Monday, April 27, 2015

БИ БИ БИ БИ

За БИ гээр сонин сайхан юу байнадааа...
БИ-гээр үү... Оо онц гойд сонин сайхан алга л байна ..

Саяхан ВИТАМИНЖУУЛАЛТЫН АЯН гээд оюутан сурагч залууст сэдэл өгөх лэкц болсымаа..
Сонголт гэдэг лэкцэнд суусан тэмдэглэлээ бичсэн..
энэ лэкцэнд суухымсан гэж бодсоор байгаад хөдөө байсан болохоор очиж чадсангүй шив..
Тэгээд ямархуу болов гэхээр хүмүүс өөрийн гэсэн надшиг тэмдэглэл байсангүй, харин гоё болсон дажгүй болсон гэж хэлснээс миний чихэнд хүрчихмээр сайхан үгийг уянгалуулсангүй ээ..
Би угнь энэ лэкц ямар болсон талаар сайхан мэдээлэл хүртэе гэж бодож байсан ч суусан улс нь олигтой юм хэлсэнгүй..
Ганцхан зүйл л намайг үнэхээр урамшуулж чадлаа..
Энэ юугэвэл:
--Манай найзын найз нь энэ лэкцэнд суугаад шууд ажлаасаа гараад амьдралаа өөрчлөнө гээд төлөвлөгөө боловсруулаад зүтгэхээр шийдэж, тэмцэж эхэлжээ..
Тиймээ ..гайхамшигтай үр дүн... гайхамшигтай зүтгэл..

Би ч гэсэн хэзээ ч бууж өгөхгүй .. Би ч гэсэн мундаг амьдрана..
Намайг танидаг намайг уншдаг хүмүүст хэлэхэд МУНДАГ АМЬДРАНА ШҮҮ БҮГДЭЭРЭЭЭ..


Нэг мотиваци өгөх сэдэв байна.. Уншаарай..
Шийдсэн л бол шийдцэн

Friday, April 24, 2015

Цэвэрхэн байцгаая л даа..Ойрын үед сонин сайхан..

Ойрын үед үнэн сандаргажийнаа ..
Лайтай юм болжийнаа ... лайтай юм болжийна..
Яасан гэхээр энгэсийм...

Wednesday, April 22, 2015

Бид нар ямар жаргалтай амьдардым бээ?????

би өчигдөр талбай дээр давхиж яваад ... давхиж яваад байх юу байхуудээ .. цаг алаад гэхиймуу..
манайхны хэллэг юмдаа ..
хоолны цаг болохыг хүлээж байгаам...
Тэгсэн бидний хэдэн нөхөд утаснаасаа зургаа үзүүлбээ..
тэгсэн чинь энэ муусайн хужаа нар чинь ямар хэцүү амьдрадын бэ??
Байшин зүгээр л оромж наацан.. Хоол ундаа идэж зургаа авхуулж энэтэр ...
Арай гайгүйнь бас орон сууцанд амьдраад байх шиг байгааен.. Тэр тавилга энэтэр нь бол тэгээд эрээнээс бөөндөөд авцымуу гэлтэй..
Ямар хэцүү юм бэ.. Гэтэл биднарт юу байна .. Юу л байна.. газар байна .. дураараа байшингаа бариад тохижуулаад амьдарч болж байна.
Манай ээж хэлдэг юм.. Монголд бол арчаагүй хөдөлмөргүй хүн л амьдарч чадахгүй ээ.. Бид их баялаг улс.. энийг сонсоод аанхаа гэж байснаас учрыг нь ухдаггүй байж..
хүн болгонд газар өгөөд ного тариад амьдар гэж байна.
хэн ч хэзээ ч малчин болоод амьдарч болно.. ээжийн хэлжийгаагаар бол тэтгэвэртээ гараад малчин болно гэдэг юм..
бүх юм сайхан байна.

гэтэл хятадад байр худалдаж авдаг гэнээ.. нэг байр нь бараг 100аас дээш саяаар авдаг гэсэн байх аа ._. тэгээд насаараа тэрнийхээ төлбөрийг барагдуулах гэж хөдөлмөрлөнө.. тэрийгээ байрны боол болсон гэж ярьдаг юм билээ ..
тэгээд далан жилийн дараа тэрийг нь улс нь хураагаад авчуул яахуу .. үр хүүхдүүдээ үлдээнэ барина гэсэн юм огт байхгүй .. ямар хэцүү бэ.. тээ ..

бүррр аймарр санагдчихлаа ..

Saturday, April 11, 2015

Сайн байна уу

Сайн байна уу Сонин сайхан юу байнадаа ..
надаар сонин сайханюм алгоо.. хөдөөнөө байна .. Нөгөө надтай уулзах гээд байгаа Японд суралцдаг охинтой би уулзмаар л байна шүү..
Фэйсбүүк дээр найз болоод санал бодлоо солилцвол зүгээр байна..
Ойрын үед миний амьдрал их сайхан байнаа ..
Хөдөөнөө оччихсон ажилаа хийгээд л.. бүх л юм сайхан .. гайтай хүмүүс нь энэ жил ажиллахаа болиод , сайхан хүмүүсээр солигдсон байх жишээний ..
Нэг л аз жаргалтай амьтан л алхаад байна.
Би хэллүү... Бясалгалд явжийсан гэж .. энэ талаар мэр сэр тодорхой тайлбарласан байгаа ..
Надад мэдрэгдсэн дэвшил гэвэл би өр ширнээс нилээн гарч байна .. Сайхан л санагдаж байна ..
Нэг л тийм амгалан..
Ажил төрөл амжилттай байнаа ... Их л сэтгэл хангалуун байнадаа би ..

Thursday, April 2, 2015

Үзсэн кино::: ЧОНОН СҮЛД

Санамсаргүй явж байгаад Чонон сүлд киног үзэв..
Киног хятадын зохиолчийн романаас сэдэвлэж Хятадын кино компани бүтээсэн бөгөөд гадаадын найруулагч найруулжээ.