Friday, January 15, 2016

Харзны усанд орсон нь:


Хэдэн жилийн өмнөөс л харзны усанд орохымсан гэж бодсоор ирлээ. Тэгээд энэ удаа зориглоод 12 сарын 15 хавьцаа харзны усанд орохоор гар нийлсэн дөрвөн эгчмид бүсгүйчүүдтэй хамт Туул голын хаяаруу давхилаа ..
Майхан толгой гэдэг оргилд  гарч  хамаг хүслээ шивнэж, цацлаар баахан сүү өргөв.
Тэгээд туулын хөвөөнөө байрлах Ривэр бийч гэдэг газрын цаана орших жижигхэн урсгалд харзанд орохоор цугларлаадаа ..
Эхлээд багш маань лус аргадаж, лусын үрэл гэдэг билүү тэрнээс өргөж байна.
Харин дараа нь бүсгүйчүүд хувцасаа тайлж эхлэв.. Би ч яах гэж ийшээ орох гэж саймширваа гэж мэгээд өчнөөн орилж эхэлдийнмаа..
Бүсгүйчүүд усанд биеээ ардаас нь урдаас нь нэг нэг дүрээд гараад ирлээ ..
Анхлан орж байгаа гэхэд мундаг байна шүү..
Би орлоо.. Часхийсэн хүйтэн ус хөл хайрч, гарахуу байхуудээ туллаа..
Багш ор ор гэж шавдуулав. Яаанадаа гэж айх зэрэгцэн өвдөглөн суулаа..
Багшийн авчирсан хувингаар хутган авч өөрлүүгээ цацаж эхэллээ..
Харзны усанд орохоор сэтгэл болоод бие нэг  л гоё боллдын байналээ ..
Хүний биеийн температур 36 градус.. бид ханиад хүрч халуурахад 37 градус болдог.. Харин 42 градуст хүний биеийн хамаг нян үхдэг  юм байна .. Бид хамаг чадлаараа хичээгээд 42 градус болж чадахгүй учир харзны усанд ордын байна.. Харзны усанд орсноор дархлааны систем 50 градус болтол бие халааж, энэ олон нянгуудаас авардаг юм байна.
Харзны усанд орсноор даарна гэж бодож байсан тэгсэнгүй, Харин ч их дулаахан болов.

Нойтон хувцасаа гялс тайлж чулуудаад, биеээ арчингаа хувцасаа өмсвөл ч юун даарах манатай юм билээ ..