Saturday, October 26, 2013

Шашин шүтэх эрх хүн болгонд бий..

Би ойрын үед цагаан хоол судлахаар их чармайж байналдаа ..
Фвгийн цагаан хоолтны группээр их хэсэж байна.. Нэг хөөрхөн охинтой танилцаад түүнтэй уулзахаар боллоо...

Технологичтой болсон нь:

Зээ би бээр нарийн боовны цэх нээнэ гэсээр нээгээд тэгээд юу юугүй л зарагдаад л зараад л эхэлдийн байх гэж бодсон чинь гүй юмаа...
Нэгдүгээр технологич:

Sunday, October 20, 2013

Би ерөөсөө ойлгохгүй юм...

Үзсээр байгаад шинээр печенье гаргахаар боллоо..
тэрийгээ бариад өнөөдөр захдээр очлоо..
таван кг авч явсан бүгдийг нь зарчихсан ккк..
гэхдээ ийм байнаа ..

нэг кгийг нь таван мянгаар зарсан чинь печенье бөөндөж авдаг хүмүүс ямар үнэтэй юм ..
Монголын печенье тийм үнэтэй байх ёсгүй гэж хэлээд гурван мянга таванзуугаар зарахыг шаардсаанн..
тэгсэн чинь яасн гээч.. миний зардал өөрөө гурван мянга таванзуугаас их шүүдээ ...

тэгээд би бүр гайхаад ... нарийлаад байхад яагаад иййм байна гэж гайхлаа ..

манайхны энэ бүтээгдэхүүнүүд дан муу юмаар л хийдэг болоод ийм хямдд байдын байнада...

нээрээ юмны үнэ мангар өсчээ .. тэгээд чаанртайму гэхээр үгйү юм...

Tuesday, October 15, 2013

Ойрын сонин сайхан юу байнадаа

За хүмүүсээ сонин сайхан юу байндааа ...
манайхан бүр бичлэг муу бичдэг болсон байна шү айн ..
Би бичихгүй байгаа ч гэсн унших ажлаа хэзээ ч зогсоохгүй байгаа шүдээ хүмүсээ._.
Надаар сонин юутай бэ гэж үү..
Ер нь дажгүй гэж бодож байна .. гэхдээ орлого олоогүй хэвээрээ л байнадаа ..

ийм байнаа хүмүүсээ ...
Хамаатны технологич хүүхний ачаар дөрвөн торт хийгээд мэргэжлийн хяналтанд өгөөд яг одоо тэнцсэн шинжилгээний бичигээ авах гэж байна ..
Шинжилгээнд өгнө гээд дөрвийг хийгээд гурвыг нь шууд гэртээ аваачиж идээд ганцыгаа бариад очсон чинь гурваас дөрвийг шинжилгээнд авна гэдэг байнашт ..
Өө шатааск гээд дахиад дөрвийг хийгээд гурвийг нь өглөөшт..

Манай миксэр 10литрийнх болохоор дөрөв л гарч байгаам .. мэдээж жаахнаар нь хийгээд байж болку учир нэг гаралтандаа 22смын диаметртэй тортноос дөрвийг хийж байгаамалдаа ..

МЭдэхэд илүүдэхгүй:::
Шинэчлэгдсэн хууль батлагдаад аливаа ариун цэвэр болоод элдэв асуудлаа байгууллага өөрөө хариуцсан болсон бөгөөд торгуулбал ажлын хөлсний доод хэмжээг 20 30 дахин нугалах буюу 5-6саяаар торгуулдаг болцын байна ..
Дотоодын хяналт гэдэг дүрэм өөрөө гаргаад боловсруулаад тэрийгээ тайлагнах үүрэгтэй юмуудаа ..

Мөн Мэргэжлийн хяналтын байцаагт хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно гээд компанийн мэдээлэл гээд өгч байна .. Энэ мэдээллээ авахаар би өөрөө хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохоор болчихож байна гэсн үг ..

За тэгээд шинжилгээнд бүтээгдэхүүнээ хамруулахад 7 хоногийн дараа хариугаа авах хэрэгтэй болчихож бйгаам .. долоо хоног тэгэхээр дуугай л хүлээгээд сууна гэсн үг ..

Шинжилгээний газар нь багшийн дээдийн тэнд байдаг 103аас дээшээгээ Мэргэжлийн хяналтын лабортори гээд газар байдын байна .. тэнд нь очиж 3 ширхэг тортоо өглөө ..
Шинжилгээний төлбөр гэж 72мянган төгрөг болсон байлаа... шинжилгээ муу гарвал бас хэцүү л юм тээ ...

Би шинжилгээний хариу тэгэд яасн яасн гээд асуугаад байдаг .. байцаагчаасаа асуу гээд байдаг .. би лавласаар байгаад тэнцсэнээ мэдээд аягүй их баярласанн..
Шинжилгээ өгөх хуваарь нь гэвэл Даваагаас Пүрэв гараг хүртэл өглөө 8аас өдрийн 14цаг хүртэл авдын байна .. тэрээс бусад үед авахгүй гэсн үг ..
Тэгээд өөрийн дүүргийн мэргэжлийн хяналтын хэсэгт албан бичгээр шинжилгээнд хамруулж өгнө үү гээд байцаагчаа дагуулаад тэр газар нь очиж байцаагчийн зөвшөөрлөөр шинжилгээнд хамрагддаг юм байна ..

Бар кодыг танхимаас авдын байна ..329167 дугаараас асууж лавлаж асуудын байна..
өнөөдөр бар код авахаар явна ..
бар код авахад байгууллагын гэрчилгээ хэрэгтэй .. бас тамгаа бариад очиход зүгээр байх .. албан бичиг бич гэсн чинь тамгагүй бол будаашт..
тэгээд хэд хэдэн анкет бөглөөд хаан банкинд 150мянган төгрөг тушаагаад 9 бар кодны эрхтэй болдын байна ..


тиймэрхүү бөйанадаа ..
энэ компанийхаа нэрийг бас өөрчилмөөр л байхын ..
Гэтэл сонингоор зарлуулна энэтэр гээд бөөн гай байнаа ..
Дараа жилээс л солихоос ..одоо гялалзахгүй бол хамаагүй ангайгаад хүлээлгээд байж болку байнаа..

Шинээр технологич хүүхнтэй болсон .. сэтгэлээрээ тэмцэнэ гэсн бүсгүйтэй болово..
хуучин хамаатны охин нь гуйж түйж байж л хөдөлгөдөг байсан бол хөдөлгөдөг гэж 2 удаа 8 ширхэг торт хийгээ биз.. тэгээд замаар нь хүүхдийг нь хүргэж өгөх очиж гуйх гээд бөөн ажилтай болсныг бодвол шууд шинэ технологич ажилд авчихсан ..

Тэр нь амар юм билээ .. хийе бүтээе л гээд байгаамчэн ..
нөгөөдөх бол чадку чадку чадку болку болку гээд л аягүй яадаргаатай..

Технологи гэж бас нэг юм байнаа .. ямар ч жорыг харж хийсэн гол нь энэ тортоо энэ бүтээгдэхүүнээ хэрхэн яг гоё хөөлгөж болгох уу яг гоё бүтээх үү гэх асуудлыг шийддэг эд юмаа .. би ч галаа ширүүдүүлээд л буцалгаад байя гэсн тэгдэггүй вюм байна ..

Аа тэгээд одоохондоо нээх гавьсан юм алго..
Бялуугаа хийлээ гэхэд чимэглэнэ гэдэг асуудал бас их асуудал юмаа ядаргаа чинь..
Гэхдээ би шинэ технологи нэвтрүүлэж байгаа болхоор болох л юмшиг байна..


Саяхан крэймгүй зүгээр тортны кэксийг нь хүртэл зарлаашдээ .. вахахах ээ ...










Wednesday, October 2, 2013

ойрд сонин юутай бэ...

нэтгүй нэг хэсэг нилээн хэцүү байлаа .. түрүүний бичлэгийг хөөрхий минь пс дээр хадгалчаад л тэгэж байсымшдээ ... ккк..
цэхээ цэвэрлээд эхлэх зөвшөөрлөө бараг авчих шиг болон лээ .. өчигдөр дөрвөн ширхэг торт хийсэн .. тэрнийхээ нэгийг шинжилгээнд өгөөд бусдыг нь идсэн кк..
одоо ч идээд суужил байна..
би ер нь хувь заяатайгаа эвлэрэх асуудаллд тулгарах нь байна .. юу гэвэл " би угаасаа ийм тарган хүн" гэж ярьж авах кк...
хэцүүм байна:.. ккк...

пүрэвбат ламын хийдрүү ажлынхантайгаа очиж үзлээ ... цэхийн ажилийнхантайгаа юу .. гүй ээ .. хуучин ажилынхантайгаа ..пракциараа явж байгаам...
нээх гоё байгаль байналээ .. сайхан байгалийг сайхан ашиглаж байгаа ухаантай лам байналээ..
тэгээд л нэг чулуу байвал тийм юмны тийм толгой тэгсэн энгэсэн ийм толгой гэж тайлбарлаад л хүмүүс мөргөөд л....
нэг хонхорхой байвал тийм юмны мөр гээд л хүмүүс гишгилээд .. гишгэсэн нь хөлөнд сайн майн гэдийнмуудаа кк..
тэгээд л нэг ангал байвал эхийн умай гээд л .. хүн бүр шургаж ороод л ..
урдаас нь бичлэг аваад л .. нэг агуйруу орсон чинь эрэгтэй хүний билэг эрхтэн ..
арга билэг сайжруулдаг шүтээн гэж хэлээгүй байгаадаа ... тийм юм байналээ..
надад бол нэг тийм гадаадад дамжуулаад уул үзүүлээд байдаг аялал зугаалга шиг л санагдсан .. гол нь хүмүүсийн аюулгүй байдалд ер санаа тавиагүй байгаа нь жаахан тйимхэн..

хүмүүс аймарр халтирч байнаа .. би пакал шиг ажлын гуталтай явсандаа л халтирсангүй ээ ..
даанч аймарр халуун .. би бүр гутлаа тайлж шидмээр санагдсан ккк..

за тэр яахуу .. мэргэжлийн хяналтын байцаагчийн шахалтаар АСК тэмцээн үзэв.. санаа нь болохоор байгууллагын цэвэр ахуйн байдлын дотоодын хяналтыг байгууллага яаж хэрэгжүүлдэг талаар АСК тэмцээн ..
би АХА тэмцээнтэй андуураад очихдоо баахан асуулт надаас асуугаад байх вий гэж санаа зовжил байлаа ..
нөгөө ДЭВЖЭЭ тэмцээн шиг л тэмцээн юм байна ..

Баахан ноолийн ногоон тэгүүдээ уралдаанд явуулцымуу гэмэр л байсан..
ер нь бас жаахан рекламны паус байж сурмаарын .. энэ тэмцээнийг ашиглаад өөрийнхөө компанийг зад рекламдах хэрэгтэйшт..
АПУ компани л сайн байлаа .. ЖүР ҮР арай гайгүй .. тэгээд л бусад нь бол тэгээд ойлгомжтой наасн ..

жижиг сажиг юман дээр ч гэсэн анхаараад тэмцээн уралдаанд ороод амжилт үзүүлээд байвал өчнөөн олон цом өгдийн байна.. өгдөг шагнал нь харин том байсан.. хөөрхөн гэрэгэний загвараар өргөмжлөл өгч байсан нь надад албан байгууллага бүрийн үүдэнд байдаг том энгэж л авдын байнадаа гэдэг бодлыг төрүүлж байав..

Тэгчээд л мундаг сайхан гэж зарлаад байдаг зарлаад байдаг .. гэтэл арай л хөгийн хөгийн ноймороор шалгаруулж байналээдээ ..

гүйээ яахуу .. хичээвэл болдын байна гэдгийг яс махандаа шингэтэл ойлгож байна ..
урд минь одоо бүтээгдэхүүний танилцуулах гэдэг маш том ажил үлдэж байнадаа ...
хэцүү бас санагджил байан ..

Ойрд сонин юутайв...

Ойрд сонин юутайв...
Эрээн явчаад ирлээ ... Эрээнд үнэндээ үзий гэсэн ч юу ч алго...
Хятадуудтай ярилцлаа .. Ойрд монголчууд ирэхгүй энэ жил наймаа муу байнаа гэсээр  хятадууд сууж байна.
Бидний зорилго хуримын даашинз байлаа .. Монголд 850мянга гэж байга хуримын даашинзнууд 850аас 1300 юань хүртэл байдын байна.
Бас шинэ зээл хуучин зээл дээр лангуу авахад шинэ зээл арван мянга, хуучин зээл таван мянган юаний түрээс авдаг гэнэ .. Монголчууд ойрд ирэхгүй энэ жил наймаа их муу байнаа гэж олон хүн хэлж байна. Өрвийтлөө л хятадуудтай чалчлаа ..
Нэг жил гаруй чаталж байгаа өвөрмонголтойгоо биетээр уулзав. Харин их дажгүй хүн байна .. надад хөөрхий минь туслая гэж байхад нь би дандаа л тэнэг тэнэг юм ярьж, чи намайг хулхидах гэж байна би хужаагаар ярьж чаднаа гэсэн байртай байдаг байлаа хөөрхий ..
Гэтэл их дажгүй сайн хүн байна .. Эрээнд нилээн их наймаа хийдэг, голцуу монголчуудын ачаа барааг зөөдөг, эрээндээ нэр хүндийг олсон хүн байна..
Би ч муу санаалаад Монгол буцахдаа машиндаа суухаас өмнө л уулзая гэж хэллээ...
Ямар ч хүн байхын билээ .. би бас юу юугүй уулзаад байх нь хаашайен тээ ..
Хүнсний үйлдвэрийн төхөөрөмж зардаг гайгүй газруудаар явлаа .. газрууд гэж дэлгүүрүүд юмдаа ... хамгийн их төхөөрөмж зардаг нь хуучин зээлийн үүдэн дээр байдын байна ..
Эгч үнэнийг хэлэхэд надтай хамтарсангүй ээ.. ЯАхуу яахуу гээд цаашаа хараад л зүтгэж байлаа ..
Ах хүү надад шарх шүүгээ, миксэр өгнө гэсн болохоор элдэв шалдав юм авсангүй, дан жижиг сажиг юм авлаа.. тэгсэн хэрнээ бас 2000юань үрсэн шүү..
Би өөрийнхөө мөнгөнд тааруулаад явсан болохоор мөнгөө үрэхгүй байхыг хичээсэн..
Эрээн бол үйлдвэрлэл байхгүй орон юм билээ ..Дан захиалга аваад цаашаагаа захина  гэсэн байртай..
Тиймэрхүү байна.
Ирэнгүүтээ байр энэтэр хайлаа .. хүн амьтантай уулзлаа ..
Нэг тогооч залуутай танилцсын .. их сайн хүн шиг санагдваа ..тэрийг шүтчихдын байгааздээ ..
Ганц байгаа чимх  мэдлэгээ ярьчихаа шахаагүй нь аз юм болсоонн... Цаашдын санаа нь маниас нь мөнгө нэхэж байсын байналээ .. Би тэр аймарр тойруу яриаг нь ойлгохгүй ангайгаад л байсан байгаам..
Нэг охины хажууд манийгаа аймарр хийж байнаа ..ерөнхийдөө чи бол ядуу хүн шүүдээ гэсэн байдлаар харж байсан, хүний өмнө юмгүй царайлаад байх чинь ямар хэцүү байдгым бээ..
Гэхдээ би уруу царайлаагүй... чааваас даа гэж инээд л хүрлээ ..
Мөнгөнөөс илүү нөхөрлөлийг хүндэлдэг болохоос мөнгийг үнэндээ хүндэлж явсангүй ээ.
За тэр яахуу ..
Саяхан тэмцэн барин өөрийнхөө сүүлчийн мөнгийг шавхаж байгаад байр хөлсөлж авлаа ..
Сарын таван зуун мянга юм аа ..гаднах орчин нь жаахан шороо тоостой боловч, цэвэрлэх тусам хайр хүрээд байхын ..
Тэгээд дахиад л хөрөнгө мөнгөний асуудал тулгарч, нэг найзаасаа тусламж хүслээ..
Мань хүн надад туслахыг хүсэж байсан боловч дахиад л би нэг алдаагаа хийлээ..
Нэгдүгээрт миний бодол аль хэдийн бодоод дуусчихсан, хийе гээд эхэлчихсэн учраас тэр болгоныг тайлбарлаад тайлбарлаад нөгөө хүн маань бэлэн биш байв..
Хүн нь бэлэн биш учраас мөнгө гаргана гэж аман дээрээ яривч эргэлзэж байгаа нь илт байсан ..
Энэ бүхнийг дахиад л тооцож үзэлгүй, өөр шигээ сэтгэсэн нь миний алдаа боллоо..
Хамаг мөнгөө түрээсэнд өгчихсөн.. тэгээд ахаасаа хэлээд байсан төхөөрөмжийг нь авах гэтэл шарх шүүгээ байсан боловч миксэрний оронд гурил хэрчигч байв..
Дахиад л бөөн асуудал... мөнгөгүй тэгээд төхөөрөмжгүй харин байрны түрээс яваад байх хэрэг болж таарлаа..
Гэтэл санамсаргүй байж байгаад нэг эгчтэй таарснаар хөөрхөн томоохон хоосон зах зээл олж харав.. Асар их баярлав.
Бөөн юм болж байж, машин явах боломжгүй байрнаас шарх шүүгээг татан гаргалаа..
Тээвэрт хорин мянга, грушикт хорин мянга зарцуулав.
Гэтэл шарх шүүгээгээ цехрүүгээ аваачтал хаалгаар багтахгүй болж таарлаа... бас цонхоор..
Хаалгаа рамаар нь салгаад хуучин цэх нь оруулдаг байсан гэнэ . харуул ах чи харин хүн олж хаалгаа рамаараа салга... би харин өргөхөд нь туслана гэж амаллаа..
Утасны дугаараасаа туслаж болох хүмүүсийг харсан боловч би ямар найз залуутай биш надад туслах хүний шаанс байсангүй .. гайгүй болвуу гэсэн хоёр хүнээс гуйсан боловч ирнэ гэчээд ирээгүй юм..
Шарх шүүгээгээ цехэд оруулаад гурав хонож байна, яаж байна гэж асуухгүйг бодохоор би тэр хүмүүст тийм их туслаж байгаагүй бололтой..
Эрэгтэй хүмүүст захиж хэлэхэд эмэгтэй хүн чадал муутай болохоор та бүхэн чадах чинээгээрээ хүнд юмыг нь өргөж, эсвэл эр хүний хийх ёстой хүчний ажлыг нь хийж өгч байгаарай гэж уриалмаар байна.
Мөнгөний асуудлыг энгэж шийдсэн юм.. Анх нарийн боовны цэхийг хамтарна гурван саяыг өгнө гэж амлаж байсан залуугаасааа гуйлаа .. тэр надтай хамтарна гэчээд нилээн их удсан боловч хамтраагүй юм.. харин дараа нь надад гурван саяаа зээлүүлнэ гэж амалсан боловч ар гэрийн шалтгаан гарлаа гээд зээлүүлээгүй юм .. Өвөл тийшээ зээлүүляа гэж амласан бөгөөд энэ удаа би шууд л гуйлаа .. Гурван саяыг гуйлаа .. өгөх шинжгүй байлаа .. Нэг саяыг зөвшөөрүүлж чадлаа...
Чадсан байх гэж найдаж байна.. Энэ долоо хоногын тавдах өдөр өгнө гэсн..
Ажлын газрынхаа нягтланруу мэссэжлээ .. тэгсэн 25нд цалин буухымшиг байна..
Энэ ажлаас халагдсаны дараа цалинг нь ямар системтэй өгөөд байдгыг ер ойлгохгүй юм ..
Уг нь гурван сарын тэтгэмж өгөх байх гэж найдсан боловч нэг сарын тэтгэмж өгсөнөөр моторны доороос гоожоод байгаа тосыг янзлуулж чадахгүй явж байгаа хэвээр..
Төслөөс хэдэн төгрөг өгнө , ажлаасаа халагдахдаа санаа битгий зовоо араас нь өгнө гэж хэлэх боловч би лав итгэхгүй байна..
Намайг ажлаас халагдсаны дараа шинэ оффис энэтэр барьсан болохоор нилээн олон хүнийг халсан гэнэ ..би бол бэлтгэлтэй байж байгаад халагдсан.. харин тэдгээр хүмүүсийг бэлэн биш байхад нь шууд халсан нь ямар харамсалтай бэ..
Хүний ажлыг хийнэ гэдэг иймэрхүү.. би гэхэд жишээлбэл нуль ядаргаа, тархи толгой өвддөг, бас нуруу нугас өвддөг, сульдак болсн байх жишээний ..
Төслийн нээлтэн дээр миний нүд автоматаар анилдаж байсан гэж бариачид хэлсэн чинь цус харвадын тэгэж байгаад гэх гээд байналээшт.
Нүдний зовхи зүгээр л унаад байгаамчэн..
Ажлаас халагдахад би нилээн их мөнгөтэй бараг л шууд л хүссэн юмаа хурдхан хийчих болвуу гэж бодсон чинь мөнгө гэж үнэхээр хүчтэй юмаа ..
Биширч байна .. мөнгийг .. гайхалтай эд байна шүү чи ..
За тэгээд маргааш хаалгыг чинь нээгээд шарх шүүгээг чинь оруулаад өгий гэж амлаж байсан залуусыг хүлээх гээд би цехрүү арван цагт машинтайгаа хөдөлсөн боловч би өөрөө яаруу хүн болохоор үнэхээр тэднийг ирнэ гэж итгэж өгөхгүй байв..
Би шууд аавруу залгалаа... энгэж туслаач гэж хэллээ ..
Аав ойлгосон ойлгоогүй шууд л машин суугаад хөдөлсөн юм.
Би халтайсан цэх дээрээ очоод учир явдалаа бүгдийг нь хэлж, энэ шарх шүүгээг оруулж өгөхийг шаардав.. Ээжтэй би өдөр болгон нарийн боовны цэхээс болж муудалцаж байгаа болохоор аавтай бас муудалцахад бэлдэж байтал харин аав тэгсэнгүй ..
Бүр ч намайг дэмжиж хамтарч ажиллахаар болов. Тэр ч бүү хэл надтай уралдаж шал угаасан гээч..
Бүх асуудлаа би хэллээ... Мөнгөөр туслаж, хамтарч ажиллана.. доороо ажилчид авбал энгэж хандана тэгэж хандана гэж амлаж байна..
Гайхалтай аавтай гэдгээ ойлголоо.. аймар баярлаж байна.
Өнөөдөр нэг том асуудлаа шийдлээ .. нарийн боовны хөөлгөгч, миксэр энэтэрээ шийдлээ .. Эгч хүнээс авах өрнийхөө оронд тоног төхөөрөмж авна гэж ярилцаад надад өгөхөөр болж байх шиг байна . мөнгийг нь дараа нь өгнө биздээ ..эхний ээлжинд гал унтраах маягаар..
За энгэхээр төхөөрөмж, байр, эргэлтийн мөнгөө шийдвэрлэчихлээ ..
Харин технологич..
Мундаг сайхан бүтээгдэхүүн хийж байж л зах зээл дээр гарна гэхээс ердийн нарийн боов хиймээргүй байна..
Эхний залуу бол ерөнхийдөө нооль болсон.. би учрыг нь мэдэхгүй байж тэрний шаардлагад нийцүүлж байж чадку, нэгдүгээрт хөрөнгө хоёрдугаарт итгэх итгэл алго.
Өчигдөр мундаг хүнтэй уулзсан. Би  хоёр санал тавьсан.. ерөнхийдөө өөртөө би их итгэлтэй байгаа болохоор их найдлага тавьж байна .. гэхдээ хүн болгон надтай хамтарна, миний үгийг дагана гэж юу байхуудээ .. хүлээжил сууя..
Үнэхээр тэр хүнтэй хамтарч чадвал, би үнэхээр их хичээх болно. Алтан боломж олдож байгаа энэ бүхэнд өчнөөн л бэлдлээ .. чадах хэрэгтэй байна даа Тэрбумтан минь..
Ээж өдөр болгон үглэж яншиж байна ..
Өнөөдөр нэт тавиулж чадсангүйдээ гэхэд чи хар ажилчин болохымчин нэтээр яады .. дуугай гурилаа зуураад хэвтэж бай чи гэх мэт үгээр идэж байна .
Аймарр ядаргаатай байнаа ..
Манай нэг хамаатан махны наймаагаар өдөрт хоёр  саяыг олдог гэж дуулангуутаа тийм их юм хиймээр байгаам бол махны наймаа хий гэж шахах болов.. учир нь би махны наймааны талаар нилээн их мэдлэгтэй болохоор шууд шахаж байгаа нь тэр..
Аав тэтгэвэрт байдаг болохоор аавыг дагуулаад махны талаар судаллаа .. махны наймаа бол нилээн дажгүй ашигтай юм байна .. гол нь махаа таних асуудал байна ..
Би танихгүй байхад аав бас танихгүй .. морь харснаа шүдийг нь тоолно доо гэх мэт ярихад .. шүдйг нь тоолж байгаад хуруугаа хазуулбал яана гэж би бодох гэх мэт..
За тэгээд хамгийн том асуудал нь авсан малаа бойд өгөх нь хамгийн аймар ажил юмаа..
Аав бид хоёр нилээн хэдэн бойг үзсэн. Надаас илүү аав айдаг наасн..
Тэр бойнд том хашаан дотор хүмүүс өөрийн худалдаж авсан малаа зөөж оруулна, тэгэнгүүт цус нөжөнд хутгалдсан хутга зүүсэн эртний үеийн маньяак кинон дээр гардаг шиг хүмүүс нэг нэгээр нь чирээд байшинруу оруулна.. ямаа ямар муухай орилдын бээ .. тэгээд тэр хашаанд нь айл байхын .. айлын баахан жижиг хүүхдүүд наашаа цаашаа тоглоод л байхын ..
Хамгийн инээдтэйн юу байсан гээч ... хонь ямааг бойлохдоо 1500 төгрөгөөр бойлдог байвал яахуу ..
Бод малыг болохоор 12000 төгрөгөөр бойлдог наасн.. аймшигтай..
Ээжийн шуналаас болж шал дэмий юм очиж үзэж байгаа байхгүй юу .. Ээжид энэ бойгын талаар ярьж өгсөн чинь чичиржил байна .. юм хийх амар биш ээ .. ажил хүнийг голнуу гэхээс хүн ажлыг голохгүй ээ гэж ..
Тэгээд аягүй аймар хөдөөнөөс тууж ирсэн малаа бойгын хашаанд хоёр гурав хонуулаад байгаам ..
Тэр хонь нь бусдыгаа алуулж байхыг хараад л сууж байхын гэнэ ..
Заза тэнэгтэх яахуу ..

Ээжийг харахаар сэтгэлээр унаад байхынмаа .. ядаргаатайн.. мөнхөд L  чи тэнэгтсэн шүү, хар ажилчин болох замыг сонгосон шүү гэсэн харцаар хараад л .