Өвөө эмээгийн түүх

сая эмээгийнд оччоод ирлээ ...
эмээ гучин жилийн дараа нутагта ирж байсныг харуулсан бичлэг байдагдаа ... эмээгийн дүү ирчихэж .. ихэр эмээ..
бас нэг гайхалтай нь хоёр ав адилхан өвөө байна ... нэг нэгээрээ ирдэг байхад нь би нэг хүн гэж боддог байсан чинь хоёр өөр хүн юм байна шдээ ..
за тэгээд эмээгийнхрүү явах замд ээж бид хоёр эмээ өвөөгийн гайхамшигтай түүхийг ярьж эхэллээ.. надад их гоё санагдаад байдын..

Түүх эхлэв..
Эмээ аягүй олон мал хуутай, маллаа малладаг зарцтай тийм баян айлын хамгийн том охин байлаа..Эмээг арван зургаа арван долоо хүрвүү гүй юу хадамд гаргажээ .. 
Хайр сэтгэл гэж байсан биш гайгүй айлын хүнтэй суулгаж..
Нөхөр нь эмээд их сайн боловч хадам ээж нь эмээг зарц шиг байлгадаг байв.. эмээ тэр айлын зарц шиг л хонинд явж , олон ажил хийдэг байлаа ..
тэгээд хамгийн сонирхолтой нь хадам ээж нь удган бөгөөд ээжийнх нь өргөөнд нэгэн авдар байдаг байжээ.. Авдаран дотроос амаараа тамшаалах дуу байнга гардаг байсан бөгөөд удган тэрэнтэйгээ инээж хөхрөөд л уурлаж бухимдаад л байнга ярьдаг байв.. 
Сонин байгаа биз.... Дуу чимээ гаргадаг авдар... тэгээд авдартайгаа ярьдаг удган.. 
Эмээ тэр авдараас их айдаг.. тэр гэрлүү нь бараг ордоггүй байв..
Хавчиж гадуурхаад байхад нь эмээ нэг л өдөр хонийг нь хаяад гэрлүүгээ зугтаав.
Гэртээ иртэл аав нь миний хүү нэг ээжийн хэвлийд танар бүгд багтсан билээ ..
гэртээ бай гэж ээ .. тэгээд эмээ гэртээ байгаад нээх удалгүй замын машинд дайгдаад хот оржээ ..
хотод очоод өргөмөл ахындаа байсан байна .. ахынх эхнэр гэж нээх ганган хүүхэн байсан байна . эмээг бас гадуурхаж хүүхдээ харуулна .. ажилдаа явахдаа хүүхэдтэй хоол үлдээгээд эмээд юу ч үлдээхгүй .. эмээ тэдний үүдэнд дээл нөмөрч хононо.. гудас мудас ч байхгүй .. дээлээ нөмрөөд л хононо.. 
Тэднийх чинь нөгөө зуун айлын  тэнд анх баригдаж байсан орон сууцанд амьдардаг байжээ ..
тэдний нөгөө талын хаалганд баахан жолооч залуус амьдрана .. байнга хүмүүс орж гарна .. 
Тэгээд эмээ орж гарахдаа мэндтэй устай байдаг байлаа.. Одоогийн бидний өвөө их сайхан залуу байжээ.. Бид нар их том нүдтэй улсууд л даа .. алаг нүд нь эргэлдсэн буржгар үстэй өндөр нуруутай залуу байв.. бас сэргэлээн .. тэр үед хувийн байшинтай ч байх шиг кэкэкэ...

Ээжийн ярьсан нь: Ээж бас их азтай байгааз.. ээж чинь царай муутай боловсрол байхгүй тэгсэн мөртлөө тийм сайхан залуутай уулзчихдаг.. тэгээд суугаад хүнээр тэжээлгээд их сайхан амьдарлаашт..

тэгээд тэр залуутай мэндтэй устай байдаг байв.. мэдээж хүүхдээ харсаар л .. тэгээд тэр залуу учир байдлыг нь ойлгоод гадагшаа тээвэрт явахдаа эмээд түлхүүрээ үлдээгээд бас мөнгө өгнө .. 
Чи өлсөж байгаа биздээ .. май энэ мөнгө ав.. чи бас манайд бай .. май энэ түлхүүр ав..

ээжийн ярьсан нь: их сайхан сэтгэлтэй байсан байгаам шүү.. танихгүй шахуу хүнд түлхүүрээ өгч байдаг ..

эмээ санаа зовоод авахгүй авахгүй гэнэ ... өвөө хүчээр өгөөд яваад өгнө .. 
Тэгээд эмээ өвөө хоёр хаяа зугаална .. Гоё амттай юм авч иднэ .. амттай юм гэдэг нь хятадын еэвэн энэтэр ажээ... эмээ хожим нь надад их гоё амттай юмнууд авч өгдөг байсан гэж дурсана .. 
тэгээд еэвэн энэтэрээсээ илүү гарвал хашаа давуулаад шидчихнэ.. тэгээд хотоор алхаад л яваад л .. зугаалаад л .. 
эмээ хожим нь муу хувцастай болохоор их ичдэг байсан гэж дурссан.
тэгээд нэгэн удаа орой болжээ.. эмээ нөгөө айлынхаа үүдэнд тэрлэг ээ дэвсээд бас нэг тэрлэг нөмрөөд унтах гээд хэвтэж байтал нөгөө сайхан залуу чинь ороод ирэв.
хөл нүцгэн орж ирчээд хутга гаргаж ирээд сонгино идээд байхын .. 
эмээ ичсэндээ унтсан юмшиг үгүй ч юмшиг хэвтэж байв.. мэдээж ч шт.. тэрлэгнээсээ босоод л юу ч болоогүйм шиг суугаад байлтайн биш.. ичээд хөдөлж чадаагүй гэсэн ..
тэгсэн айлынх нь хүмүүс өвөөг тоохгүй бас нөгөө өрөөнөөсөө гарч ирэхгүй байж.. 
тэгэхээд тэр өрөөг нь дүрсэлж хэлбэл айлын үүдний өрөөнд нэг эмэгтэй тэрлэг дэвсээд тэрлэг нөмрөөд шалан дээр хэвтэж байсан байх нь .. нэг өндөр эрэгтэй тонгорогоор сонгино хирчээд амруугаа явуулж идэж байсан байх нь..
тэгээд залуу хэлжээ..
-Аюушаа 
- Айн
- Хоёулаа нэг гэрт орыдоо.. чи энгэж амьдарч байхаар манайд амьдар..

энгээд мань хоёр санаа сэтгэл нийлээд сэтгэл шулуудаад нэг гэрт орохоор болжээ ..
нөгөө айлын авгай өвөөд хэлсэн нь
- Наадах чинь бөөстэй хүүхэн шдээ .. 
эмээд хэлсэн нь:
- Чи битгий яв.. цаадах чинь чамайг хүүхэдтэй болгоод л хаяна .. чи уйлаад эргээд хүрээд ирнэ.
гэж хэлдэг байсан байгаам 

ээжийн ярьсан нь: 
муу шулам сайхан залуутай суух нь гээд атаархаж байхгүй юу .. тэр үед хөдөөний хүмүүс бүгд л бөөстэй байсан шдээ . ээж их азтай тэгээд л суусан юмдаа..

тэгээд эмээ өвөө хоёр суугаад амар сайхандаа жаргажээ... өвөө их тогтуун сайхан ааштай , дөлгөөн хүн байв.. тэгээд эмээ ч дээлийг ёоз ёозоор нь сольдог .. жаахан хуучрангуут нь ах дүүрүүгээ явуулчихдаг гээд л .. их л элбэг дэлбэг тансаг сайхан амьдарчээ..
эмээгийн аз шүүдээ..
өвөө бурхан болоод арваад жил болж байна .. эмээ одоо ная хүрлээ .. тэгээд эмээгээс тэр цагаан байрны хаягыг асуухаар маш тод томруун санадаг .. шууд  л хэлнэ.

тэгээд тэр үед гүйдэг хар гэдэг хүн бас байжээ..
тэр хүн нэг л мэдэхэд тэр аймагт байдаг нэг л мэдэхэд тэр аймагт байлаг.. нэг л мэдэхэд хүний очиж үзээгүй хүрэхээргүй газар байдаг тийм гайхширмаар хүн байв..
тэр хүн орон гэргүй бөгөөд морь мал ч гүй мөртлөө маш их хол явдаг сонин хүн байлаа..
айлд очоод за өнөөдөр танайд хононоо гэнгүүт айлын хүн хэрвээ гүй ээ манайд хүн ихтэй хонож болку гэвэл за би танайд зай гарахаар ирж хононоо гэдэг байв..
сарын дотор тэр айлаас хэн нэг  нь үхэж зай гардаг байжээ...
өвөө олон найзтай найзархаг хүн байсан болохоор гүйдэг хар гэрт нь бас их ирдэг байжээ.
гүйдэг харыг ирэхэд нь хамаг юмаараа дайлж цайлаад хонуулаад явуулдаг байв..
гүйдэг хар ч тэднийг ирээд сайхан цай унд ууж аваад хүүхдэд нь хүртэл нэр өгч байжээ..

миний бодлоор нөгөө нисдэг бөө энэтэр гээд шидтэй хүн байсын болвуудаа гэж бодлоо.. тэгэж байж л хэсэгхэн хугацаанд олон аймгаар хэрэн хэсэж чаддаг хүн байсын болвуудаа .. тэр үед бөө мөргөлийг хориглодог байсан болохоор тэр хүн тийм байсан байх ..


энэ түүх их романтик юмшиг санагддын .. их гоё түүх... 












Comments

  1. Ямар гоё түүх вэ. Өвөө нь эмээг нь ёстой байгаагаар нь хараад хайрласан байна. Азтай эмээ байна. Эмэгтэй хүний эдлэх хамгийн дээд жаргалыг насаараа эдэлжээ.

    ReplyDelete
    Replies
    1. чухмаа чухам... ээж бол эмээг л азтай гэж байгаамчинь хахаха ..

      Delete
  2. Songino bish alim l zysej ideed bsan bx daa, nuguu saixan zaluu ni. xexexe. Saixan tyyx bna aa.

    ReplyDelete
    Replies
    1. хэхэ өвөө архи жаахан уухаараа сонгино их иддэг хүн байсан.. тэгэхээр тэнд сонгино идэж байгаам чинь зүрхээ чангалж байгаад л орж дээ гэж бодсон .. гаргалгаа хахах._.

      Delete
  3. Манай суманд бас нэг "гүйдэг хар" байж билээ.. олон машин цувж яваад шаварт суухад гүйдэг харын суусан машин нь шавараасаа гараад яваад байсныг санадын.. олон ч дам яриа байдагсан..

    ReplyDelete
  4. яасан хөөрхөн юм бээ. бүр сэтгэл хөдөлчихлөө. Манайд бол Их дэлгүүрт ажилладаг эмээ, хулигаан өвөө гээд л түүх бий. хэхэ

    ReplyDelete

Post a Comment

сэтгэгдэл үлдээсэнд баярлалаа