Wednesday, May 22, 2019

Макао явсан аялалын тэмдэглэл #1 -2019/05/22

Макао явсан аялалын тэмдэглэл #1 -2019/05/22
Группдээ найзуудаа нэмээрэй.
Бичих гэж залхуурсаар байгаад 3н сар өнгөрчихжээ. За энгээд Макао явсан тэмдэглэл буюу БНХАУ-ын долоон хотоор дайрсан нь.
За би хэрвээ энгэж аялаж байна тэгэж аялаж байна гээд бичсэн байгаа бол энэ нөхөр шууд шидээд гараад явсан байхдаа гэж бодож байгаарай. Энэхүү аялалыг би сарын өмнөөс төлөвлөсөн байсан ч гэсэн ямар ч билет энэтэрээ авалгүй 2019/3/8ны өдөр шууд гараад явсан юм. Үүргэвчээ үүрээд л шууд гараад явсан билээ. Миний зорилго Макаод очиж том шоу үзэх байсан бөгөөд замын зардалаа хэмнэх гэж хятадын газраар явахаар төлөвлөсөн нь дараа дараагийн хүмүүстээ судалгааны боломж олгохоор шийдсэнтэй шууд холбоотой юм. Гэвч газраар явах нь буруу байсныг сүүлд нь ойлгосон билээ.
За замын үүд хүртэлх вагон өдөр болгон явдаг бөгөөд паскард буюу нийтийн унтдаг вагон нь 22000 төгрөг. Маргааш өглөө 7цагт Замын үүдэд очих бөгөөд 30-50 юаниар хил гарсан. Вагон вокзал дээр очоод Бээжин явах вагоны билет авсан бөгөөд Бээжин явахын тулд Жинин дээр вагоноо сольдог ба билет нь жинин хүртэл 24 юань, Бээжин хот хүртэл 72 юань байсан. Эрээн хотод 1цаг хүртэл би жаахан хэссэн ба бараа бүтээгдэхүүний чанар арай сайжирсан юм боловуу гэж санагдсан. Мөн жижиг брэндүүд салбараа нээсэн бас авах хөөрхөн зүйлс их байсан. Би тэндээс 86 юаниар повер банк авсан ба чанартай санагдсан шүү. 13 цагаас 19,20 хүртэл жинин хот хүртэл явсан ба жинин нь өвөрмонголын хөөрхөн жижигхэн хот байсан ба би үхрийн махтай шөл авч уугаад 8,30 орчимд бээжингийн вагонд суулаа.
Надаа билет олдоогүй учир би 72 юаний суудлын вагоны билет авч шөнөжин суугаагаараа явах шаардлагатай болсон. Мэдээж надаа бол суудлын вагон маш хэцүү байсан бөгөөд паскарт вагон нь 130 орчим юань тул та бүхэн тэр билетийг нь аваарай. Өглөө үүрээр 4,20 цагт бээжингийн Beijing Nanzhang буудал дээр буусан бөгөөд энэ буудал нь Тианмений талбайтай ойрхон байсан юм.
Үргэлжлэл бий.

Saturday, April 27, 2019

Сайн сайхныг харцгаая

Блогоо бичих гэсэн боловч бас л бичихгүй удсанаар ямар нэгэн санаа оноо ч юм уу сэдэв ч гарахаа больчихсон юм шиг ээ.

Wednesday, March 6, 2019

Заяаны ханиа хайсаар л.

Манайхан тавлаг сайхан уу?
Энэ хавар би бээр хий насаараа 33, хиймэл бус бодит насаараа 32 насыг зооглож байна.
За тэгээд энэ олон жил өөрийн хань ижлийг хайж явсаар л явсаар л ..
Гэхдээ би бас итгэлээ алдаагүй л явжийнашт..
Танар бод.
Миний хань ижил болвоос нүдэнд дулаахан, нүүрэндээ галтай, өндөр туранхай, бас цэвэрхээн царайтай, өөрийн гэсэн бодолтой, өгөөмөр, ухаалаг, ноён нуруутай сайхан залуу байхымаа.
Тэгээд би яахуудээ.. Хөгширч сууж байгаа  юм чинь баахан зулзага гаргах л  байхдаа.
За өнөөдрийн байдлаар заяаны хань иймэрхүү байнаа..

Таксинд явдымуудөө.

Friday, February 15, 2019

Компаниа хуваасан нь

дээр үеийн бичлэг


Компаниа хуваасан нь
Юу л даа

Компани гурван гишүүнтэй.. Нэг нь хөгшин өвгөн.. Хоёрдохнь залуу.. Гуравдах нь бүсгүй...

Компаний эхлэл нь өвгөн анх нээж байсан хуучин лиценс энэтэртэйгээ байгаа хөөрхий компани. Үйл ажиллагаа явуулж байгаад дампуураад будаа болчихсон байлаа..

Санаа сэтгэл нийлээд гурван хүн зүтгэхээр шийдэж үйл ажиллагаа эрхлэхээр хөөцөлдөж эхэллээ.

Ахмад настанаа хүндэлж залуус доор нь зүтгэж бүх зүйлээ бүтээж байв... Эхэлсэн ажил бүтэх тийшээгээ хандаж , мөнгө орж ирэхээр компаний бичиг баримтаа өөд нь татна хэмээн сэтгэж залуус ажиллана..

Хөгшин өвгөний найз нь биднийг дэмжиж "Өвгөнийг мурив залуус минь, чирээд явж байгаарай " дахин дахин сануулна.. ЗАлуус хүн шиг хүн байх гэж амихандаа хичээж, залуу насандаа их зүйлийг бүтээх гэж явна хэмээн мөрөөдөөд тэнгэрт дүүлж явлаа..

Гэтэл өнөөдөр нэгэн бичиг компаний зүгээс гаргах болсон учир захирал өвгөнөө дуудтал "төрийн албан хаагч хувийн компанитай байж болдоггүй юм, Хүрэлбаатар гээд бич" гэдийн байна...

ЯААААААААААЧВААААААААААА................

Нөгөө бидний зүтгээд ажиллуулаад байсан компани чинь бичиг баримтыг нь аль хэдийн өөр хүний нэр дээр шилжээд хувьцаагаа хуваагаад авчихаж...

Залуус зүтгээд өнгөрч байгаанмуу хаашайн мэдэхгүй ... Лав л бизнэс ээ эхлүүлсэн бол орлогогүй сууж байх байжээ...

ХАрин өвгөн " та нарт ямар хамаатай юм ..Миний өрөөнөөс гар..

Monday, February 11, 2019

Монголчуудаа танар одоо болилдоо

за  дээр үеийн бичлэг байна орууллаа..
он сар өдөр нь 2008-11-17нд гэж байна шүү



Монголчуудаа танар одоо болилдоо
Эрээний нэгэн сургуульд хэдэн хүүхдүүд суралцана гэж яваад хамуутаад бөөстөөд өлсөж үхэх гээд ирсэн юм баЙХ.
Тэгээд байр нь халуун усгүй , аяга шөлөнд 5н төмс 1лууван хийж идүүлдэг байсан гэнэ.
Тэгээд яахуу дээ хэдэн монголчууд хүүхдүүд эээ авчрах уу болих уу гэж бодоод байгаам гэнэ..
Тэр сургууль нь 600мянган төгрөгийн төлбөртэй , эрээнд ч юмуу хаана ч юм байдагын гэнэ...
За тэр яахуу манай улсын гадаад хэргийн газраас эцэг эхчүүдэд нь хүний наймааны хэрэгсэл хүүхдүүд чинь болно шүү гэж анхааруулсан лдаа гэж байна..
Тэгээд тэрэндээр нэг гайхалтай өгүүлбэр олж харлаа
Ямартай ч энэ даваа гаригт Эрээн явж хүүхдүүдийн байр байд лыг нүдээр очиж харъя. Болохгүй бол хүүхдээ авч ирье л гэж бодож байна. Багш нартай нь эхэлж уул заад алдаагаа засна, нөхцөл байд лаа сайжруулъя гэвэл бас хүүх дүү дээ даатгаж болох л юм. 
Энэ үнэхээр гайхалтай монгол зан...
Юу вэ гүндүүгүй юмуу гэнэн юмуу хаашайн...
Багш нар нь заза алдаагаа ухаарлаа гэнгүүт нь хамуутаж өлсөж байгаа хүүхдээ орхиод явахынмуу хаашайн... Аягүй тэнэг гэхэд аягүй тэнэг байнаа...
Би ажиглаад байдын.. Хужаа нар муу санаатай энэ тэрдээ биш харин өөрийнхөө орчинд тааруулж сэтгэдэгтэй байгаам..
Юу гэвэл өдөрт 5 хэрчим төмстэй шөл уугаад байхад хужаа нар бол яах ч гүй улс.. Ямар сайндаа энд байгаа хужаа нар чинь цагаан будаа нэг хачин амттай ногоо идээд өдөржин болоод байхуу дээ..
Тэгээд дээрээс нь ахуй орчин бол аймар шт... Монгол шиг халуун цустай улсууд бол эмэгтэйчүүд нь сав суулганы өвчин тусч эрэгтэйчүүд нь үе мөчний өвчин тусахаар л газар...  Яагаад гэдгийг нь тайлбарлий..
Өвлийн дулаахан өдөр бол бээжинд сурч байгаа бид гадаа гарч дулаацмаар болдийшт.. Өөрөөр хэлбэл ангид дотор аймар хүйтэн.. Ямар сайндаа эхний жилд хүүхдүүд гадуур хувцастайгаа суугаад байхад нь яасан сонин юмбэ гэж гайхаж байсан чинь халаалт байдаггүй газар юм билээ..
Манай гадаад оюутаны байр гэхэд плитан шалтай.. харин хужаа нарынх бол цеметэн шалтай.. Ер нь гадаадууддаа л гэж плитадаж соёлын үрийг тарьж байгаа болохоос жирийн айл хүртэл цемент юм билээ.. Тэгээд л тэрэнд нь дөнгөж сууж сурч байгаа бацаан нүцгэн суугаад л ...
Байрны халуун усны хувьд гэвэл хужаа нар нь долоо хоногт хэдэн удаа усанд ордын мэдэхгүй.. Сая гэхэд миний урд сууж байсан хүүхэд үсэн дээр нь цагаан цагаан хагууд бөөгнөрчихсөн л байна.. Энэ бол бээжин хотод нь сурч байгаа хүүхдийн толгой шүүдээ... Ганцхан тэр хагтай гэж бодож байна уу гүйээ... Нийтээрээ хагтай улсууд... Шампоо бол удаан хэрэглээний бүтээгдэхүүн шүүдээ...
Энэ бол зөвхөн жишээ... Бээжинд байдал ийм байхад эрээнд байдал ямар байхын вэ...
Их сургуулийн төлбөр жирийн нөхцөлд монгол мөнгөөр хятадууд 3саяыг нэг жилд төлдөг тэгвэл 600мянгын төлбөртэй сургуулийг юу гэж бодож байна..
Алийн болгон гэнэн тэнэгээрээ байхуу монголчууд минь...
Ер нь мэддэггүйд нь хэлчихэд Хужаа нар монголчуудыг онцолж хорлох гээд байдгын биш.. Харин угаасаа цаадуул чинь ахуй орчин нь ийм.. Орчиндоо тааруулж сэтгээд сурчихсан улс...
Одоо жишээлбэл 2 хужааг монголд аваачиж байгаам... Манай улс -30 градус шүү.. Чи -40градуст сэтгэж хувцасаа өмсөөрэй гээд байхад дурак чинь юу гэж сэтгэж байгааг нь таа л даа..
Ямар сайндаа танай улсад яагаад хятад хэл заадаггүйм бэ? Өвөрмонголд заадаг биздээ гэнэ.. Тэгээд л хамаг учраа тайлбарлаад л хэлнэ.. Намайг хятад хэл хэдэн жил сурсан бэ гэж асууна.. Нөгөөдөх нь нэг жил сурсан гэнэ.. Тэгэнгүүт өчнөөн жил сураад ярьж ч чадахгүй байгаа Англи хэлтэйгээ зүйрлүүлээд л үзээд байнадаа...  Гайхаад л .... Тэгээд монголчууд хэлийг хурдан сурдын байна гэж ерөөсөө бодохгүй намайг л худлаа хэлсэн боловуу гээд л шалгаагаад суучихна..
Энд хэл сурах гэж словарь словариар нь цээжилж байнаа..
Ай монгол хүн залхуугүй байсан боловуу ....


Гэнэн тэнэг байхаа болиочээ.. Миний блогын зорилго нь хятадыг судлахад чиглэсэн юм шүү.. Унших юм байвал уншаарай гэж анхдагч уншигч нартаа хэлмээр байна...
Хятад бол хятад дотроо л байна... Хатуу санаж яв...

Sunday, February 3, 2019

Би эргэж ирлээ буюу сайн байна уу миний хайртай блог

Сайн байна уу . Энэхүү блогыг нээхдээ би үргэлж насан туршдаа энэхүү блогыг бичиж, заавал тэрбумтан болно гэж өөртөө амалж байсан билээ. Сүүлийн жилүүдэд идэвхтэй бичихээ болиод байгааг та бүхэн мэдэж байгаа байлгүй дээ кэкэ .
Саяхан жмэйлнийхээ пасспортыг мартаж гурван сар гаруй мэйлээ шалгах боломжгүй байхдаа өөрийн энэхүү жижигхэн интернэтийн орон зайныхаа үнэ цэнийг мэдэрлээ.
Хайртай шүү блогтоо.

Миний блог намайг анх бээжинд байхад буюу оюутан байхад эхэолсэн билээ. Тухайн үед анх нээхдээ би Тэрбумтан болох зорилгоо аль хэдийн тодорхойлсон байсан бөгөөд хэрхэн тэрбумтан болох замыг туулж байгаа талаараа бодит хүний түүх буюу хөтлөл стилээр бичнэ гэж нээж байлаа.
Тэрнээсээ угаасаа гажсангүй, тэрбумтан болох бодит хүн нь би өөрөө, харин миний амьдралын эргэн тойрныг би бичсээр байх болноо.
Бодоё, бас мөрөөдөе
Энэ блог минь хэр удаан үргэлжлэх бол..

Би америкийн кинон дээр гардаг шиг өөрийнхөө үзэл бодол, өөрийн эргэн тойрондох амьдралын явдалыг бичээд алдартай болоод байдаг хүмүүсийн талаар үзээд энэхүү блог бичихээр шийдэж байсан.
Би тухайн үед гутал хувцасны талаар байл уу ямар нэгэн өөрийн бүтээдэггүй сэдэвийн талаар бичиж эхэлсэн мөртлөө амжилтыг олохгүй, магадгүй би өөрөө гутал хувцасны талаар мэдээлэл муутай байсан болохоор өөрөө блогтоо гологдож байв.
Тэгээд л байгаа сэдэв минь буюу БИ ӨӨРИЙГӨӨ БИЧИЖ эхэлсэн.
Энэхүү блог олон жилийн дараа гэхэд намайг сонирхоод миний амжилтын нууцыг сонирхох хүмүүсийн унших блог болоосой гэж хүсэж байна.
Яг одоо 2019 оны 02 сарын 03ны өдөр өглөөний 10 цаг 52 минут болж байгаа бөгөөд би Сүхийн талбайн хажуу дахь өндөр оффисийн өрөөгөөр УБ хотыгоо тольдож байна.
Мэдээж энэ миний хувийн ажил биш бөгөөд би ажилчин ангийн хүн.
Хэрвээ ирээдүйд намайг судлахаар уншиж буй нэгэн эрхэм хүмүүн таньд "САЙН БАЙНА УУ" гэж 2019 онд амьдарч байгаа 32 насныхаа босгон дээр алхах гэж яваа, тэрбумтан болох нь ойлгомжтой нэгэн бүсгүйгийн зүгээс мэндчилгээ дэвшүүлж байна шүү.
Та хэрвээ ирээдүйд байвал сайн байна уу гэж өөрийн сэтгэгдэлээ коммень хэсэг дээр үлдээгээрэй. Баярлалаа


Saturday, February 2, 2019

ёоёоёо ашгүй блог минь

Сайн байна уу Блог минь
Миний амьдралын дурдатгал миньээ.
Пасспортоо алдаж, сэргээлгээд авах үнэхээр сайхан байна.
Би блог чамайгаа бичнэ гэдэгээ амалж байнаа..
Хайртай шүү кэкэ .