Tuesday, August 22, 2017

Оройтсон бороо

Ойрын үед Улаанбаатарт бороо хур ороод л намар аргагүй иржээ гээд л .. куртик ботинкдоо орсон хүмүүс бороонд нороод алхаж явна.
Дүү маань шинэ гутал өгсөн болохоор хайран гутал гэж дотор харамлаж, гутлаа хайрлаж явна би.
Оройтсон бороо.. Дэндүү оройтжэээ...
Улаанбаатарт орохгээд яах бэ? харин гандуу нутгаар л ороосой.

2017 оны 4 сар.. Аав бид хоёр төсөл бичлээ. Түрүү жил бид хоёр Жижиг дунд бизнес хөгжүүлэх төслөөр таван саяын зээл авсан туршлагатай нэгэн билээ.
Энэ жил харин 10 саяын зээл авахаар төслөө бичээд очлоо. Жижиг дунд бизнес хөгжүүлэх төслийнхөн дэмжлээ. Албан бичгийг нь аваад Голомт банкинд очлоо.
Эндээс л хамаг юм эхэлсэн юм.
Голомт банкинд хамаг бичиг баримтаа өглөө.. Ийм  ч юм дутуу байна тийм  ч юм дутуу байна гэсээр наадам дөхөв. Наадам болж тэр чигээрээ амарч байлаа.
ТАг чиг..
Тэр болгонд аав партизанаас очиж уулзаад байгаа шүүдээ.
Гэтэл амраад явчихсан гэнэ. Нэг залуу юу ч ммэдэхгүй дахиад л энийгээ өг тэрийгээ өг гээд асуугаад байв, би энд байна тэнд байгаа гэж аавд зааварлаж өгөөд явлаа.
Өнөөөдөр 2017 оны 8 сарын 22.. Харин яг долоо хоногийн өмнө би арай хийж тэр банкны салбарын нөхрийнх нь утсыг олж ямархуу байгаа талаар мэдээлэл авсан юмаа.

Ерөнхийдөө аавын дансаар мөнгө тэр болгон орж гарч байгаагүй учир тэрнээсээ болоод гологдоод байгаа юм байна. Анхнаасаа энэ талаар тайлбарласан боловч манай хүн ойлгохгүй зүтгүүлсээр, угаасаа боломжгүй юмыг зүтгүүлсээр бид нар 4 сар зүгээр хүлээчихжээ.
Гэтэл 5 сард тарьсан ногоо зээлээр худаг гарахыг хүлээж усгүй шахуу ургалаа.
Тэр болгонд тэнгэрлүү хараад сайхан бороо гуйж байсан. Гэтэл одоо зээл бүтэхгүй үед их хэмжээгээр орж гэнэ.
Одоо бороо орлоо гээд ногоонд жаахан л нэмэртэй юмдаа.

Би тэр голомтын хүүхэнд хэлсээн..
Би хамтарч зээлж байна, би өөрөө өндөр цалинтай, манайх нэг өрөө байраа барьцаанд тавьж байна. Сар бүр 200хан мянга өгөхөд тийм хэцүү гэж үү...
ХАриулт нь тэгвэл чи цалингийн зээл авах хэрэгтэй гэж хэлсэн ньхамгийн инээдтэй байлаа.
Би хариулсан. Уучлаарай цалингийн зээл жилийн 22 хувийнхүүтэй, харин наад зээл чинь жилйн 7 хувийн хүүтэй, аль нь их байна. Миний бодлоор хүн бас 3 дахин бага хүүтэй мөнгө авая л гэж бодно шүүдээ.
Голомтийн хүүхэн найдвар төрүүлэхүйц зүйл ярьж байна. Жаахан оролдоод үзэх үү ..
Гэхдээ бодит байдал бол өөр байна. Хүмүүсээ. Намар болчихлоо. Ногоо тарих аргагүй байна.
Худаг хэрэгтэй байна, хашаа бас илүү хэрэгтэй байнйа, удахгүй мянган мод тарих хэрэгтэй байнйа.
Бидэнд мөнгө хэрэгтэй байна. Баялаг бүтээхийн тулд мөнгө хэрэгтэй байна.

Эндээс ганцхан зүйлийг маш сайн ойлгож авлаа.
Өөрийн олж байгаа орлогоо байнга дансандаа оруулж гаргах ба оруулж гаргахүгй тэрний төлбөр энэний төлбөр гэж маш их хэмжээгээр нэрших хэрэгтэй. Зээл авах гэж байгаа хүмүүс энийг маш их ашиглах хэрэгтэй юм билээ.
Зээлийн олон төрлийн боломж байдаг юм байна. тэр болгоныг ашиглах хэрэгтэй юм байна гэдгийг маш сайхан ойлгуулж өгсөн Голомтын хүүхэн чамд баярлалаа..



Tuesday, August 15, 2017

Өчигдөр болсон гайхамшигтай явдал.

Өчигдөр болсон гайхамшигтай явдал.
Би дөрөвдүгээр анги хүртэлээ нэг сургуульд сурч байхдаа хажуудаа ЭрдэнэБаяр гээд нэг муу сурдаг хүүхэдтэй суудаг байваа. Муу сурнаа.. Би аймаррр онц сурнаа кк.. 
Би ер нь сурлагаараа мундаг байсааннн.. Эрдэнэбаярыг нам загинанаа.. Чи муу надаас хуулдаг биздээ гээд л .. 

Wednesday, July 26, 2017

Наадмын зугаалга 2017

За манайхан Наадамынхаа амралтыг бичих гэсээр байтал 9сарын нэгэн боллоо хөөрхий.
Би маш азтайгаар Гэрлээ эгч болон Ариунсанаа найзынхаа буянаар яагаад Хөвсгөл явах болсоныг мэдэж байгаа байхаа.
Эхний өдөр Булган аймаг орлоо. Булган аймаг сайхан байгальтай гэсэн үнэн юм билээ. Манай орон ямар сайхан баялаг юм бэ гэдгийг би энэ аялалаар үнэхээр мэдэрлээ. 
Булганы төв дээр очиж, Булган аймгийн наадам үзлээ. Наадам бол сайхан, хязаалан насны түрүү барианд орсон морьдын хөлсийг хусаж байхтай таарч, хөлс автал аймарр шавартай хөлс өгдөг юм байна. Бодож бодож " за би өөрөө ч гэсэн аймарр шороотой юм чинь яадгым" гээд л нөгөө шороотой хөлсөө толгой дээрээ үсэн дундуураа түрхлээ. Хуушуур бол янзтай байналээ.. Сайхан махтай, сайхан амттай хуушуур.
Замаараа Уран тогоо гэдэг гал уул байсан газраар орсон ба байгалийн үзэсгэлэн үнэхээр сайхан. Тэрхийн нуур буцах замдаа бас Хоргын тогоог хальт харсан байгаа. Галт уулын тогоо бол гайхалтай газар байналээдээ. 
Мөрөн орох замд Сахарын рашаан гээд зам дээр амралт байналээ шүү.. Сахартай хүмүүс их уугаад багасаад байгаа сурагтай, хүмүүс их шүтэн хэрэглэж байна. 
Мөрөн хот их цэвэрхэн сайхан хот байналээ, за тэгээд бидний зорилго болсон Чөчүүгийн зоо буюу далайн түвшингээс дээр 2500метрийн өндөр, Хөвсгөл аймгийн томоохон оргил дээр 5цаг мацсаны эцэст оргил дээр нь гарч Хөвсгөл далай ээжийнхээ бүх эргийг нь харлаа.
Гайхалтай энэ мэдрэмжийг үгээр хэлэхийн аргагүй ба өөрийн эрхгүй Миний төрсөн нутаг шүлгийг манай багынхан уншлаа. 
Ерөнхийдөө миний хувьд гэвэл дулаахан газар явна гэж бодсонуу хөөрхий минь хоёр палаж нэг, подволкатай явсаныг хэлэх үү, Монгол орон хүйтэн байдгыг мартсаныг хэлэх үү, найзаасаа хувцас зээлэх маягаар л явж байлаа. Уулруу бол намайг явахад гадаад найз нь гайхаж энэтэр.. Маргааш чиний хөл ямар харагдах бол гэж асууж энэтэр.. Гэхдээ яахуу бас ЖИНХЭНЭ МОНГОЛ ОХИН ямар байдгыг үзүүлчээд л ирлээ. 
ХӨвсгөл нуур маань цэнгэг устай болохоороо орохоос хайран санагдаж байхад, хүмүүс бас арай л дураараа байх юмаа. Хүйтэн устай, тэгээд би заавал сэлнэ гэж өөртөө амалсаныг хэлэх үү, жаахан сэлээд л амжлаа. Гэхдээ зоригоо чангалах гэж 100гр татсан биш хүйтэн усанд аймарр согтдог юм байна. Архи уугаад усанд орж болдоггүйм байнаа.. 
Маргааш нь бид нар Тэрхийн цагаан нуурлуу явсан. Улаанбаатар хотшиг тийм том сайхан нуурын элстэй эрэгдээр амралтын газрууд байрлаад, Монголчууд их амардаг юм байна. Гэтэл арай л муухай бузарлажээ гэж хэлмээр санагдсан. Бөгсөө арчсан цаас нь голын усруу хийсэж орж байхыг нь хараад амандаа баахан хараал л урсгалаа. Өөр арга байсангүй. Тийм сайхан нууранд усанд орох ямар ч хэрэг байгаа юм, хогоо эрэгээр нь хаях ямар ч хэрэг байгаа юм. Мэдэхгүй. Арай л муухай,, олон гадаадууд аялаж байхад арай л эх орныхоо нэрийг бодохгүй муухай байлаа гэж. 
Хөвсгөл далайн хүнгүй эрэгээр бид нар буудалласан болохоор хүнтэй эрэг нь ямархуу байсныг мэдэхгүй ч олон хүмүүс хогоо хаядаг, биеээ угаадаг гэж сонссон нь сэтгэл дэндүү өвдмөөр байна шүү. 
Сайхан эх оронтой хүмүүсээ бид, гэхдээ үр хойчдоо сайхан хэвээр нь үлдээцгээе.
Мөн энэ бичлэгийг далимдуулаад Туул голын эрэгээр хог түүлцэхэд оролцоорой, эх орноо хайрлах жаахан ч гэсэн хувь нэмэр болох буйзаа.

https://www.facebook.com/delgermaa.erka/videos/1590768227620066/

Тэрбумтан болох давалгаа 6. 7

Тэрбумтан болох давалгаа 6.
Зээ өнөөдөр хэддэх өдөр билээ. Гуравдахь өдөр юм байна. Санамсаргүй нэт ухаж байгаад гоё бичлэг оллоо.. Ягг миний тэмүүлэх гээд байсан санаа байна. 
Айдасаа давах.
Айдас юунд хэрэгтэй юм бэ? Болохгүйм боловуу чадахгүйм боловуу гэдэг айдас дэндүү эмгэнэлтэй бишүү? Биднийг маш их олон айдас хөлийг минь торлоод ямар нэгэн зүйлд хүргэхгүйгээр барьж байдаг.
Бид үүнийгээ өөрсдөө хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Магадгүй мэддэггүй байх. Би аваргуудын төлөөх тэмцээнд оролцож байхдаа олны өмнө хэн ч хараагүй мэт бүжиглэх даалгавар авсан. Тэгээд Сүхбаатарын талбай дээр нэг минут бүжиглэсэн. Гэхдээ би хөгжимгүй бол бүжгийн эвсэлгүй байсан ч гэсэн тэр үед би өөрийгөө маш их айдастай хүн болохоо ойлгосон юм. Би өөрийгөө мундаг л хүн гэж тоодог боловч ямар нэгэн зүйлийг цаагуур нуугдсан айдастай хүн юм байна гэдгээ ойлгосон юм. Тэр даалгавар намайг маш их өөрчилж, би илүү сайхан амьдрах ёстой, би илүү их зүйл хийж чадах ёстой, надаа илүү их эрч хүч байгаа юм байна гэдгийг ойлгуулсан мундаг даалгавар болсон юм.
Энэ Мишель гэдэг бүсгүй 100 өдрийн турш өөрийнхөө айдастай нүүр тулгарна. Тэр бүр хийж чадахгүй гэсэн алхамаа хийж, айдасыг даван туулж байна.
Чи зоригтой байх албагүй, харин чи сайхан амьдрах албайтай гэдгийг тунхаглаж байна. Түүний хөтөлсөн http://100dayswithoutfear.com/ сайтыг сонирхож үзэж, чамд нээрээ хэрэгжүүлж болох айдасыг давах ямар даалгаварын санаа байгааг харж болох юм.
Би өөртөө зорилго тавилаа. Би энэ зургаан сард заавал Архангайд байрлах цэнхэрийн рашаанд очиж амрана. Би 7 сарын нэгэнд заавал агаарын бөмбөлөг дээр суух аялал хийнэ.
Харин та? Айдаснаасаа болж өөрийгөө боомилохоо хэзээ болих гэж байна?

Тэрбумтан болох давалгаа 7
За манайхан сонин сайхан юу байцгаана . Хүмүүс амралтын байдалд байх шиг байна. Харин энэ зуныг хэрхэн сайхан өнгөрүүлэх бэ? Хамгийн сүүлд оруулсан айдсын талаар бичлэг надаа их таалагдаад ерөөсө болдоггүй ээ.
Ямар юм хийх бэ гэдэг бодол дотор гижигдээд болохоо байлаа... Энэ зун хийх юмандаа жагсаалт гаргаяаа..Энэ жагсаалтыг сайтуудаас авсан ба уншиж үзээд өөрийнхөө таалагдсаныг цуглуулсан болно. Та бүхэн ч гэсэн нэг жагсаалт нэмбэл баярлана шүү ..
1. Цэнхэрийн халуун рашаан очиж амарнаа
2. Найзуудаараа цуглараад picnic-нд явах
3. Шинэ гарч байгаа киног алгасалгүй үзнээ
4. Ямар нэг дуртай киноныхоо оригиналь зохиолыг уншиж үзэх (Ямар ч кино зохиолоо гүйцдэггүй)
5. Өдрийн тэмдэглэл эсвэл блог хөтөлж эхлэх
6. Шүхэрт суух
7. Нэг өдрийг номын санд өнгөрүүлж үзэх
8. Нэг өдрийг хэнтэй ч уулзахгүй гэртээ хүүхэлдэй үзэн өнгөрөөгөөрэй.
9.Эрүүл хооллох гээд хийчээгээд үзэж яагаад болохгүй гэж.
10. Өөрийгөө ямар нэгэн юмаар сорих?
11. Задгай партид очихоо мартваа. Сайхан стрессээ тайлангаа шинэ танилуудтай болоод аваарай.
12.Хийх ёстой зүйлсийн жагсаалтан дунд чинь найз залуу / нөхөртэй болох гэж байгаа биз дээ?
13. Шинэ зүйл сурах
14. Ном уншаяаа
15. Сайн дурын сайн үйлс хий
16. УРСГАЛААР АМЬДРАХАА БОЛЬ
17. ЧӨЛӨӨТ ЦАГИЙГ ГАЛЗУУ ӨНГӨРҮҮЛ
18. Коктэйл уух
19. Амралтын өдрөө спа төвд өнгөрөөх
20. Гол дээр усанд сэлэх
21. Өөрийн 100 амжилтыг бичих
за өөр юм бодож олж чаддаггүйэ? кэкэ танарт юу байна

Тэрбумтан болох давалгаа.#4


Зээ сайхан бүсгүйчүүдээр сонин сайхан юу байнаа.. Хүүхдийн баяр нь дууссан уу.. Цаад хүүхдүүд чинь Ээж би баяраараа уурламааргүй байна шүү гээд томорч байгаа сурагтай. Өнөөдөр би лагерь гарнаа.. Гэхдээ зүгээр бас гарахгүй ээ .. Тогоо шанагатай зууралдаж барлаг ажил хийх ёстой. Гэхдээ яахуу агаар салхинд гараад сайхан сайхан.
Ажил ажил ажил гээд л явж байна уу . Эсвэл том ажилаа хийж байгаа улаан уруултууд хүүхэд хүүхэд хүүхэд гээд л явж байна уу?? Тэгээд нэг ажиглаад үзээрэй?? Ямар нэгэн ажлын дэвшил байхгүй урсгалаараа яваад байгаам биш биздээ? Энэ байдлаар арван жил дахиад өнгөрлөө гэхэд яг энэ байдлаараа өөрчлөгдсөн юм байхгүй мөнгө хураах зориулалтын машин , хүүхэд гаргадаг машин болцон байх юм биш биз?? Хэрвээ яг одоо эхлэхгүй л юм бол хэзээ эхлэх билээ? Яаж эхлэхүү гээд мэдэхгүй байнауу?
Нэтээр дүүрэн хэрхэн өөрийгөө өөрчлөх талаар зөвлөгөө байгаа тэрийг сонсож эхэл. Цагаа би яаж өнгөрүүлж байна бэ гэж өөрийгөө гаднаасаа харж эхэл. Бас зарим хүмүс бол өөрийнхөө хийдэг ажлыг бүртгэж, ямар зүйл дээр цаг дэмий үр ашиггүй өнгөрүүлж байна бэ гэж тоолдог юм билээ.
Харин бид нар шууд өөрчлөгдөж чадах билүү? 
Ганцхан л зөвлөгөө өгөе, өөрийнхөө хийж чадахгүй гэж бодсон болгоноо хийхийг чармайж эхэл, зөвхөн өөртэйгээ ярилцах цаг өдөрт 10 минутч хамаагүй гаргаж эхэл, тохилог бүсээсээ гарч илүү амжилт олох салбарлуу тэмүүлэхийг мөрөөдөж эхэл.
хэрвээ энэ бүхнийг маргааш БОДОЖ МӨРӨӨДӨЖ ТЭМҮҮЛЖ эхлэе гэж бодож байвал та дараа нь дэндүү оройтсон байх болнооо..

Тэрбумтан болох давалгаа3

Тэрбумтан болох давалгаа
за энгээд нилээн олон охидууд надтай танилцая гэж урьсанд би их талархаж байна. Та бүхэндээ хайртай шүү.
Тэгэхээр бусад нь тэгээд 1 төрлийн охидууд болж таарахнуудээ? гэж битгий бодоорой.. Ялангуяа Монгол эмэгтэйчүүдийн дотор гэр бүлээ өргөөд явчихдаг хэнээс ч шантрахгүй гайхамшигтай хүч байдаг юмшүү гэдгийг би өөрөө мэдэрсэн болохоор одоо бүгдээрээ үүнээс хойш түүнээс цааш хамтарч сэтгэлзүйн дасгал хийе.
Хүнд ямар ч онцгүй зүйл тохиолдож болно. гэхдээ өөрийгөө хайрлах итгэлээ л алдаж хэзээ ч болохгүй.
Тэгэхээр бүгдээрээ би ганцаараа боловсруулчихсан юм бишээ харин сэтгэлзүйн сайхан дасгалууд хийеээ гэж би уриалж байнаа.
Интернэт орчинд бүгдээрээ идэвхгүй байж болно хамаагүй.. гэхдээ өөрийгөө хайрлахад хэзээ ч битгий идэвхгүй байгаарай.
хэрвээ та ямар нэгэн зүйлийг буруу хийсэндээ гэж өөрийгөө алдсандаа гэж уучлахгүй байгаа бол яг өнөөдөр уучлах өдөр чинь ирлээ гэж би зарлан тунхагламаар байнаа. Яагаад гэвэл та л өөрийгөө ойлгохгүй хайрлахгүй бас уучлахгүй бол өөр хэн ч таныг хайрлахгүй ойлгохгүй уучлахгй шүү.
Би ганц л зүйлийг таньд чинь сэтгэлээсээ нууц болгон хэлмээр байна.
Орчлон ертөнц дээр ямар ч зүйлийг та хийлээ гэсэн танаас өөр таныг буруутгах эрх ямар ч хүнд байхгүй шүү.. Та энийг л санаж яваарай. 
Тэгэхээр та энэ ертөнц дээр хүслээ биелүүлэх л зорилготой ирсэн болохоор та хүслээ биелүүлж л амьдрах үүрэгтэй шүү. Энэ хүсэлд чинь хэнд ч садаа хийх эрх энэ орчлон дээр хэн ч байхгүй шүү..
Тэгэхээр одоо бүгдээрээ сэтгэлзүйн нэг дасгал хийгээдхэе.
Та А4 хэмжээтэй цаасан дээр хэн дч харагдахгүйгээр зөвхөн өөрийнхөө талаар эерэг сайхан, магадгүй үзэсгэлэнтэй сайхан, зөвхөн өөрийгөө магтсан үгнүүд, өөрийгөө буруутгаж явдаг зүйлсдээ өөрийгөө уучилсан үгнүүдээ бичээд хэнд ч харагдахгй газар эсвэл шатаагаарай гэж зөвлөмөөр байна.
хэн ч үүнийг чинь унших эрх хэнд ч байхгүй шүү.
Та бол цорын ганц үзэсгэлэнтэй улаан уруултай эмэгтэй шүү.
Та бол энэ хорвоогийн хатан хаан, ганц алмас эрдэнэ бол та шүү. Энэ дасгалыг хийсэн үр дүнгээ бидэнтэй хуваалцвал баярлана шүү.
Бид бүгдээрээ зөвхөн таньд л хайртай гэдгийг санаж яваарай.

ТЭрбумтан болох давалгаа 2


За сайн байцгаана уу Улаан уруулт бүсгүйчүүдээ
Зээ би өөрийгөө хайрлах дасгалын талаар заасан. Харин энэ дасгалыг тэр болгон хүмүүс хийсэнгүй бололтой. Яаж хийх үү гэж асууж байсан бүсгүй ч гарав.
ХЭН ч таныг шүүмжлэх эрхгүй гэдгийг ямагт санаж яваарай. Энэ дасгалыг би зохион бүтээгээд байгаа юм бишээ харин энэ бол сэтгэлзүйн дасгалууд байгаа юмаа.
ХЭрвээ хаа нэгэн хэцүү нөхцөлд байдал гарах юм бол энэ дасгалыг хийж байсан нь таньд илүү туслах болно.
Энэ дасгалыг хэрвээ хийвэл таныг өөрийгөө үнэлэх үнэлэмж чинь нэмэгдэж эхэлдэг юмаа. 
За тэгээд ХҮСЛЭЭ БИЕЛҮҮЛЭХ ЁСТОЙ гэдэг ертөнцийн хуулийн талаар би ярих хэрэгтэй гэж бодлоо.
Бүгдээрээ энэ ертөнцөд хүний хүслийг биш өөрийнхөө хүслийг биелүүлэхээр зориж ирснээ хэзээ ч битгий мартаарай. Мэдээж гэр бүлийнхээ төлөө хичээж зүтгэх нь зөв боловч олонхи эмэгтэйчүүд өөрийгөө хаяад гэр бүлдээ зориулж эхэлдэг. Энэ нь нэг талаар зөв гэж үзэж байгаа боловч ертөнцөөс ирсэн дохиогоо та алдаж байгаа хэрэг гэдгийг та ойлгох хэрэгтэй байдаг Юмаа.
Энэ ертөнцийн хуулийг ойлговол хүний амьдрал амархан болоод амжилт бүтээл гаргаж эхэлдэг байна. Энэ үр дүн бол найдвартай.. 
За тэгэхээр даалгавар өгөе.
Та хэрвээ өөрийгөө магтсан сайшаасан хайрласан нууц захиагаа бичээгүй бол та заавал бичээрэй.
Хоёрдугаар даалгавар бол таны хүсэл мөрөөдөл юунд байгаа бол ?? Таны далд хүсэл юу байгаа бол?
Энэ талаар бодож нэг үзээрэй.
Жишээлбэл миний хувьд гэвэл би өөрийгөө бизнес эрхлэх л асар их сонирхолтой юм боловуу гэж үзэж байсан. Тухайн үед энэ даалгаварыг би бичихдээ зөвхөн сайхан бизнес бүтээмээр байна гэж бичиж байсан боловч, унтах гээд орой орондоо хэвтэж байхдаа өөрийнхөө мөрөөдлийг хайж олсон. Миний мөрөөдөл бол нуурын эрэг дээр байшин барих, гоё том том заалтай байшин барих, бас дээр нь үүргэвч үүрээд аялалд гарах, фото зураг авах гэх мэт байсан юм. За тэгэхээр таныг өөрийгөө олоход энэ даалгавар маш их туслах болно. АМЖИЛТ ХҮСЯААА

Tuesday, June 6, 2017

Тэрбумтан болох давалгаа 1

Тэрбумтан болох давалгаа
Хэхэ өнөөдөр ямархуу сэдэв бичдэг юм билээ гэж бодож байсан чинь Цэнгээгийн бичлэг ашгүй санаа өгдөг байнашт.. ГҮрийгээд бай гүрийгээд бай тэгвэл чамд амжилт нэг мэдэхд ирсэн байх болно гээд кэкэ..
За байж юунаас эхэлдэг юм билээ. Би санадынмаа. Хайлаастад Монгол гэрт баахан хүүхдүүд тоглож байхад би саятан болж дүрд орж мороод. "Би саятан болно" гэж хэлж мэлээд. Ер нь

Wednesday, May 17, 2017

Хөрөнгө оруулалтын чуулганд оролцсон нь


2017 оны 4 сарын 22ны өдөр
ХӨрөнгө оруулагч үндэстэний чуулгад оролцлоо. Энэ чуулга нь нийт 3 танхимд явагдсан бөгөөд уулзалтанд оролцож байгаа хүмүүс шинийг хийж бүтээхээр залуу насаа зарцуулж яваа энтерпрейнер гэж хэлэгдэхээр залуучууд байсан юмаа.

Лекц::: Сангийн дэд сайд Х.Булганчимэг: Санхүү

Огноо: 2017 оны 4 сарын 28нд   Эрдэм клубын зохион байгуулсан Сангийн дэд сайд Х.Булгантуяа, лекцийн нэр: САНХҮҮ

Урьд нь Монгол улс 2008 онд эдийн засаг хурдацтай өсөж байхад мөнхийн хөрөнгө оруулалттай байх юмшиг санадаг байлаа. Тэр үед Кемпински зочид буудалд гадаадын

Saturday, April 15, 2017

Хуучин хайрын түүх

Хэзээ билээдээ нэг өдөр би найзынхаа тортны цэхэд нь туслаж байна гээд бүррр халтайсан амьтан болчихсон, аймшгийн царайтай амьтан юм хум хийгээд сууж байлаа. Тэр үед аймарр ядарсан хэдэн өдөр нойргүй байсныг хэлэх үү та бүхэн харсан б

Monday, April 10, 2017

Өнөөдөр

#Өнөөдөр
Өнөөдрийг бичих гэсээр байтал нэг өдөр өнгөрчихсөн тул өчигдрийн өнөөдрийг бичие. Өчигдөр өглөө эрт 9 цагт Гэрлээ эгчийн салон дээр очвоо.. Наад талын өрөөнд байдаг хүмүүс нь байр

Sunday, April 2, 2017

Аян замын тэмдэглэл

Зэээ Монгол улсын дархан хил Замын үүдрүү энэ долоо хоног ажлаар явчаад ирлээ.. Ирчээд баахан гааль энэтэр авсан болохоор одоо л аян замын тэмдэглэл оруулж байнаа..

Sunday, March 26, 2017

УЛААН УРУУЛТ БҮСГҮЙЧҮҮД клуб

Сайн байна уу
Блог минь энэ өдрийн мэндээ.
Аль 11сараас хойш өөрийн хүсэл эрмэлзэлээрээ бодон байж би хоёр бүсгүйтэй хамтарч " Улаан уруулт бүсгүйчүүд" клуб нэртэй фэйсбүүкийн нэгэн группыг нээлээ.
Энэ дээр бүсгүйчүүдийн өөрчлөлт, хөгжлийн төлөө бүсгүйчүүдийн хамтрал үүсгэх зорилготой.

https://www.facebook.com/groups/1074711732589795/

Monday, February 6, 2017

АМЛАЛТЫН ПОСТ

Сайн байна уу..
Өнөөдөр 2017 оны 2сарын 6ны өдөр

Намайг Дэбэ гэдэг би Тэрбумтан болох хүсэлтэй.
Энэ хүслийг би анх ухаан орсон цагаасаа л хүссээр ирсэн байгаа.
Би нилээн хэд хэдэн юм хийх гээд оролдож үзсэн боловч ямар их унаж бүтэлгүйтэж явсаныг
та бүхэн блог уншаад ойлгох байх ааа.

харин өнөөдөр би АМЛАЛТ өгөх гэж байна.
Өнөөдрөөс эхлэн би ТЭРБУМТАН болох мөрөөдлөө бодит болгохоор маш их хичээнгүйлэн зүтгэх болно гэдгээ би өөрөө өөртөө амлаж, тангараглаж байна.

ТЭРБУМТАН болохын төлөө урагшаа

Tuesday, January 31, 2017

МИНИЙ МӨРӨӨДЛҮҮД ЮУ БЭ?

Ур чадвар бүтээмжийн уралдаандаа оролцож байгаа юм.
Өчигдөрийн даалгавар мөрөөдлөө бичих байлаа. Би ч хурдхан шиг биччихээд даалгавараа хийчихсээн гээд л сууж байв. Багшийн тавьсан лэкцийг та бүхэнд тайлбарлая л даа.

Friday, January 27, 2017

Сайхан санаа хэн болгонд л байдаг, харин түүнийг хэрэгжүүлэх чадвар хэнд байдаг бол?

Өчигдөр энэ мэдээллийг уншаад гайхлаа 
http://www.caak.mn/view/8270142/

Зохиогч нь хэдхэн доллараар зарсан ч, хэмжээлшгүй их ашиг орлого авчирсан 10 бүтээл

Thursday, January 26, 2017

ясны шөл

АМАРЖСАНЫ ДАРААХ ГҮН ЯДАРГААГ ТАЙЛАХ УЛАМЖЛАЛТ ЯСНЫ ШӨЛ
ОРЦ:
Үхрийн яс – 1-1,5 кг
Ус 2-3литр 
Бэлтгэх арга:

Wednesday, January 25, 2017

Даалгавар ба сайн санааны үйлс

Нэгэн тэмцээнд би оролцож байгаа юмаа. Фэйсбүүк дээр бичсэнээ шууд хостоллоо.

эцэгний сав үйлчлэгч эгчээс гуйгаад цэцэгээ эхлээд савтай болгосон.Үйлчлэгч эгчид баярлалаа. Гоё болсоон. Гэхдээ өвөл хүйтэнд бас даараад навч мавч нь сөөмийсөн юм болчихдог юм байна. Гэхдээ үхээгүй л дээ.

Sunday, January 22, 2017

Би палааж өмссөн юм


2017 он угтах шинэ жил боллоо. 
Би энэ жилийн шинэ жилээр өөрийн хүсэн мөрөөдөж байсан палаажаа авлөө..

Wednesday, January 18, 2017

онлайн бизнес

Ямар нэгэн бизнесийн санаа олох, эсвэл мөрөөдлийн амьдралд хүргэх онлайн бизнесээ хэрхэн эхлүүлэх вэ? гэж та бодож байсан уу?

Friday, January 13, 2017

Би шийдсэн юм.

Би өнөөдөр 71.6 кг болсон байна. Жин хасая гэж бодсоноос хойш 9 кг хасжээ.
Би таван жилийн турш турна барина гэж л явснаас турсангүй. Жаахан хоол идэхгүй байхыг зорьсон боловч хэзээ ч өөрийгөө хорьж чаддахгүй чихсээр байгаад 5 6 жил махлаг бүсгүй хэвээрэээ явсаар байлаа хөө.

Sunday, January 8, 2017

ЖИЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ БИЕЛЭЛТ

ЗА энэ бичлэгийг би жил бүрийн эцэст байнга нөхөж бичих байхаар шийдлээ.
Төлөвлөгөө бүр дээр хувь би өгөөд нийт хувиар нь харьцуулж төлөвлөгөөний биелэлтийг өгч дүгнэж байхаар шийдлээ.

өнөөдөр 2017 оны 1сарын 8ны өдөр
2016 оны амжилтаа би дүгнэж үзэхэд 50 хувь болсон байна.
2017 оны амжилтаа дүгнэхийг өдөрт амжилт хүсье. Амжилтын дүгнэлт нь 50 хувиас илүү байхыг хүсэн ерөөеөө.

АМЖИЛТ ГЭДЭГ БОЛ АМЖУУЛАХЫН НЭР 2017 ОН МИНЬ САЙН БАЙНА УУ

АМЖИЛТ ГЭДЭГ БОЛ АМЖУУЛАХЫН НЭР... 2017 он сайн байна уу??? Сайхан найзуудтай танилцуулж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна.

За 2017 оны төлөвлөгөө гарганаа
1. Үр бүтээмжийн тэмцээнд ялах----өөрийгөө үр бүтээлтэй хөгжүүляа сургалтанд сурах ба хамгийн шилдэг нь болно.

Tuesday, January 3, 2017

GREASE-ээс ГЭРЭЛ салонруу

Заа Өнөөөр ёстой гоё өдөр байлаа. Үнэхээр гоё өдөр.. Тэмцээний эхний байранд ороод 100 мянгийн гоо сайхны эрхээр шагнуулваа.. Эхний удаадаа шагнуулж байгаа хүн чинь тэр өдөрөө баяртай л байсан. Дараагийн өдрөөс нь эхэлж би чинь үнэтэй салонд шинэ жилийнхээ өмнө

Monday, January 2, 2017

цөс угаах талаар 2

Жич.::: цөс болон янзан бүрийн чулуутай хүмүүс угааж болохгүй шүү эмчийн заавраар хэрэглэрэй.. харин чулуугүй улсууд сайн угааж байгаарай

Цөсөө угаах талаар 1

За би энэ аргаар цөсөө угаахаар бэлдэж байгаа юмааа.
эх сурвалж:
https://www.facebook.com/erdenebileg.elbegzaya/posts/1034289746697736?pnref=story
мөн дотогш нь орж сайн үзээрэй. Олон удаа угаасан хүмүүсийн үр дүн байгаа...
Мөн эмчид үзүүлэх хэрэгтэй ба цөсөө чулуутай үгүйг мэдэж байж угаах хэрэгтэй шүү.


Өөрөө угаах болгондоо ойр дотны, хайртай хүмүүстээ, за eр танихгүй ч гэсэн хүмүүст дуулгах юмсан угаалгах юмсан гээд нэг их сүрхий бодож байгаад л замхраад өнгөрдөг байж.