Friday, November 27, 2015

Муу новш

Хүн ер нь жаахан сэтгэл өөдрөг амьдрах хэрэгтэй ..
Мэдэхгйү ээ .. хар бараанаар хараад л байвал хараад л байна ..
Миний блогын толгой дээр байгаа үгийг уншилдаа ..
"Та чадна гэж бодож байвал таны зөв. Та чадна. Та чадахгүй гэж бодож байвал таны зөв. Та чадахгүй " Henry Ford

Нэг өдрийн минь амьдрал

Энэ сайхан өвлийн өглөө гэрээсээ гараад алхаж гарлаа ..
Цааны годон гутал гэдэг эдийг чинь энэ жил авч өмсөөд дулаахан сайхныг нь биширжил байна .
Гэтэл -50 градусын хүйтнийг тэсвэрлэх гутал дээр ээ

Wednesday, November 25, 2015

Нэгэн өдрийн минь амьдрал

Би блог бичих асар сонирхолтой .. цагийн сайханд судалгаа энэтэр хийж, нарийн бодож байж блогоо бичдэг байсан цаг хэдэн жилийн өмнөхөн .. Харин одоо бол өдөр тутмын өчүүхэн юмаа бичдэг болжээ.. Одоо яахуудээ . чадал нь тэр юм чинь .. Гэхдээ би блогоо бичихээ зогсоохгүй байхаар шийдсэн, шийдвэртэй үнэнч явсаар бараг найман жил болжээ ..
Ойрын хугацаанд бичих нь багасаж байгаа учир нилээн эрчимжүүлэх цаг нь болжээ .
За нуршилт дуусгая...

Сурах хүслэн

Би турах гээд боксоор хичээллэдэг юм билүү гээд Спортын төв ордонг зорилоо..
Хүүхдүүд бужигналдаад, турчихымсан гэсэн хүсэл оволзоод бөөн сүр_..
Бие биентэйгээ мэндлээд сүрхий сүйд... Ахаа гээд ёслонгоо мэндлээд байхын..
Жаахан хүүхдүүд тийнхүү мэндэлж байгаа нь ямар хөөрхөн юм..

Thursday, November 19, 2015

Өвлийн төлөвлөгөө

Ойрд блогоо бичээгүй удсан байна. Бараг жил болсон уу гүй юу .. мэдэхгйү ээ мартчихаж..
бичих юм ихтэй байхад гүй ээ мөн олон сэдэв олддог байж билээ .
Гэтэл бичихгүй байсаар байгаад улам л муудаж байна.
Өвлийн төлөвлөгөө юу байх бэ?

НЭГ: Би олон залуустай болзож үзнээ.. Удахгүй хүнтэй суучуул хэзээ завандаа болзож байхымбэ??? Тэгхээр олон залуустай болзоонд явнаа ..

ХОЁР: Уул хаданд гарч, салхи амьсгална .. Хайкинг хийнэ гэдэг үгс Монголд мода болоод хүн болгон л уулруу зүглэж байна .. Тэгэхээр уул хадруу би нь нэг гарч үзнэ байгаа .

ГУРАВ: Түрүү жилжингээ англи хэл жаахан үзсэн .. Дахиад боловсронгуй болгохгүй бол болохоо байгаад байна. Тиймээс би англи хэлээ одоо ёстой эцсийн шат хүртэл нь хүний хүү шиг үзнэ .

ДӨРӨВ: Ажилаа сольно. СаЙхан хамт олонтой, улаанбаатарт ажилладаг оффисын ажилтай болмоор байна .. Бас англи хэлний оффисынхоо түвшинг сайжруулах шаардлагатай учир гялалзууляа

ТАВ: Шинэ жилийг маш сайхан тэмдэглэх.. Үзвэр үйлчилгээгээр их явна.


Амьдрал сайхан байна гэсэн уриагаа өндөрт өргөөд өөрийгөө хөгжүүлэх талаас нь хамтран зүтгэе..