том болж нэг өдөр тэдний яриаг сонстол
Бор: - Би одоо ээж нь болноо.. Та нар дандаа болдог биздээ...
***
Ганц банди төрсөн учир ээж бусдад -Өө охин юм аа гэж хэлдэг байв..
Нэг өдөр хүн хүйсийг нь асуухад
-Охин охин..4 охин шүүдээ
-Худлаа яриад бай.. Би банди .. Манай эгч нар охин..
***
Манай Дөлгөөнөөс бусад нь давхраатай нүдтэй байв.. Энэ аавыг дуурайсан болоод тэр. Бид хаяа чи ээжийн хүүхэд биш гээд л уйлуулна. Нэг өдөр Дөлгөөн
-хүн болгон давхраа хийлгэж байгаа учир одоо онигор нүдтэй хүн моданд орж байгаа гэж топ модел Болормаа хэлсэн.
Миний хөөрхөн дүү нар 2
2009-03-01 22:07:19
***
Манай Бор 2 эгчийн гар дээр өссөн болохоор яриа сайн хөгжсөн юм. Охидууд айл гэрт болж их тоголдог болоод тэр биздээ...
Ээжтэй хамт төрсөн нэгэн эмэгтэй өөрийн нялх үрээ энхрийлж ээжтэй ярина..
-Миний хүү 2 3 үг хэлж байгаа.. Танайх яаж байна?-Манай хүүхэд бүүр хэрэлддэг
***
Эмээ Бор хоёр хоол иднэ
Эмээ-- Миний хүү хурдан  том болохын тулд сайн идэх хэрэгтэй
Бор-- Та  ч бас урт наслахын тулд сайн идэх хэрэгтэй
***
Манай гэрт манай нэг найз зочилж ирлээ.. Манай Борхүү нилээн тэвчиж байсанаа сахилгүйтэж эхлэв. Найз хүүг айлгах санаатай хэлж байна
- Ах нь сахилгагүй хүүхдийн чихийг нь авдаг багажтай. Олон сахилгагүй хүүхдийн чихийг авч байсан. Чи хэрвээ сахилгүйтээд байвал чиний ч чихийг авна.
- Паах тийм үү.. Чихийг нь авах аа.. Тийм юм байдынмуу.. Адаглаад 400сая төгрөгний үнэтэй шт.. Чи өрөнд орийшдээ .. Чи өрөнд орийшдээ... Чи өрөнд орийшдээ...
***
2012/11/09 ны бодол..ийм хөөрхөн хуучны бичлэгээ оллоо.. Инээдтэй бичлэг шүү..
Одоо манай нөхдүүд бол дэнхийсэн том том юмнууд болсон л доо.. ДӨл 4дүгээр курс, Цол 1 дүгээр курс, Бор 5 дугаар анги..
Одоо бид нар ирээдүйн талаар ,сурч боловсрох ёстой талаар л ярьна шүүдээ.
Дүү нар надад англи хэл заагаад л айн .. хэхэ
Өөр хөгжилтэй түүхүүд:
Санаа амар найзыг гаргаж өгсөн паянХятадад ийм хөгтэй явдал гаргадаг байлаа

Comments

  1. Та бүхэн өөрсдөдөө тохиолдсон хөгжилтэй явдлаа бичвэл их баярлана

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа