Tuesday, December 30, 2014

мөрөөдөл: Гоо сайхны бүтээгдэхүүний зах зээл


За би ийм сэдэв гаргаж байхаар шийдлээ .. өөрийнхөө мөрөөдлийг бичихгүй бол би мэдрэмжгүй нэгэн болох биз.. би олон зүйл мөрөөднөө.. маш их юм мөрөөднөө гайхалтай сайхан байнаа...

Уншсан ном: Морь унасан толгойгүй хүн


Уншаад нилээн удсан юм .. бичих хэрэгтэй гэж бодов.
Анх би Жонни Деффийн тоглосон Морь унасан толгойгүй киног үзэж байлаа. Би яг тэрэн шиг гэж бодоод уншаад байсныг яана хаха .. гэтэл тийм байсангүй зүгээр ариун хайрын төлөөх зохиол гэхийнмуудаа кэкэ..  Зохиол уншаад хайрлан дурламаар тохиолдол бас гарахынмаа.

Илтгэлд суув: СОНГОЛТ


Сайн байна уу ард түмээн сонин сайхан юу байнадаа... англи хэлний сургалтанд явж байгааг мэднэ шдээ .. би та бүхэнд тэр сургалтын төвийн багшийн тавьсан лекцэнд суусан тэмдэглэлээ хүргэж байнаа .. Англи хэл сурах хүсэлтэй маш олон хүүхдүүд суусан уг лекцэнд суусандаа баяртай байна.. товчлолоо хүргэе.
Лекцийн сэдэв: СОНГОЛТ...
  1. Англи хэл хэрхэн сурах вэ?  The CHOOSE is yours.

Ойрд


Зээ ойрд би Цэнхэр үст Цэрэн эгчийг дэмжээд бөөн юм болов.. би ер нь ялагдах дургүй хүн л дээ .. Угаасаа дуртай хүн гэж хаа байхуу .. гэхдээ ялахын тулд бүхнээ зориулсаар ирсэн хүн бөлгөө ..
Хамаг чадлаараа дэмжиж нэтэд байгаа хүн бүртэй тулж харьцлаа ... овоо хэдэн санал хүн амьтнаар өгүүлсэн байлгүйдээ..
За нэгтиймэрхүү юм болов..

Одоо Улаанбаатарын байдал ямар байна бэ?


Иймэрхүү сэдэв гаргаж байя гэж бодлоо.. яагаад гэвэл  улаанбаатар хотын талаар сонин сайханг дэлгэж хотоо магтаж байна ..
Би зунжингаа хөдөө байсан болохоор хотынхаа хөгжил цэцэглэлтийг хараад сайхан байнаа ..
Нэгдүгээр алхам::

Миний мөрөөдөл хаана явнаа

Миний мөрөөдөл хаана явнаа..
Сарын өмнө ийм явдал тохиолоо... Шутисын зам гүүрийн инженерийнн ангид элсэхээр болж тэнцлээ ..
Сургалтын төлбөр нэг кредит нь 50300 гэнээ .. ээж уйлагнаж эхлэв.. Манай гэрт Дөк, Цол гээд хоёр хүн сургуульд сурч байна .. сургалтын төлбөрийг нь хийгээгүй байна.. гэтэл бас чи нэмэгдэнэ ..

Tuesday, December 9, 2014

Цэрэнг дэмжээч

сайн байна уу Монголчуудаа энэ бүсгүйг дэмжээд санал өгөөч

http://www.fjallravenpolar.com/show-all-contributions/?fbid=100000276273290

Thursday, November 27, 2014

Niitlel

Манайхан “тэр яасан хувиа бодсон нөхөр вэ” гэж ирээд л бие биенийгээ муулдаг даа. Гэтэл тэр “хувиа бодно” гэдэг чинь ер нь юу юм бэ? Социализмын үед “эх орноо бодох ёстой, байгууллагаа бодох ёстой, социалист нийгмийнхээ төлөө санаа зовох ёстой” гэж сургадаг, тэгж ажиллуулдаг байсан, яваандаа тэр бүхэн нь худлаа болж, социалист нийгэм нурсан. Харин хүний толгойд суусан “үзэл бодол” нурахгүй байна. Өөрөөр хэлбэл, “чиний эрүүл мэндийг, чиний эрдэм боловсролыг, чиний аюулгүй байдлыг” бүгдийг төр хариуцна ”чи зүгээр, дуугүй ажлаа сайн хий” гэсэн гэсэн “хүнийг залхуу болгодог”, хүнийг “өөрийнхөө төлөө санаа зовохгүй” болгодог үзэл бодол л доо.

Даян дэлхийн улс орнууд хүн амынхаа их багаар хөгжиж дэвжиж байна гэнэ, гэтэл монголчууд дэндүү цөөхүүлэхнээ атлаа дэндүү харамсмаар мэдээг өдөр бүр сонсож байна, “тэдэн давхар байшин дээрээс унаад өнгөрлөө” л гэнэ, “ажлаа хийж яваад аваарт ороод амь насаа алдлаа” л гэнэ, “ид сайхан насандаа эрүүл мэндээр нас барлаа” л гэнэ. За тэгээд буруутан нь энэ тэр албан тушаалтан, энд тэндхийн эмч нар, сайд дарга нар болж байх шив дээ, тийм ээ, тэд буруутай, гэхдээ эцсийн эцэст энэ чинь таны л амь шүү дээ, тэгэхээр та өөрийгөө л бодож байх ёстой, өөрөөр хэлбэл, “амиа бодох ёстой” “хувиа хичээх ёстой”. Мэдээж, улс орон, нийгэм нийтээ бодолгүй яахав, би энд “намайг нам засаг, эмнэлэг сургууль, эмч багш нар” харж хандах ёстой гэдэг үзлээсээ сал гэх гээд байна. Тааруухан сургалтын төвд хүүхдээ аваачиж өгчихөөд “буруутныг бусдаас хайхаа” болих хэрэгтэй гэж хэлэх гээд байна.

Өнгөрсөн хагас сайн өдөр би хамтран ажилладаг япон багштайгаа уулзлаа, уулзах өдөр цаг дөхөөд ирэхээр япон багш “маргааш, 5 цагт уулзана шүү дээ, юу юуны тухай ярих билээ” гээд л нэг ярьсан юм аа бараг 5 дахин асууна, ярина, шалгаана. Би ийм тохиолдолд эхлээд “энэ япончууд их ядаргаатай улсууд шүү, за яая гэхэв, ёсыг нь дагахаас” гэж боддог байснаа нуугаад яахав. Гэтэл үнэндээ энэ бол зөвхөн япончуудын ёс биш, сайхан амьдрахын тулд хүн бүрийн баримталдаг ёс журам юм л даа. Ажлаа амжуулахын тулд, эрүүл сайхан амьдрахын тулд, үр хүүхдүүдээ сайн хүн болгохын тулд бас өөрөө боловсрол мэдлэгтэй болохын тулд, бодсон сэдсэн зүйлээ ахин дахин нягталж, шалгаж, асууж лавлаж байх ёстой юм л даа, гэтэл монголчууд бид нар яаж байна. Хэмхэрхий машин дээр хээв нэг дээр гараад л суучихаж байна, эвдэрхий зам дээгүүр хар хурдаараа давхиад л байна, хаанаас ирсэн нь үл мэдэгдэх хачин сонин хүнсийг ходоод руугаа явуулчихаж л байна, “сарын дотор хүүхдийг чинь эрдэмтэн болгоод өгнө” гэхээр нь хөөрөөд л ямар хүнд хүүхдээ даатгаж байгаагаа нягтлахгүй мөнгөө төлчихөж байна. Тэгээд л засгийн газрыг муулаад байна.

Тэгэхээр аливаа зүйлийг ахин дахин нягталж, судалж, туршиж, шалгаж байж ажил хэрэг болгохгүй “хээгүй, гүндүүгүй монгол хүн би” гээд л уурлаад яваад байх юм бол өнөөдөр байдал ямар болж байгааг та бүхэн мэдэж байгаа.
НЯ-БО гэдэг бол “нягтлан бодох” гэдгийг товчилсон үг. Мөнгө санхүүтэй холбоотой ажлыг нягталж тоолохгүй бол сүйд болох учраас Нягтлан бодох гэдэг мэргэжил бий болсон байна. Харин ажил амьдралдаа аливаа бүхнийг “нягталж бодсоор” байгаад япончууд бүгд НЯ-БО болжээ. Монголчууд бид нар ч бүгд НЯ-БО болохгүй бол болохгүй цаг мөч аль хэдийнэ иржээ. Тэгэхгүй бол аймшигтай мэдээ өдөр бүр хөвөрсөөр л байх болно.

Тэр жил сонгуулийн үеэр нэгэн зөв бодолтой нэр дэвшигч “таны эрүүл мэнд, боловсрол бүх зүйл таны гарт байна, таныг та өөрөө л аварна” гэсэн чинь хүмүүс уурлаад л ”ямар балиар амьтан бэ, ёстой бид нарыг бодохгүй хүн байна” гэж уурлацгаасан гэсэн.

За нэг, иймэрхүү байх шив дээ. Дор бүрнээ бодоорой, цааш нь яриарай, “Төмөрбаатар гуай их эвгүй хүн байна, хувиа хичээ” гэж байна гээд дамжуулаад байгаарай.


Япон судлаач Д.Төмөрбаатар
- See more at: http://mobile.time.mn/mcontent/49082.shtml?s=world#sthash.UP65iqDx.dpuf

Tuesday, October 14, 2014

Төрөөд найм хонолгүй хэлд оржээ

Төрөөд найм хонолгүй хэлд оржээ

5 цаг 21 минутын өмнө
Түүхэнд тэмдэглэснийг үзвэл Португалид төрөөд хоёр сар болсон эрэгтэй хүүхэд аав ээжийгээ дуудаж байсан ажээ. Тухайн үедээ түүнийг хамгийн түрүүн хэлд орсон хүүхэд гэж бахдаж байж. Тэгвэл Хятадад Жинань мужийн Жаншь Чины гэрт төрсөн охин эхээс мэндлээд найм хоноод, өөрөөр хэлбэл, 1988 оны 2-р сарын 24-ний орой 20 цаг 07 минутад “Ээжээ” гэж хэлд оржээ.
Үүний дараа бүр ч гайхмаар хэрэг болов. Жаал охин сарын дараа аав, эмээгээ дуудаж, тэр ч байтугай нэг, хоёр... гээд зуу хүртэл тоолж, нүүр, хамар, чихийг тэмдэглэсэн үсгийг таньдаг болжээ. Эрдэм шинжилгээний холбогдох байгууллага уг үзэгдлийг судлаад энэ явдал эх эцгийн хүмүүжлээс хамаарсан гэж дүгнэжээ.
Охины эцэг эх 27, 28 настайдаа гэрлэж, хагас жилийн турш тэр хоёр шинжлэх ухааны үндэслэлтэй унтаж амарч, хооллож ундлаж байсан гэнэ. Тослог багатай, уургаар арвин гээд долоо хоногт дор хаяад хоёр удаа үхрийн мах идэж, бас амин дэмээр баялаг жижиг байцаа хэрэглэж байжээ. Энэ нь гэдсэнд байгаа хүүхдэд их тэжээлтэй гэнэ. Түүгээр ч барахгүй тэр хоёр бүх ажлаа төлөвлөгөөтэй хийдэг байна.
Үүлэн борооны ажлыг хязгаарлаж, цэцэг ногоо дэлгэрч, хүний сэтгэл тэнийх 4, 5-р сард хийхээр тогтоод удаагүй байтал охины эх болох Жинхуа хөл хүндтэй болж, тэд төлөвлөсөн горимыг дагаж амьдарч, ажиллаж эхлэв. Хоол хүнсэндээ амт, тэжээлтэй, хүүхдийн арьсжилт, их тархины хөгжилд хэрэгцээтэй алим, усан үзэм ихээр хэрэглэжээ.
Жинхуа хүүхэд олохоосоо төрөх хүртэл хугацаанд бараг долоон сагс алим, зуу гаруй кг усан үзэм иджээ. Тэрвээр, жирэмслэж хүүхдээ төрүүлэх хүртэл ажлаасаа ганц ч өдрийн чөлөө авсангүй. Өглөө эрт босч, орой эрт хэвтэж амардаг байжээ.
Гэхдээ өглөө оройд заавал салхинд гарч зугаалдаг гэнэ. Жирэмсэлсэн үедээ элдэв янзын ном уншдаггүй, харин “Хүүхдийн сэтгэл зүй”, “Үлгэрийн далай” гэх мэтийн хэрэгтэй номыг төрөөгүй хүүхэддээ уншиж өгдөг байжээ. Өглөө орноосоо босохдоо гэдсээ илэн “Хүү минь босоорой. Залхуурч болохгүй шүү” гэж хэлдэг гэнэ.
Үдэш орой пянз тоглуулагч тавьж гэдсэндээ ойртуулаад хүүхэдтэйгээ хамт хөгжим сонсдог, хоёулаа салхинд гарч явахдаа сайхан байгальтай газар тааралдвал гэдсэн дэх хүүхэддээ намуухан тайлбарлан ярьж өгдөг байжээ. Ингэж хүч чармайлт тавьснаар тэр хоёр ухаантай охин төрүүлжээ.

Saturday, October 11, 2014

Цэрэгт явахаа дөхсөн нь

Бид нар эмээгийндээ хоол идчихээд зураг үзэнгээ хэвтэцгээж байлаа ..Ээжрүү орой хэн нэгэн залгалаа .. Ээж утсаа авна:
Тэр: Сайн байна уу?
Ээж: Сайн байна уу?
Тэр: За танай Дөлгөөн их сургуульд орсон уу?
Ээж: Орсон. Анагаахад сурч байгаа..
Тэр: Цэргийн зарлан ирсэн байна.
Ээж: Юуу??? Тэр чинь эмэгтэй хүүхэд шдээ ..
Тэр:: Эрэгтэй хүүхэд биздээ битгий худлаа яриад бай..
Ээж: Би худлаа яриад яадаг юм.. Эмэгтэй хүүхэд  шдээ .
Тэр:: Танай Цолмон юу хийж байна?
Ээж: Юу хийх үү.. хичээлдээ явжийгаа .. Яасан?
Тэр:: Цэргийн зарлан ирсэн байна?

Ээж:: Юуу??? Тэр чинь жаахан хүүхэд шдээ .. 18 ч хүрээгүй .. Тэглээ ч эмэгтэй хүүхэд шдээ .. 

Sunday, October 5, 2014

ПУЖИН ирсэн нь

Зээ саяхан манай улсад хойд болон урд хөршийн төрийн тэргүүнүүд айлчиллаа...

Эхлээд хужаагийнх ирсийшт.. тэгсэн манай хужаа нар бие биенээ чи онгоцны буудал дээр нь очиж тосохгүймуу гэж цаашлуулж байв..
ТЭрний талаар баахан мэдээлэл бид нар ярилцнаа.. Ядаж байхад авгай нь нэг гайгүйхэн хүүхэн байгааен .. тэрийг нь гүй ээ мөн их магтахынмаа .. УЛСЫН ЭХ гэж нэрлэдийн байналдаа ..
үзэсгэлэнтэй сайхныг нь гайхаад л ..
тэгсэн Орос улсын ерөнхийлөгч Путин ах ирээд явав шив.. тэгсэн би хэлж байгаам... хоорондоо мэдээж хятадаар ярилцаж байгаашт..
Би::: Манай улсад Путин ирсэн байна.
Тэд нар:: Юу ойлгохгүй байна..
Би:: Орос улсын ерөнхийлөгч
Тэд нар:: Юу буруу яриад байнашт.. ПУЖИН гэдэгшдээ ..
Би:::: Манай улсад ПУЖИН ирсэн байна..
Тэд нар:: Буруу дуудаад байнаа ПУЖИН ПУЖИН дагаад хэлээрэй
Би баахан ПУЖИН гэж хэлж сурав. хахах ...

ПАРИМИД байгууламж

Өчигдөр далжигнаж яваад  тэррр холоос шааллл хэрэггүй юманд суулаа .. би дотроо аймарр харамссан хайран цаг хайран цалин минь гэж ..
Цалингаасаа хасуулан чөлөө аван байж салгалаад очсон чинь паримид байгууламжийн хүн хулхидах тоглоом байв..

ЭНЕРГИ ЭНЕРГИ ЭНЕРГИ болон ЭНЕРГИ

Би гэдэг хүн зөн совин нь хөөрхөн хөгжсөн баагий байгаамаа .. Манай удам судартай ч холбоотоймшиг байгааен... яахуу жирийн хүнийг бодвол арай илүү гэх үү ... Юмыг амархан мэдэрдэг болохоор хоол унданд бол сайхан хордоно шүүдээ .. Хордохгүй бие хаа нь дээр юм гараад эхэлж байгаам... бөөлжиж гаргахгүй ч гэсэн биен дээр яр шарх болж гарнаа аягүй заваан ..

Sunday, September 21, 2014

Манай гөлөг,,, манай гөлөг

Хөдөө хээр ажиллаж байхад хоол унд элбэг дэлбэг болоод ч тэр үү нохой шувууны гэдэс цатгалан, сайхан яс шийдээд ч идкү шүүдээ ..
Нэг хөөрхөн нохой явж байхаар нь яс чулуудсан чинь үнэрлэчихээд махгүйм байна гээд хаяад л яваад өгнө .. гэтэл Убд яадаг уу шууд л булуугаад л араррр уурррр ааррр уурр гээд л шүүрдэгдээ ..
Манай кэмпэд нэг хөөрхөн алаг нохой байнаа ... тэрнийг дагаад бас шаргалдуу өнгөтэй манайхаар бол золбин маягын нэг нохой дагана .. бид нар яахуу өнгө үзэмж хардаг болохоор алагт нь илүү хоол өгнө ..
Ялангуяа Тан.... Тан гуай өдөр болгон тэр алаг нохойг хооллоно.. нөгөөдөх нь гараас нь юм авч иднэ .. Тахианы шөл энэтэр гарвал хүмүүсийн мөлжсөн тахианы ясыг цуглуулж, алагтаа өгнө..
Нөгөөдөх нь талбай дээр дагаад ирцэн ч байх шиг .. гүй ээ хөгжилтэй ..

Тэгэж байтал нөгөө хажууд нь гүйгээд байдаг шар золбин нохой нь үүр засаад 6н гөлөг гаргадаг байнашт.. аягүй хөөрхөн .. нүд мүдээ нээгээгүй ч байх шиг хахах ..
тэгээд бас баацаг баацаг гээд давхаид байдаг байсымаа хаха .. лагггг хөөрхөннн..
нэг мэдэхэд зургаан гөлөгний хоёр нь үлдээд үлдсэнийг нь хүмүүс аваад явчихаж.. хоёр эм гөлөг нь л үлдсэн байналээ..
За тэр яахуу оршил нэг иймэрхүү .. харин одоо гол зүйлдээ ороё.. энэ нийтлэлийг бичүүлэх болсон шалтгаан нь гэвэл..
Монголчууд надад дандаа хэлнээ .. танайхан энэ сайхан алаг нохой болоод шар нохойг сайхан тэжээж байгаад нэг л өдөр идэх гэж байгаа . явахынхаа алдад л иднэдээ .. гүй ээ яг идэх гэж байгаа .. үнэннннннн идэх гээд шүлс нь асгараад хооллоод байгаам ..

Би ч энэ талаар нээх ач холбогдол өгдөггүй байлаа ..

Нэгэн өдөр ажлаасаа тараад явжийлаа ... Урд Гао алхаж явав.. гэтэл нөгө хоёр гөлөгний нэг нькэмпээс гарчихсан тууж явна ..
Гао тэврээд авлаа ..
-манай гөлөг байна .. манай гөлөг байна ...  Энгэж явж болохгүй ээ .. гадуур хоол байхгүйшт.. гэртээ харь.. гэрээ олохгүй байна уу чи .. алий гээд тэврээд алхлаа .. нөгөөдөх нь ч гэсэн тэврүүлцэн додигор явжийгаам .. Гао тас тэврээд үүрэнд нь аваачихаар явжийгаам .. үүр нь манай галзуухны тэнд байдаг болохоор хажуугаар явсан хужаа нар өхөөрдөж, хоолныхоо үлдэгдлийг аваачиж өгдөг болохоор нээрээ хамаагүй гадуур явах дэмий тээ ..
Надад энэ явдал аягүй хөөрхөн санагдсан .. Гэтэл Монголчууд гүй ээ наадул чинь идэхжийгаа гээд л байдаг байсан биздээ ..















Saturday, September 20, 2014

Миний уншдаг байсн блогууд хааччихваа

Би блогууд дагаад уншдаг байсын..
нилээн олон блог нэмцэн уншдаг байсын .. тэгсэн чинь алго болчихлоо
блог бузз гэнэ үү тийм юмгараад 
би хуучин блогуудаа хаанаас олхуу??

Thursday, September 4, 2014

За энэ блогыг даганаа

За энэ блогыг даганаа ..
бүрр сэтгэл хөдөлчихлөө
энгээд ганцаараа аялалаар зугаалахаар яваад өглөө шүүдээ
нэгэн цагт би ч гэсэн энгээд л явнадаа

http://chimedeee.wordpress.com/


http://www.amai.mn/ энэ блогыг хагас дутуу уншиж байсын байна бүгдийг нь уншнаа кэкэ ..

Tuesday, September 2, 2014

Монголчууд үүргээ зарим тохиолдолд биелүүлж байгаагүй

Хятад, Монгол хоёр улс харилцаагаа Иж бүрэн түншлэлийн хэмжээнд аваачлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын хэлэлцээний дараа ийнхүү мэдэгдлээ. Улаанбаатарыг геополитикийн орон зайдаа оруулахыг Бээжин сонирхож байх шиг байна. Харин ОХУ Монголыг өөрийн эрх ашгийн бүсэд байдаг гэж харсаар ирсэн. Эдгээр гурван орны харилцаа хэрхэн өрнөж байгаа талаар Оросын Шинжлэх ухааны академийн Дорно дахины институтын орлогч захирал, профессор Сергей Лузянинтай www.lenta.ru сайтын сэтгүүлч Игорь Денисов ярилцжээ.

-11 жилийн дараа БНХАУ-ын тэргүүний хувиар Си Жиньпин сая Монголд айлчиллаа. Түүхийн түмэн нугачааг туулсан энэ хоёр хөрш ард түмний харилцаанд чанарын өөрчлөлт гарсан гэж та үзэж байна уу?

-Си Жиньпиний хоёр өдрийн айлчлал үнэхээр жирийн нэг хэрэг биш байж, олон ч шинжээчийн зүгээс өөр өөрийн дүгнэлтээ өглөө. Эдгээрээс хятадуудын хөрөнгө оруулалт, санхүүгийн дэмжлэг нэн хэрэгтэй байгаа монголчуудад энэ айлчлал ашигтай боллоо гэсэн дүгнэлт давамгайлж байна. Улс орных нь гол тэжээх эх үүсвэр болсон уул уурхайн салбарт ийм дэмжлэг тун хэрэгтэй байгаа юм. Харин зарим хүн Хятадад илүү хожоотой байлаа гэж үзэж байна. Учир нь, Япон, Вьетнам зэрэг хөршүүдтэйгөө хурцадмал харилцаатай байгаа энэ үед Монгол шиг урт удаан хугацааны найдвартай түнштэй болох нь Хятадад ашигтай гэж байна.

-Монголын эдийн засгийн байдал ер нь ямар байна вэ?

-Эдийн засгийнх нь суурь болсон уул уурхайн салбар гадаадын хөрөнгө оруулалтаас ихээхэн хамааралтай. 1990-2000 оны Монголын эдийн засгийн гол загвар нь гадаадын хөрөнгө оруулалтад түшиглэж байсан. Нийт хөрөнгө оруулалтад гадаадын хөрөнгө оруулалтын эзлэх хувь 70-75 хувь байлаа. Шилжилтийн эдийн засагтай орнуудаас нэг хүнд ногдох гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээгээр Монгол эхний байр эзэлдэг нь тохиолдлын зүйл биш.

1990-1991 оны ардчилсан хувьсгалын дараа Монгол эдийн засгийн гадаад харилцаагаа эрчимтэй тэлж, Дэлхийн худалдааны байгууллага, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын санхүүгийн байгууллагад гишүүнээр элссэн. Ийм маягаар уламжлалт Орос, Хятад гэдэг хоёр түншээс гадна Япон, Өмнөд Солонгос барууны орнууд гэсэн шинэ түншүүдтэй болсон. Монгол үүнийгээ гурав дахь хөршийн зарчим гэж нэрлэдэг. Шинэ либерал эдийн засгийг бүрдүүлэхийн тулд барууны орнуудын тусламжийг Монгол чадамгай ашигласан. Тэнцвэртэй, төвийг сахисан бодлогыг мөн дипломат шугамаар ч өргөжүүлж байсан. Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагатай хэлхээ холбоо тогтоосон нь үүнийг тод жишээ. Монгол нэг хэсэг энэ байгууллагад ажиглагч байгаад жинхэнэ гишүүн болж статусаа дээшлүүлсэн. Улаанбаатар үүнийгээ Орос болоод АНУ, Европын холбооны орнуудтай харилцаагаа тэгш хөгжүүлэх бас нэг боломж гэж тайлбарладаг. Үүнд, ардчиллын институцийг бэхжүүлэх Монголын удирдагчдын хүсэл, Европын стандартыг хууль сахиулах системдээ нэвтрүүлэх зорилго чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэхдээ хамгийн гол нь гадаад бодлогодоо шинэ тулгуур олж авах гэсэн зорилго нь их нөлөөлсөн, яагаад гэвэл Европын хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллага нь энэ тохиолдолд гурав дахь хөрш болж байгаа юм.

-Монголын эдийн засагт гурав дахь хөрш хэр ул үндэстэй суурьшсан бэ?

-АНУ, ЕХ, Япон, Өмнөд Солонгос улсууд Монголд 1,3 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж өгсөн. Хөнгөлөлттэй зээлийн хэмжээ нэг тэрбум ам.долларт хүрсэн. Одоо тэр хэмжээний их хөрөнгө оруулалт зогссон. Гэхдээ энэ нь монголчуудын өөрсдийнх гаргасан шийдвэрээс болсон. Эх орноо худалдан зарж байна гэсэн шүүмжлэлээс болж гадаадын хөрөнгө оруулалттай компани ажиллахад хүндрэлтэй хуулийг баталсан. Хятадын компаниудтай, тэр дундаа нүүрсний салбарт хамтран ажиллаж байсан компаниудтай учраа ололцоогүй. Хятадууд үнэхээр гомдож, дахин нэг ч шуудай нүүрс авахгүй гэж мэдэгдсэн. Гэсэн ч Монголын өнөөгийн удирдлага Хятадтай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх шаардлагатай байгаа.

-Хятадын аюул гэдэг ойлголт монголчуудад танил уу, хятадуудыг үзэн ядах үзэл нийгэмд нь хэр тархсан бэ?

-Тийм ээ, Бээжингээс Улаанбаатар хангалттай ихийг хүлээж байгаа. Гэхдээ Монголын удирдлага улам өсөн нэмэгдэж байгаа хятадуудын эсрэг үзлийн хажуугаар нүдээ анин өнгөрөх болж байна. Хятадуудад үл итгэх үзэл нь бүүр XVII-ХХ зууны үеэс Чин гүрний үеэс улбаатай. Энэ үзэл сүүлийн арван жилд нэмэгдэж байна, учир нь БНХАУ-ын эдийн засгийн байр суурь дэлхийд төдийгүй, бүс нутагт улам бэхжиж байна. Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хятадын хэд хэдэн аюул байгааг хэлж байгаа, тухайлбал, хууль бусаар хөдөлмөр эрхлэгчид олширч байгаа, хууль бус алт олборлолт, хар тамхи, мансууруулах бодисын наймаа болон хуурамч бараа бүтээгдэхүүний эзлэх хувь ихэсч байгаа зэрэг. Эдгээр аюулыг, нэн ялангуяа эдийн засгийн шинжтэй аюулыг арилгах тийм ч амар биш. 2003 оноос 2013 оны хооронд Монгол-Хятадын худалдааны хэмжээ 324 сая ам.доллараас 6,7 тэрбум болж өссөн. Хятадын хөрөнгө оруулалттай 1200 гаруй компани бүртгэгдсэнээс 900 нь хамтарсан компани байна. Дэд бүтэц, уул уурхайн салбарт оруулж байгаа Хятадын хөрөнгө оруулалтын хэмжээ нийт хөрөнгө оруулалтйн 50 хувьд хүрч байна. Тавантолгой, Овоот толгой, Оюутолгой зэрэг стратегийн ордуудад хятадуудын оролцоо идэвхтэй байна.

Хятад хариуд нь юу өгөхөд бэлэн байна вэ?

-Монголчуудын хүслийг биелүүлнэ гэдгийг Си Жиньпиний айлчлал нотолсон. Юун түрүүн Хятад улс Монголын хөгжлийн хөтөч болоход бэлэн байна. 2020 он гэхэд худалдааны эргэлтээ 10 тэрбум ам.долларт хүргэхээр тохирлоо, Хятадын зүүн хойд зүгийн усан боомтуудыг ашиглахыг зөвшөөрлөө, хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа. Си Жиньпиний айлчлалыг Хятадын шинжээчид гурван зүйлээр дүгнэж байна. Үүнд, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, санхүүгийн хамтын ажиллагаа гэж томъёолж байна.

-Хэдийгээр хамтын ажиллагааны шинэ ирээдүй харагдаж байгаа ч түүхэн асуудлууд хаашаа ч алга болохгүй шүү дээ?

-Хятадад хандах Монголын бодлогын нуугдмал сэдэл нь хоёр Монголыг харилцан хамааралд оруулах оруулах тэмүүлэлд байж магадгүй. /БНХАУ-ын бүрэлдэхүүнд Өвөр Монголын өөртөө засах орон багтдаг/. Хятадын түүхчид Монгол Улсын тухай /Гадаад Монгол/ эх орноосоо түр гадна оршин байгаа маягаар бичдэг. ЗХУ-ын 70 жилийн нөлөө байсан ч монголчуудын соёл, үнэт зүйлийг хадгалж үлдсэн, тэр нь Хятадын газар нутаг дээр байна гэж харуулдаг. Монголчуудын түүхийн гол баатар болох Чингис хааны тухай юм. Нэгдсэн Монгол улсыг байгуулсан Чингис хааны бунханыг хятадууд Өвөр Монголын өөртөө засах орны нутагт барьсан. Хэдийгээр агуу жанжны шарил одоогоор олдоогүй байгаа ч энэ бунханд ирсэн олон мянган жуулчин чухам энд Чингис хааны жинхэнэ шарил байгаа гэж итгэдэг.

-АНУ Монголд ихээхэн сонирхлоо илэрхийлдэг. Мэдээж Бээжин үүнд хардангуй ханддаг байх?

-Хятадын Монголын сонирхох хандлага идэвхжиж байгаа нь мэдээж барууны эсрэг геополитикийн утга агуулгатай. 1990-ээд онд гурав дахь хөршийн зарчимд тулгуурлан бий болсон Америкийн эвслээс Монголыг татан гаргах зорилготой. Талын улс сүүлийн хорин жилийн дотор АНУ-ын цэрэг-улс төрийн идэвхтэй бодлогын объект болсон. АНУ-ын бүхий л “хүмүүнлэгийн” цэргийн ажиллагаанд Монгол Улс оролцож байна. Жил  бүр Монгол-АНУ-ын цэргийн  хамтарсан“Хааны эрэлд” сургуулилалт явагдаж байна. Гэхдээ аль ч улс төрийн нам төрийн эрх барьсан монголчууд Монголын нутаг дэвсгэрт АНУ-ын цэргийн бааз байгуулах саналыг хүлээж авахгүй байгааг дурдах хэрэгтэй.

-Тэгвэл “АНУ-ыг Азид буцан ирэх” процессыг Улаанбаатар ямар нэг хэмжээгээр зогсоож байна гэсэн үг үү?

-Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчаар байгаа нь ОХУ-д ч, БНХАУ-д ч аль алинд нь бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд итгэл өгч байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад статусаа дээшлүүлэх саналд бид хүндэтгэлтэй ханлаж байна” хэмээн хэлсэн. Үүнийг Москва, Бээжин аль аль талархан хүлээж авч байгаа. Улаанбаатар Хятадын Торгоны замын эдийн засгийн бүс төслийг ихээхэн сонирхож байгаа. Хариуд нь Бээжин APEC буюу Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын ирэх арваннэгдүгээр сард Шанхайд болох уулзалтад оролцохыг урьж, форумын байнгын байнгын гишүүн болоход дэмжлэг үзүүлэхээ амалсан. Энэ дашрамд хэлэхэд, APEC-ийн Владивостокод болсон уулзалтад ОХУ Монголыг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн ч, дипломат шугамаар асуудлыг цагт нь боловсруулж чадаагүй юм.

-Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачилгыг Си Жиньпин нааштайгаар хүлээн авсан. Энэ нь бүс нутгийн хэмжээнд юуг илэрхийлж байна вэ?

-Энэ нь энэ яриа хэлэлцээнд Хятад идэвхтэй оролцоно гэсэн үг. ЕвроАзийн гүрний хувьд, Хятад, Монголтой хөрш орны хувьд ОХУ нь бүс нутгийн аюулгүй байдлын тусгамдсан асуудлыг шийдэх бүхий л оролдлого, санаачилгыг талархан хүлээж авна. Хойд Солонгосын асуудлаар Монголын талын санаачилга, боломжийг бүс нутагт сайн мэддэг. Дашрамд хэлэхэд, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь Ким Чен Уны засгийн эрхэнд гарсанаас хойш Хойд Солонгост очсон анхны гадаад улсын төрийн тэргүүн болсон. Олон хүн хүлээгээгүй байхад Монгол нь ийнхүү бие даан Хойд Солонгосын асуудлыг зохицуулахыг оролдож байгаад Хойд Солонгос итгэж байна. Монгол бол гадаадын компаниуд чөлөөтэй ажилладаг газар, харин Хойд Солонгос бол бүхнээс хаагдсан бөглүү газар. Энэ хоёр улс хоорондоо ойртон дотносох ямар ч боломж байхгүй мэт. Энэ хоёр улс ойртон дотносч байгаа нь аль аль нь том гүрний шахалтад байдагт байж магадгүй гэж таамаглаж байна. Монгол, Хойд Солонгос аль аль нь ЗХУ-Хятадын геополитикийн болон бүс нутгийн өрсөлдөөнд хавчигдан байсан. Хуучин /ЗХУ-Хятад/, шинэ /АНУ болон түүний холбоотнууд/ түншүүдтэйгээ учраа ололцож чадаад байгаа монголчуудын жишээ Хойд Солонгосын сонирхлыг татсан байж магадгүй. Монголын ашигт малтмалын төлөө тэмцэлдэж байгаа ОХУ, БНХАУ, АНУ, Япон, Өмнөд Солонгостой монголчууд чадварлаг тоглож чадаж байгаа нь Пхеньянд таалагдсан байх. Сүүлийн арван жилийн турш Монгол барууны орнуудаас их хэмжээний хүмүүнлэгийн тусламж авч чадсан нь Пхеньянд таалагдаж бйагаа байх. Гэхдээ үзэл суртлын хувьд Пхеньян Монголын либерал-ардчилсан загварыг дууриаж чадахгүй. Нөгөө талаас, Бээжингийн санал болгож байгаа шинэчлэлийг Хойд Солонгос хүлээж авахгүй татгалзаж байгаа. Бээжингийн хувилбар үнэхээр Пхеньянд таалагдахгүй байгаа. Магадгүй тэд үүний цаана Хятадын хяналт нуугдаж байгаа гэж харж байгаа байх. Ямар нэг хяналт, дэг шаардахгүй байгаа Монголын ардчилсан хувилбар Хойд Солонгост илүү таалагдаж байгаа байх.

-Энэ 2014 оны намар ОХУ-Монгол-БНХАУ гэсэн гурван талт уулзалтыг хийхийг Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж санал болгосон.

-Энэ бол Ц.Элбэгдорж, Си Жиньпин нарын хэлэлцээрийн гол дуулиан, оньсого болоод байна. Ийм гурван талт уулзалт нь аль аль талдаа нэн  ашигтай. ОХУ, БНХАУ-ын хувьд Монголын бодлогоо хэрэгжүүлэх, идэвхжүүлэх боломж гарч ирнэ. Монголын хувьд өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ хоёр хөршийн зах зээлд татваргүй, квотгүй гаргах боломж бий болно. Эдийн засгийн хориг арга хэмжээнд ороод байгаа Оросын хувьд “Шинэ Зеландын нийлүүлж байгаагаас илүү хэмжээний мах, махан бүтээгдэхүүнийг Монгол нийлүүлнэ” гэсэн Монголын удирдагчийн мэдэгдэл цагаа олсон хэрэг. Сүүлийн хоёр жилд ОХУ-Монголын эдийн засгийн харилцаанд шийдэх асуудлууд гарч ирсэн. ОХУ-аас Монгоо руу хийж байгаа худалдаа тэнцвэргүй байна. 70 сая ам.долларын импорт байхад экспорт 1,6 тэрбум хүрч байна. Харамсалтай нь, Монголын тал үүргээ дандаа биелүүлж байгаагүй, зарим үед тоглоомын дүрмээ өөрчилж байсан бол зарим үед зүгээр л биелүүлэхээс татгалзаж байсан. Гурван талын уулзалт санал болгосноор Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өсөн нэмэгдэж байгаа Хятадын улс төр, эдийн засгийн нөлөөг Оросын оролцоотойгоор аажмаар тэнцвэржүүлэхийг хүсч байгаа байх.

Монголын санал болгосон Элбэгдорж-Си Жиньпин-Путин гэсэн орчин цагийн түүхэнд шинэ үзэгдэл юм. Хэзээ ч өмнө нь гурван орны төрийн тэргүүн албан ёсоор гурвуулаа уулзаж байгаагүй. Эртний, магадгүй цорын ганц тохиолдол нь 1915 оны Хиагтын бага хурал байж магадгүй. 1915 оны тавдугаар сард Хаант Орос-Хятад-Гадаад Монголын төлөөлөгчид уулзсан. Социализмын үед гурван талын уулзалтын талаар бодох ч хэрэггүй байсан. Тиймээс хэрвээ уулзалт болж, албан ёснй бичиг баримт зурагдвал геополитикийн их үсрэлт болох юм.

Орчуулсан Д.НАРАНТУЯА

Энна Винтоурын чамд өгөх 5 карьерын зөвлөгөө

1988 оноос хойш 26 жил Vogue сэтгүүлийн эрхлэгчийн албыг тасралтгүй хашиж ирсэн хатагтай Энна Винтоур өөрийнхөө карьерын туршлагыг нэгэн ярилцлагадаа хуваалцжээ. Түүний өгсөн 5 товч бөгөөд тодорхой зөвлөгөө ямар ч мэргэжилтэй хүнд тохиромжтой гэдгээрээ давуу талтай.
Энна Винтоурын чамд өгөх 5 карьерын зөвлөгөө
Зөвлөгөө 1: Хэн нэгний дор ажиллах нь тийм ч муу зүйл биш
Их сургуулиа төгсөөд л шууд хувийн бизнесээ эхлүүлсэн хүн амжилтанд хүрэхэд хэцүү. Хүрсэн ч цаг хугацаа болон мөнгийг маш ихээр алддаг.
Зөвлөгөө 2: Урт хугацааны мөрөөдлөө үргэлж сана
Одоо цагт инстаграм, фэйсбүүк ашиглаад бусдад танигдах амархан болсон. Гэхдээ олонд танигдлаа гээд цаашдаа үргэлж амжилттай байна гэсэн үг биш. Санхүүгийн хувьд урт удаан хугацаанд оршин тогтнохын тулд үргэлж урт хугацааны зорилго, төлөвлөгөөтэй бай.
Зөвлөгөө 3: Чиний зан чанар, танилцуулга чухал. Бүр маш их
Өнөөдрийн нийгэмд хэн бусадтай зөв харилцаж чадна, тэр хүн л ялна. Ойлгоход бэрх, ичимхий, хэн нэгний нүд рүү удаан тогтож харж чаддаггүй тийм хүн байж огт болохгүй. Чи өөрийгөө хэн гэдгийг, юу чаддагаа бүрэн илэрхийлдэг байх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд өөрийнхөө хүсэл мөрөөдөл, зорилго зорилт, итгэл үнэмшлийнхээ тухай маш сайн ярьж чаддаг байх нь чухал. Чи өөрийнхөө мөрөөдлийн тухай догдлол дүүрэн ярихгүй байвал хэн чамд итгэх билээ?
Зөвлөгөө 4: Ажилтай бай. Чиний мөрөөдлийн ажил биш байсан ч ажилтай бай
Зоогийн газар үйлчлэгч, эмнэлэгт сувилагч, дэлгүүрт худалдагч гэх мэт ажлыг голохгүйгээр хийж сур. Хэзээ нэгэн цагт өөрийн хүссэн ажлаа хийхийн тулд чи одоо ямар ч ажлыг хийх ёстой. Энэ бол бодит үнэн. Хожмоо хийж сурсан бүхэн чинь чамд хэзээд хэрэгтэй байдаг.
Зөвлөгөө 5: Хэзээд чамайг сургах хүнтэй бай
Бодол санаагаа хуваалцаж, ярилцаж, зөвлөгөө өгдөг хүнтэй байх маш чухал.
Түүний товчхон зөвлөгөөнүүд энд хүрээд дуусчээ. Санал нийлж байна уу, бүсгүйчүүд ээ?

Wednesday, August 20, 2014

За юу байцгаанаа .. айн ???

За сайн байцгаана уу хүмүүсээ сонин сайхан юу байна..
Намайг яасан аймарр мундаг сууж байгаа гэж бодож байнуу .. үгүй ээ .. дахиад л ангайсан нөхөр л сууж байна..
Дахин дахин алдаж байж унахгүй сэхэхгүй болох учраас би энэ удаадаа алдаан дээрээ тайван л байна..
Мөнгө нээрээ найзын шалгуурыг гаргахымдаа ..
Дараа нь сайхан яг буу халаад ид өрнөсөн үедээ хэрхэснийг ярья.. харин одоо яриад сууж байх хүсэл алгоо..
За байзаа .. би чинь дөрвөн сар ажил хийчив үүү..
Улсын хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулаад явж байх ч бас сайхан юмаа ..
Над шиг хүн бас хамаагүй хар ажил хийж чадахгүй юмаа.. Бичиг цаастай зууралдах, эсвэл барилгын талбайгаараа гүйж байх л сонирхолтой байна уу гэхээс нэг буланд шарх шүүгээн дунд зогсож байна гэдэг бас л хүнд байсныг нуух юун.
Ер нь өөртөө ажил олгогч гэдэг оффисгүй  болоод ч тэр юмуу эсвэл олон сайхан хүмүүстэй уулзахгүй болоод  ч тэр юмуу нилээн тэсвэр тэвчээр шаардсан санагдсаан ..
За тэгээд яахуудээ .. эхэл бас дахиад л эхэл.. болохгүй бол дахиад л эхэл..
Хөшигтийн хөндийд би Терминал гүүрийн төсөл дээр орчуулагч, менежер .... бүүрррр цаашилбал барилгын инженер болчих гээд л гүйж явнадаа..
Энд олон сайхан хүмүүс байна. Би урьд нь хужаа нарын толгой дээр мандаж явснаас дээрээ хужаа даргатай байж үзсэнгүй ээ . Эхэндээ их л хүнд хэцүү юмшиг санагдаж байв. Гарая даа гэж шийдэж ч үзэж байлаа . Гэхдээ нөгөө эхэлсэн юмаа дуусгая, бас дээр нь би энэ нисэх онгоцны төсөлд үнэхээр хайртай болохоор цалин мөнгийг нь голдог ч гэсэн ажиллах дуртай хэвээрээ л байна..
Үнэхээр сайхан төсөл шүү..Үнэхээр сонирхолтой .. ОЛон сайхан хүмүүстэй ярилцана .. ОЛон сайхан юм сурна.. олон сайхан зүйл мэдэж авна..
Би энэ намар инженерийн чиглэлээр бас англи хэлний чиглэлээр суралцах санаатай байна.
Миний үнэхээр дурлаж байдаг мэргэжил бол инженер болох .. юмсыг зохион байгуулах, төлөвлөх, бас үр дүнд л хүрэх ...
Би ерөнхийдөө төслийн менежер болно гэсэн бодолтойгоор урагш алхаж явнаа .. гэхдээ надад энд хүрэхийн тулд маш их туршлага, хичээл зүтгэл , бас олон хүнтэй чөлөөтэй харилцах чадварын харилцааны урлаг, боловсрол , ухаалаг байдал бас тэгээд магадгүй гоо үзэсгэлэн хэрэгтэй.
Үнэхээр гайхамшигтай олон сайхан инженерүүд энэ бүх хүмүүстэй танилцаж суралцах хүсэл надад яг ид оргилж байна.
Би одоо яг суралцаж байх насан дээрээ байгаа учраас суралцана гэхээс байж сууж ядаж байнаа..



Sunday, August 17, 2014

Хөгжилтэй явдал...

ажил дээр нэг ийм хэрэг гарсымаа .. Хөдөлмөр аюулгүй албаны дарга нь гадаадхүн ... сайт дээр очиж хэдэн зураг аваад энэ ч аюултай тэрч аюултай гээд баахан зөвлөгөө өгнө .. тэгсэн нэг удаа монгол гэр дотор байгаа зуухны зураг авчихаж.. 
энэ зуух бол гал гарах аюултай .. энийг ашиглаж болохгүй хураа.. Монголчуудын эсэргүүцэлтэй тулгарав.. 
Тойруулаад хашлага тат... зуухыг тойруулаад..
бид боломжгүй талаар нь ярилаа ... 
тэгвэл хажууд нь адаглаад галын хор тавь..



Ногоон малгайны хэрэг..
Бид хятад компанид ажиллаж байна .. Манай түрээсийн Монгол жолооч ногоон өнгөтэй каск өмсөөд иржээ .. Хятадууд инээлдээд салдгүй гэнээ..
Тэгээд дараа нь хятадууд учрыг нь тайлбарлажийнаа..
Эхнэр нь араар нь тавьчуул нөхөртөө ногоон малгай өмсгөлөө гэдэг үг байдаг гэнээ ..
тэгээд л өөр хоорондоо ярилцаад л 
нэг хятад::: намайг анх монголд ирээд каск авая гэсэн чинь бөөн ногоон малгай бариад л авах уу гэдэг байнашүү үгүй үгйү гээд л буцаасан гээд л .. нөгөөдүүл нь инээгээд л ..
Тэгсэн манай ковшчин залуу иржийнаа ... 
Сайт инженер::: Бату чи маргаашаас эхэлж ногоон малгай өмсөөрэй .. Ковшчид дан ногоон малгайгаар жигдэрч байхым..
Бату::: Аанхаа ойлголоо... ногоон каск тэгээд хаана байна???
бүх хятадууд аймарррр инээлдээд л ...
Сайт инженер:::: Эхнэр чинь чамд өгнөө ...
Бату аймарр гайхсанаа :::: ХЭЗЭЭ????


Thursday, August 14, 2014

Бакери нээх бодлоо хаяаагүй..

Сай байнуу .. би бакери нээх бодлоо хаяагүй л явж байна..
Дампуурсан уу дампуурсан .. гэхдээ бичих хүсэл байвал хэрхэн дампуурснаа бичимз..
Одоо би эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд гар бие оролцож байна.
Ажил хийж байна.. Сайхан амьдранаа ..

Sunday, August 10, 2014

Энэ миний блогт хүн амьтан байна уу

Зээ хөө заа хөө 
сонин сахйан юу байнадаа хүмүүсээ
надаар нам жим .. илүү дутуу юм хийсэнгүй амьдрал сайхан л байна ..
Би ч яахуудээ дээшээ дэвшгүй нэг баагий байижл байна ..
Одоо би ажил хийж байнаа..
Эх орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцож байна даа ..
Блог бичихээр гар хуруу минь загатнаад эхэлцэн ..
бичнээ 

Monday, July 7, 2014

Дэлхийн баян ядуугийн ялгаа

http://video.time.mn/video/1971.shtml
энэ бичлэгийг үзээрэй

Нийтлэгдсэн огноо: 2014 оны 7 сарын 4
Дэлхийн баян ядуугийн ялгаа
Баячуудын тоо дэлхийн хүн амын нэг хувьтай тэнцдэг ч эзэмших хөрөнгийн хэмжээ нь эсрэгээрээ аж. НҮБ-аас авсан статистик мэдээгээр бол баячууд дэлхийн нийт хөрөнгийн 94 хувийг халаасласан байдаг юм байна. Нийт хүн төрөлхтний арав хүрэхгүй хувь нь юу ч үгүй амьдарч байхад нийт баячуудын ердөө хоёр хувь нь тэр их хөрөнгийн тэн хагасыг эзэмшдэг гэнэ.
Дэлхийн хүн ам өнөөгийн байдлаар долоон тэрбумд хүрчээ. Тэгвэл одоо дэлхийд байх нийт хөрөнгө 223 их наяд долларт хүрдэг. Энэ хэмжээний мөнгийг хүн амд тараая. Ихэнх нь хүүхдээ сургуульд сургах, хоол авах, эм тарианд зарцуулах мөнгөгүй байхад ганцхан хувьд багтах баячуудад дэхийн нийт хөрөнгийн 46 хувь оногдоно. Тэгэхээр арван хүн тутмын найм буюу нийт хүн амын 80 хувьд нь дэлхийн нийт хөрөнгийн зургаан хувь л оногддог юм байна.

Дэлхийн хамгийн баян 300 хүний хөрөнгө гурван тэрбум ядуу хүний хөрөнгөтэй тэнцэх хэмжээтэй гэнэ. Сүүлийн жилүүдэд баян, ядуугийн ялгаа улам гаарах болжээ. Тухайлбал, 200 жилийн өмнө  чинээлэг орнууд ядуу орнуудаасаа гурав дахин баян байсан юм. Харин колонийн эриний төгсгөлд 35 дахин баян болсон байв. Тэгвэл өнөөдөр 80 дахин баяжжээ.

Баян орнууд ядуу орнууддаа нөхөн төлбөр болгож жил бүр 130 тэрбум долларын тусламж үзүүлдэг. Энэ их мөнгө боловч яагаад баян ядуугийн алгаа улам ихэссээр байна вэ? Яагаад гэвэл үндэстэн дамнасан том компаниуд ядуу орнуудаас жил бүр 900 тэрбум доллар авдаг. Үүн дээр нэмээд ядуу орнууд жил бүр өрийн эргэн төлөлт гэж 600 тэрбум долларыг баян орнууддаа төлдөг юм байна.

Баян орнуудын тогтоосон худалдааны журам гэж байх бөгөөд ядуу орнууд эл журмыг зөрчснийхөө төлбөр болгож жил бүр 500 тэрбум долларыг баячууддаа төлдөг гэсэн тооцоо байна. Ингээд үзэхээр ядуу орнууд жил бүр хамгийн багадаа хоёр тэрбум долларыг баячн орнууддаа өгч байдаг гэсэн юм.
- See more at: http://video.time.mn/video/1971.shtml#sthash.4zmEUfda.dpuf

Wednesday, June 25, 2014

Кубат Рахимов: Төмөр замын цариг бол стратегийн үнэ цэнэтэй ойлголт

Төмөр замын царигийн асуудал сүүлийн үеийн халуун сэдэв болж байна. Эрх мэдэлтнүүд өргөн, нарийн царигийн саналаараа талцан муудалцаж, сүүлдээ бүр эрлийз хурлийзаараа дуудалцахдаа тулаад байгаа билээ. Тэгвэл энэ талаарх олон улсын туршлага ямархуу байна вэ? Энэ үүднээс,  Евро Азийн дэд бүтцийн хөгжлийн мэргэшсэн шинжээч, олон улсын тээвэр судлаач Рахимов Кубатбек Калыевичын байр суурийг товчлон сонирхуулъя.
 
Аливаа улс орны төмөр зам Хятадын зах зээл рүү чиглэсэн тохиолдолд, эхний ээлжинд замын бүтээн байгуулалт гэх мэтийн эдийн засгийн богино хугацааны эерэг үр дүн харагдана. Хятад  баян учраас бодитоор хөрөнгө оруулж, худалдааны сайн түнш болно гэх мэт. Гэвч алсдаа Хятадын энэхүү нэвтрэлт нь “өргөтгөл” болж хувирна. Хятадын дотоод жишээ болох Цинхай-Түвдийн төмөр замын бүтээн босголтыг авч үзье.  
Инженер, техникийн талаас нь авч үзвэл, энэ маш сонирхолтой төсөл. Уг төмөр замын зарим өртөөнүүд нь далайн түвшнээс дээш таван мянган метрийн өндөрт байрлан, зорчигчдод хүчилтөрөгчийн маск тараан өгч, зам зуурт гайхалтай гүүр, хонгилууд тааралддаг. Гэвч асар том Хятад улс автономит Түвд рүү нэвтрэн орсны нийгэм эдийн засгийн үр дагаврыг тооцохгүй орхигдуулж болохгүй юм. Уг төмөр замын бүтээн байгуулалттай холбоотойгоор Хятадаас ирсэн ажилчид буцаж яваагүйн улмаас боловсрол, мэргэжил гэхээр юмгүй Хятадын хар ажилчид Түвдэд хэдэн зуун мянгаараа суурьших болжээ.
Зэс, никелийн томоохон ордуудын ашиглалт, зам тавих бүтээн байгуулалттай холбоотойгоор суугуул түвд иргэд өчүүхэн бага нөхөн олговор аван, төрж өссөн газар нутгаа орхих шаардлагатай болсон байна. Тус нутаг оронд экологийн тэнцвэрт байдал ихээхэн алдагдсан бөгөөд эцсийн дүндээ, энэхүү төмөр зам түвдүүдэд юу ч өгөөгүй аж. Зөвхөн тус оронд зорчих хүмүүсийн тоо нэмэгдэн, орон нутгийн аж амьдралын үнэт зүйлсийг үл тоомсорлосон явуулын этгээдүүдээр дүүрсэн байна.
Дараагийн жишээ болгон Киргизийг авч үзье.
Хятад-Киргиз-Узбекийн төмөр замтай холбоотойгоор Киргизүүд нарийн царигийг зөвшөөрсөн байна. Тус орны хүн ам 5,5 сая орчим ба тэдгээрээс 500 мянга гаруй нь Орос, Казахстан болон дэлхийн бусад оронд ажиллаж амьдарч байгаа аж. Харин тэдний  оронд 250 мянган хятад ажилчин Киргизэд орж ирсэн ба төмөр зам тавигдсаны дараа бол хил, гааль, цагдаагаа хичнээн чангалаад ч хагас сая хятад иргэд элбэг хүрэх магадлалтай байна. 500 мянган хятад гэдэг нь Киргизийн нийт хүн амын 10 хувьтай тэнцэнэ гэсэн үг бөгөөд болгоомжлолд хүргэх тоо гэдэг нь ойлгомжтой.
Дараагийн эрсдэл нь, хятадууд ашигт малтмал олборлохдоо маш болхи бүдүүлэг технологи ашигладаг. Түвд болон Шинжаан-Уйгарын автономит мужид олборлолт,боловсруулалт явуулсан үйл ажиллагаа нь эдийн засгийн үр ашгаас илүүтэйгээр хор уршигтай үр дагавартай болсон нь харагдаж байна. Орчин үеийн дэвшилтэт, үнэтэй тоног төхөөрөмж ашиглахын оронд хүний олноор хүчлэн гүйцэтгэх сонирхол хятадуудад их байдаг. Ингэснээр, эхний үедээ хамтрагч талуудад ашигтай, зардал багатай байх хэдий ч мөдхөн байгаль орчин сүйтгэгдэн, асар хүнд даацын ачааны тэргүүд нь зам харгуйг эвдэж дуусдаг.  Хятадууд бол ёсорхож сүйд болоод ч байдаг хүмүүс биш. Тэд Түвдийн нийт бэлчээрийн талбайн 15 хувийг сүйтгэжээ.
Мөн Киргизэд зээлийн шугамаар хятадууд автозам тавьж байгаа ба ямар ч норм стандарт мөрдөхгүйгээр, хүний нутгийн байгаль орчинд хайр гамгүй хандаж байгаа аж.
Бас нэг эрсдэл нь, төмөр замыг санаачлагчдын зүгээс орон нутагт маш олон ажлын байр бий болгоно гэж амладаг хэдий ч хэлний саад бэрхшээл, ажлын чадвар муу, залхуу гэдгээр шалтаглан орон нутгийн иргэдийг бараг ажиллуулдаггүй юм байна. Тэд орон нутгийн нийлүүлэгчдээс зөвхөн бага хэмжээний хүнсний зүйл аваад л болоо. Энэ үүднээс, орон нутгийн түвшинд үр ашиг гэхээр зүйл өчүүхэн бага юм.  10 мянган ажлын байр бий болгоно гэж зарладаг ч үнэн хэрэгтээ 2-3 мянган хятад иргэн  л төмөр замыг тавьж байна.
Хятадад төмөр замын бүтээн байгуулалт дээр ихэвчлэн Хятадын үндэсний чөлөөлөх армийн цэргүүд ажилладаг. Тэд төмөр зам тавьж буй улсын газар нутагт урт хугацаагаар байрлан, хэдийгээр энгийн хувцастай, энгийн паспорттой ч бүгд цэргүүд байдаг.
Дараагийн сэдэв бол төмөр замын царигийн асуудал юм. Энэ нь эдийн засгийн болон байлдааны стратегийн чухал ач холбогдолтой. Эдийн засгийн үүднээс авч үзвэл, бүх тивээрээ, дэлхийгээрээ ганц ижил царигтай бол хэчнээн хэмнэлттэй вэ гэмээр. Гэвч Энэтхэг, Пакистанд гэхэд, англичуудын тавьсан хамгийн өргөн цариг байдаг. Испанид “стефенсоны” гэж нэрлэгддэг франц-германы 1435 мм, Орост царигийн өргөн 1524мм гэх мэтээр цэрэг дайны стратегиас шалтгаалан янз бүр байна.
Хятадууд нарийн царигаа тавих талаар Казахстаны эрх мэдэлтнүүд, нэр нөлөө бүхий хүмүүст маш их хэмжээний мөнгө зарлагадсан боловч бараагүй. Казахстаны эрх баригчид дөрвөн тэрбум ам.долларын төслөөс татгалзан өөрсдийн шийдвэрээр өргөн царигийг сонгосон байна.
Ер нь Хятадын зүгээс анх санаачлахдаа төмөр замаа олон салаална гэж амладаг ч өөрсдийн зорьсон газраа хүрэнгүүт амлалтаа “мартдаг” хуучтай аж.  Тэд Киргизээр дамжуулан нарийн царигаа цааш бусад орнууд руу “хорт хавдрын үсэрхийлэл” мэт тараахаар улайран хичээж байна.
 
Д.Мягмарсүрэн

Tuesday, June 10, 2014

За блогоо бичие

За блогоо бичие

Хантингтон ингэж хэлсэн юм

Харвардын их сургуулийн профессор, стратеги судлаач, доктор Сэмуэль Филлипс Хантингтон асны тэртээ 1993 онд бичсэн “Иргэншлүүдийн мөргөлдөөн” нийтлэл нь ХХI зууны эхээр олон улсын тавцнаа өрнөх үйл явцуудыг нэлээд бодитойгоор таамаглаж чаджээ. 21 жилийн өмнө их эрдэмтэн С.Хантингтон:

- Арабын ертөнцийн улсуудын засгийн эрхэнд лалын тулгуур үзэлтнүүд гарах тухай
- Өмнөд хятадын тэнгис дэх бүлэг арлуудын эзэмшлийн маргааны улмаас Вьетнам, Хятад хоёр сөргөлдөж, дайны байдалд хүрэх тухай
-  Судан хоёр хуваагдах тухай
- Украины хуваагдлын тухай маш зоригтойгоор төсөөлж, таамагласан нь бидний нүдэн дээр ээлж дараалан биелсээр байна.

С.Хантингтон Крымыг алдсанаар Украины хуваагдал эхэлнэ гэж таамаглан зөгнөсөн нь 2014 оны хавраас биеллээ олж эхэлсэн юм. Уг нь тэр энэ үйл явцыг арай эрт 2011 оны орчимд тохиох болов уу гэж төсөөлж байжээ. Хантингтон Украин дахь зөрчлийг үндэстэн хоорондын гэхээсээ иргэншлийн мөргөлдөөн гэж үзсэн юм. Украины баруун хэсэг нь католик шүтлэгтэй, барууны иргэншлийн нөлөөлөлтэй бол зүүн хэсэг нь үнэн алдартны иргэншилд хамаардаг. Зөвлөлт засгийн жилүүдэд Украины баруун нутгууд өөрсдийнх нь соёлыг “оросчилж” байна хэмээн эгдүүцдэг байсан бол 1994 оноос  хойш зүүн нутгийнхан өөрсдийг нь “украинчилж”, «украинаар сэтгэхийг» шаарддаг хэмээн ундууцаж эхэлжээ. Энэ сөргөлдөөн даамжирсаар эдүгээ иргэний дайнд хүргэх ч магадлал үүсээд байгаа билээ.

Украины хуваагдлын талаар ХХ зууны зартай үзмэрч, болгар эмгэн Ванга хүртэл зөгнөж “Крым нэг эргээс тасарч, нөгөө эрэгт очиж нийлнэ” гэж хэлсэн нь ч бий. Тэр цагт “бүхэл бүтэн хойг яаж тасраад явах вэ дээ” гэж гайхаж, шоолж байсан хүмүүс биеллийг нь нүдээр үзэв. Ванга эмээгээс ялгаатай нь С.Хантингтон стратеги судлал хэмээх шинжлэх ухааны онол, гаргалгаанд тулгуурласан юм.

Хантингтоны Монголын талаарх таамаглал ба биелэл

Heartland-ын гүнд landlocked буюу далайд гарцгүй байрлалтай Монгол Улсын хувь заяа ХХI зуунд хэрхэх талаар их сэтгэгч С.Хантингтон цухасхан боловч дурдаж, таамаглаж байлаа. Буддын иргэншилд хамаарах Монгол Улс ортодокс, синик гэсэн хоёр аврага иргэншлийн завсарт оршдог нь тусгаар тогтнолыг нь эмзэг болгох гол хүчин зүйл гэдгийг С.Хантингтон анхааруулж байлаа. Түүний онолоор бол  “Соёлын шинжтэй ноцтой зөрчлүүд иргэншлүүдийн зааглах (демаркаци хилийн) шугамын дагууд өрнөх болно.
 Ийм зөрчлийн үндэс нь гадаад бодлогын дараах сонгомол асуудлууд байх юм:


3. Худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх маргаанаар илэрдэг эдийн засгийн хүчин чадал, нөөц баялгийн асуудал

4. Хүн ам зүйн асуудал. Нэг иргэншлийг төлөөлсөн улс нөгөө иргэншлийн хүрээнд амьдарч байгаа үндэс нэгт хүмүүсийг хамгаалах, өөр иргэншлийг төлөөлсөн цөөнхийг ялгаварлан гадуурхах, нутгаасаа гаргахыг оролдох зэргийг энд авч үзнэ.

5. Yнэт зүйлс, соёлын асуудал. Аль нэг улс өөр иргэншлийн ард түмэнд өөрсдийнхөө үнэт зүйлсийг тулган хүлээлгэх, соёлдоо хүчээр оруулахыг оролдох үед үүсдэг зөрчлийг энд авч үзнэ.

6. Хүчтэй, том иргэншлийг төлөөлж буй улс нь иргэншлийг зааглах шугамын дагууд өрнөх зөрчилд оролцогч болсон үед газар нутгийн маргаан зайлшгүй үүсдэг.

Гол нь С.Хантингтон энэ онолынхоо дагуу орос, хятадын иргэншлийн хооронд 2015 оны үест сөргөлдөөн үүсч, үр дүнд нь монголыг 47 дугаар өргөргөөр хуваагдана хэмээн таамаглажээ. Тэрээр “Дайны эхэнд Хятад Орост хандан харилцан аюулгүй байдлын гэрээ байгуулахыг санал болгоно. Энэ нь Гитлер-Сталины фактыг санагдуулахуйц гэрээ байх болов уу. Гэвч Хятадын Зүүн өмнөд Ази руу хийсэн газар нутгаа тэлэх явуулгуудын хүрсэн амжилтууд Орост эргэлзээ төрүүлнэ. Хятад алхам бүртээ ялж, Зүүн Азид хязгааргүй ноёрхох болж байгаа нь Москваг айдаст автуулна. Ингэснээр Оросын бодлого Хятадын эсрэг чиглэлтэй болж, Сибирь дэх цэргийн бүлэглэлээ бэхжүүлэх арга хэмжээ авч эхэлнэ. Цагаачдад хатуурхах, хөөх болсноор Сибирьт суурьшсан үй олон хятад иргэд бослого гаргаж, түйвээнэ. Эх орон нэгтнээ хамгаалах үзэл баримтлалынхаа дагуу Хятадын Ардын Чөлөөлөх Арми интервенц хийж, Владивосток, Амар мөрний сав газар, Дорнод Сибирийн бусад чухал хэсгийг эзлэхээр оролдоно. Орос, Хятадын хооронд Төв Сибирьт байлдаан өрнөх зуур Хятадын "протекторатыг" эсэргүүцсэн бослого Монголд дэгдэнэ” гэх зэргээр зураглаж төсөөлж байлаа.

Хантингтоны таамаглалын дагуу “47 дугаар өргөрөг” гэх ойлголтыг бий болгох, хөгжүүлэх гэж Монголын парламентчид 2009 оноос хойш оролджээ. Анх УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ, Р.Буд, Я.Санжмятав нар “Ашигт малтмал эрэх хайх, ашиглах үйл ажиллагааг хязгаарлах экологийн ногоон бүсийн тухай” гэх сүржин нэртэй “Монголын газар нутгийг хөндлөн огтолсон 47 дугаар өргөрөгөөс хойш уул уурхай ашиглахгүй, онгон зэрлэгээр нь хойч үедээ хүлээлгэж өгөх тухай” хуулийн төслийг санаачилж байжээ.

Тухайн үед нийтлэлч Баабар тэдний санаачилгыг эсэргүүцэн “Ер нь нутаг дэвсгэрээ аль болох бага хуваах, цөөхөн хэсэглэх нь аюулгүй байдлын нэг үндэс. “Хуваасны хэрээр хуваагдана” гэж Латины мэргэн үг ч бий. Профессор Хантингтон “Иргэншлүүдийн мөргөлдөөн” номдоо 2015 онд Хятадууд Монголын хагасыг эзлээд хойш давших үед нь оросууд хатуу анхааруулга өгснөөр хоёр тал 47 дугаар өргөргөөр таслагдсан шинэ хил үүсгэнэ. 47 дугаар өргөргөөс өмнөх нь Хятадын харъяа болно гэж байсан. Ер нь ч ийм юм болохгүй биз. Горьдсоны гарз” (baabar.niitlelch.mn/content/115.shtml) гэж бичиж байлаа. Баабар монгол хүнийхээ хувьд тийм төсөөллийг таашаахгүй нь мэдээж. Гэвч бодит байдал түүний сайхан сэтгэлтэй хамааралгүй бололтой.

Хантингтоны дараа үеийн агуу стратегич Параг Ханна  Хятадын тэлэлтийн талаарх түүний төсөөлөлд нь бага зэрэг засвар хийсэн юм. Ингэхдээ Хантингтоны өөрийнх нь онолыг баримталсан гэдгээ хэлдэг. С.Хантингтон “тэргүүлэх гүрнүүд бие биеийнхээ эсрэг цэргийн хүч шууд ашиглахыг түвддэггүй” гэж онолдсон. Үүний дагуу “Хятад заавал цэргийн хүч ашиглахыг бус түрээслэх, худалдаж авах замаар колонийг бий болгох боломжтой” гэж  Параг Ханна үзэж байна. Тэрээр TED сүлжээнд тавьсан “Улс орнуудын ирээдүйн газрын зураг” илтгэлдээ “Монгол буюу Mine-golia. Хятадын компаниуд тэнд зэс, нүүрс, цайр, алтны уурхайнуудыг эзэмшиж, нөөцийг нь урагшаагаа Эх газрын Хятад руу зөөдөг. Хятад, Монголыг эзлэхгүй ээ. Зүгээр л худалдаад авчихна. Одоо колонийг эзлэх бус улсуудыг худалдаад л авчихдаг болсон шүү дээ” гэж дурдсныг энд ахин сануулмаар байна.

Оросын эрдэмтэн, цэрэг-стратеги судлаач Александр Храмчихин Хантингтоны онолд тулгуурласан төсөөллөө 2005 онд "Китайское вторжение: сценария-2015" гарчигтай нийтлүүлжээ. “Оросын дорнод хэсгийг эзлэхэд Хятадад долоо хоног хангалттай” гэсэн санааг тэрээр дэвшүүлээд, “Ланжоугийн цэргийн тойргоос явган цэргийн 10 дивиз Монголын нутагт нэвтрэн 47 дугаар өргөрөг хүртэл хяналтаа тогтоох ба тэд цаашдаа Тувагийн нутагт цөмрөх бэлтгэлийг хангахаар чармайх болно” гэж таамаглажээ.

А.Храмчихин болон С.Хантингтон нар  Хятад улс газар нутгаа тэлэхдээ цэргийн хүчийг ашиглахаар төсөөлсөн нь тэдний гол алдаа гэж бусад судлаач үздэг. Түүхийн маш урт хугацааны туршид хятадууд цэргийн хүч ашиглахаасаа эдийн засаг, соёлын түрэмгийллийг илүүд үзэж ирсэн үндэстэн юм.
Тохиромжтой цагийг тэвчээртэй хүлээх хятад стратеги биеллээ олох мөч нь Монголын хувьд яг одоо болж байна. China mining boom-ийн үед жаахан нүүрс зарж, мөнгөний амтанд орсон Монголын улс төр, бизнесийн зүтгэлтнүүд тансаглал, өндөр хэрэглээгээ санагалзсаар байгаа юм.

“Улсынхаа эдийн засагт гал асаасан, долларын ханшийг алдаж, орлогогүй болгон, амьдрал доройтуулсан” зэрэг зэмлэлийг ард түмнээс болон сөрөг хүчнээс байнга сонсож байгаа эрх баригчид дунд ихээхэн хэмжээний нүүрсний урьдчилгаа Хятадаас авах замаар асуудлыг шийдэх эрмэлзэл бүхий бүлэг бодитоор бий. Тэд түүхий эд зөөх нарийн төмөр замыг  дөрвөн чиглэлээр тавих замаар Хятадтай найрсаж, шанд нь ихээхэн хэмжээний мөнгө 20 жил зөөх нүүрснийхээ урьдчилгаа хэлбэрээр авахаар чармайж байгаа ажээ. Чалко-гоос урьдчилгаа аваад баларсан түүх тэдэнд сургамж болсонгүй. Эдийн засгийг аврах 100 хоногтоо амжиж мөнгөний тохироог хийхээр хичээж байгаа болов уу.

Үүнтэй зэрэгцээд Хүрээнд сууж байсан хятад сайд Чен И “Гадаад Монголын жич хойчийг сайжруулах 64 хууль зүйл”  гэх хөтөлбөр маягийн юмыг Улсын дээд, доод хурлаар батлуулах гэж чармайсан түүх давтагдлаа. Саяхан Гадаад хэргийн болон Уул уурхайн сайд нараас засгийн газарт “Монгол улсыг дунд болон урт хугацаанд хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр” гэх зүйлийг БНХАУ-ын Элчин сайдын хамтаар боловсруулсан тухайгаа албан бичгээр илэрхийлэн, өргөн барьжээ. 100 жилийн өмнө хятад Элчингийн боловсруулсан бичиг баримтыг Гадаад хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд гүн Б.Цэрэндорж, Дотоод хэргийг бүгд захиран шийтгэх яамны сайд шанзав Г.Бадамдорж нар барьж гүйж байсан бол одоо Гадаад хэргийн сайд, Уул уурхайн сайд хоёр өргөн барьлаа.

Монголын парламент, Засгийн газар бие дааж Хөгжлийн хөтөлбөр боловсруулах чадваргүй болов уу, эсвэл ЗХУ-ын Төлөвлөгөөний комиссоор 5 жилийн төлөвлөгөөгөө зохиолгодог байсан үеэ санагалзан урд хөршөөр зохиолгох дээрээ тулав уу гээд үйл олон асуулт эндээс ургана. Ямар ч байсан “Түүх давтагддаг, ингэхдээ эхний давталт нь эмгэнэл, харин хоёрдахь давталт нь марзагнал болдог” гэж К.Маркс хэлсэн нь үнэн болохыг монголчууд харж байна. Энэ давталт харин эмгэнэл нь үү, марзагнал нь уу?

Нэг талаас харвал Хятадын эдийн засгийн өсөлт, хөгжил хөрш Монголд таатай боломж олгож байгаа. Нөгөө талаараа бол эдийн засгийн хувьд Монголыг аажмаар эзэмдэж, бүрэн хараат болох явц тасралтгүй өрнөсөөр байна. Харамсалтай нь энэ явцыг Монгол талаас илүү санаачилгатайгаар хийгээд байгаа төлөв ажиглагдах юм. “1990 оны Ардчилсан хувьсгал тэгвэл юуны төлөө байсан юм бэ?” гэж харуусах бодол төрнө. Нэг хөршийн хараанаас гараад аажмаар нөгөө хөршийнхөө хяналтад шилжих гэж бид жагсаж, тэмцсэн болж таарав уу.

Хятадын төмөр замын үндэсний үзэл 

47 дугаар өргөрөг хүртэлх газар нутгийг минь бусдын эрхэнд орно гэсэн стратегичдын таамаглал хэрхэн яаж хэрэгжих бол гэдэг анхааарал татна. С.Хантингтон мөргөлдөөнөөр шийдэгднэ гэсэн бол Параг Ханна ямар ч дайн тулаан хэрэггүй, түрээслээд, худалдаад л авчихна гэсэн санаа дэвшүүлсэн. Үйл явдлын өрнөлөөс харахад худалдагдаж байгаа нь үнэний хувьтай юм.

Хятадын эдийн засгийн түрэмгийлэлд Монголын эрх баригчид бууж өгч байна. Эдийн засгийн өнөөгийн бэрхшээл, хүндрэлийг даван туулах аргаа тэд газар нутгаа Хятадын төмөр замын бодлогыг хүлээн зөвшөөрөх байдлаар шийдвэрлэх гэнэ. ОХУ-ын хувьд ч тэдний байдлыг бодит зүйл хэмээн мэдэрч байгаа учраас өөрсдийнхөө зүгээс Хятадтай сөргөлдөхгүйгээр 47 дугаар өргөргөөс хойшхи газрыг хяналтдаа үлдээх дипломат мэхүүдийг угсруулан хийсээр байна. Оросууд Шанхайд хятадуудтай 400 тэрбум долларын наймаа хийснийхээ дараахан  Монголын Ерөнхий сайдыг Санкт Петрбургт аваачиж уулзсан. Үүний дараахан “оросууд нарийн төмөр зам тавихад татгалзах зүйлгүй” гэсэн маягийн мэдээлэл тархсан нь Ерөнхий сайдын албатууд lost in translation болсон хэрэг бололтой юм. Учир нь УБТЗ-ын ойд ирсэн Оросын төлөөлөгчид энэ мэдээллийг эрс үгүйсгэж, “тийм үг, яриа манай талаас гараагүй” хэмээжээ.

Монголын эрх баригчид Хятадын стандарт руу шилжсэн нөхцөлд хойд хөршийн зүгээс 47 дугаар өргөргөөс хойшхи нутгийг хяналтаасаа гаргачихгүйг хичээх болно. Тэд үүний тулд юу хийв?

    Роснефть маш том буулт хийж, Монгол Улсад нийлүүлэх газрын тосныхоо үнийг Сингапурын биржийн үнэд тулгуурлан нийлүүлэх, газрын тосны хайгуулалт, олборлолтод хамтрахаар болов. Батлан хамгаалахын сайд С.Шойгу-гийн санаачилгаар “Элегест-Кызыл-Курагино” төмөр замыг Монголын нутгийн гүн лүү сунгаж, Эрдэнэттэй холбох саналыг Монголын Засгийн газарт хүргүүлэв. Республика Бурятия буюу Буриад орон хэмээх холбооны субъектэд улсынхаа нэрийг “Хойд Монгол” гэж өөрчлөх хөдөлгөөнийг өрнүүлж, Дум-д санал хүргүүлж байна. Ингэхдээ Калмыкия-Хальмг Тангч, Тува-Тыва, Чечень- Ичкерия зэргээр ОХУ-ын бусад субектууд нэрээ өөрчилсөн явдлыг жишээ болгон дурдав. В.Путин Халхголын ялалтын ойд хүрэлцэн ирэх боломжоо судлахаар амлав. ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, Орос улсын баатар Н.П.Патрушев ирээд, буцав. Энэ бүхэн бол ОХУ, Монголын хойд хэсэгт бэхжих, нөлөөллөө алдахгүй байх бодлогын илрэл.

Хятадуудын хувьд 47 дугаар өргөрөг хүртэлх нутгийг хяналтдаа оруулах ямар арга зам байгаа юм бэ? Энэ бодлогыг аль 1912 онд Хятадын анхны Ерөнхийлөгч Сүн Ят Сен гаргачихсан юм. “Хятадын төмөр замын үндэсний үзэл” гэдэг бол шинэ зүйл биш. 1894 онд Хятадын хувьсгалч Сүн Ят Сен төмөр замыг “амьдралын судас” гэж нэрлээд үүнийг гео-политикдоо ашиглах талаар номлож эхэлсэн байдаг.
2013 оны 8 дугаар 21-нд УИХ-ын гишүүн Г.Батхүү удирдан,  ШУА-ийн Олон улсын стратеги судлалын хүрээлэн, Их Британийн Кембрижийн их сургууль, Монголын төмөр замын инженерүүдийн болон бусад холбоод, ТББ-ууд хамтран явуулсан “Монголын төмөр замын хөгжлийн асуудлууд” Эрдэм шинжилгээний бага хурал дээр Кембрижийн Их сургуулийн профессор, доктор Урадын Э.Булаг энэ талаар онц сонирхолтой илтгэл тавьсан.

Э.Булаг “Хятадын төмөр замын үндэсний үзэл ба Монгол” илтгэлдээ “1912 онд Сүн Ят Сен монголыг хятадтай төмөр замаар саадгүй холбох нь хамгийн чухал гэж цохон заахын зэрэгцээ хятадыг хүчирхэгжүүлэх 33 төмөр замын чиглэлийг санал болгосон” гээд газрын зураг үзүүлсэн дээр эрх баригчдын зураад байгаа маршрут дүрээрээ байх юм.(газрын зураг 2. Эх сурвалж weibo.com)  

 
Доктор Э.Булаг илтгэлдээ Сүн Ят Сений “Jianguo Fanglue” (Үндэстнийг хөгжүүлэх стратеги) гэх ном нь төмөр замын үндэсний үзлийн талаарх орчин цагийн хятад хүний бичсэн хамгийн амбицтай ном гэсэн дүгнэсэн нь бий.
Сүн Ят Сен “төмөр зам улсыг нэгтгэж, батлан хамгаалах чадварыг сайжруулна. Бүгд найрамдах хятад улсын  мөхөл, сэхэл нь энэ арга хэмжээн дээр тогтно” хэмээжээ. Орчин цагийн Хятадын төрийн бодлогын үндсийг тавьсан энэ хувьсгалч “Төмөр зам нөөцийг гадагшаагаа зөөж дуусгах, төмөр замын дагуу хан үндэстний суурьшлыг бий болгох, төмөр замын дагуух газрын үнэлэмжийг өсгөх ач холбогдолтой” гэж сургасан аж. Сүн Ят Сен “төмөр зам барих асуудалтай хамтад нь шинээр суурьшигчдын асуудлыг шийдвэрлэх, төмөр замын дагуух газар нутгийг өөрийн болгох, колоничлох талаар анхаарахыг” зөвлөжээ.

1913 онд хятадууд Богд хааны Засгийн газарт Бээжин-Жанчхүү-Бугат-Хүрээ гэсэн чиглэлийн нарийн төмөр тавих зургийг өгч, хэрэгжүүлэхийг шаардсан байдаг. Тэр цагт монголчууд “үндэсний эрх ашиг” гэдэг ганцхан хэмжүүрээр асуудлыг харж, татгалзсан хариу өгч чадаж байлаа.
 

Доктор Э.Булаг илтгэлийнхээ төгсгөлд хийсэн дүгнэлт монголчуудад сургамж болохоор юм. “Хятад: хана хэрмээр өөрийгөө хамгаалж, тусгаарлагч улсаас тэлэх бодлогоо төмөр замаар хэрэгжүүлэгч улс болон хувирч байна. Энэ өөрчлөлт гурван бодлогоор дэмжигдэнэ. 1.Төмөр зам барих нь баялаг дуудна. 2.Өөр бүс нутгийн ард иргэдийг нэгтгэнэ. 3.Хилийн бүс рүү хан үндэстний суурьшлийг эрчимжүүлснээр үндэсний батлан хамгаалах систем хүчирхэгжинэ. Иймээс төмөр зам барих нь улс төр, эдийн засгийг хамарсан гео стратегийн асуудал болсон” Сүний энэ бодлогыг хятадууд Төвд, Шинжаан, Манжуурт хан үндэстнийг суурьшуулахдаа ашиглаж, асар их туршлага хуримтлуулаад байгаа билээ. Төвд рүү тавьсан өндөр хурдны төмөр зам нь эдийн засгийн хувьд ямар ч ашиггүй боловч гео политик, хан үндэстний суурьшлын хувьд өндөр ач холбогдолтой төсөл юм.

Ганц Монгол ч биш БНХАУ-тай хил залгадаг Мъянмар, Вьетнам, Лаос, Киргиз, Казахстан улсууд төмөр замын царигийн асуудалд өөрсдийн хатуу бодлого баримталдаг.
БНХАУ-тай хуурай газраар хил залгадаг улсуудаас зөвхөн БНАСАУ л 1435 мм-ийн цариг буюу Хятадын стандартыг баримталж бусад улсууд нь бүгд төмөр замын царигаа зориуд өөр стандарттай байлгахаар төрийн бодлого гаргаж, хэрэгжүүлж байдаг.(газрын зураг 1. Эх сурвалж unescap.org)   

 
Монголын төмөр замын бодлого нь үндэсний язгуур эрх ашгийг баримталсан байдлаар гарсан ч улс төр дэх Хятадын талыг баримтлагч бүлэг царигийн асуудлыг олон нийтэд анхнаас нь гуйвуулж,  улстөржүүлж ойлгуулах ажлыг зургаан жилийн турш тасралтгүй хийж иржээ. Ингэхдээ тэд дэлхий нийтээрээ хятадын стандартыг баримталдаг, Хятадаас айх аюул огтхон ч байхгүй гэх суртал нэврүүлгийг асар их зардалтайгаар, удаан хугацааны турш явуулж ирсэн. Хямд, зардал багатай гэдгээр гул барин ирээдүйд учрах хүндрэлийг бүрхэгдүүлэх, анзааруулахгүй байхыг чармайж байна.

Хятадыг тойрсон улсууд бүгд Хятадтай эдийн засгийн харилцаатай байх, тэдний аварга зах зээлээс боломжоороо өөрсдийн өгөөжийг хүртэх эрмэлзэлтэй. Вьетнам улс гэхэд түүх, соёл болон засаглалын хэлбэрийн хувьд Хятадтай маш ойр байж, эртнээс дотно харилцаатай явж ирсэн. “Нэг улс, хоёр систем” гэх Дэн Сяо Пиний бодлогыг хуулбарлагч гэж өөрсдөө ил тод зарладаг үндэстэн. Гэтэл тэд хятадын 1435 мм-ийн царигийг бус өөрсдийн 1000 мм царигийг хилийн худалдаандаа байлгах бодлогыг хатуу хэрэгжүүлдэг байх юм. Тэдэнд Хятадын эдийн засгийн нөлөөлөлд орохгүй байх төрийн хатуу бодлого, эрс шийдэмгий байр суурь байдгийг далай дахь жижиг арлуудын талаар хийж байгаа маргаанаас нь дэлхий нийт тод харсан байх.
Казахстан тодорхой хугацаанд Хятад руу нарийн царигтай төмөр замаар худалдаа хийж үзээд, төд удалгүй больж, 1520 мм-ийн царигаа баримтлах болсон ажээ. Монголоос бусад бүх улсын бизнес, улс төрийн орчинд хил дээр дугуй солих, шилжүүлэн ачихад зарцуулагдах гурван долларын талаар бодсон л байж таараа.
Тусгаар улс байхын утга учир нь өнөө маргаашийн хэдэн зоосны хожоо биш, өнө уртдаа тусгаар байдал, хөгжил цэцэглэлтээ хадгалахад л оршдог. Тийм учраас Монгол, Хойд Солонгосоос бусад үндэстнүүд эдийн засгийн тусгаар байдлаа гурван доллараас илүү үнэтэй гээд 1435 мм-ийн нарийн царигаас татгалзсан хэрэг.
Одоогоор Хятадын төмөр замын царигийг зөвшөөрсөн ганц улс болох БНАСАУ-ын эдийн засаг өнөөдөр хятадын хяналтанд оржээ. Эдийн засгаа дагаад улс төрийн нөлөөлөл, жолоодлого ч бий болсныг үгүйсгэхэд хэцүү.

Монголын эрх баригчдын эндүүрэл ба эмгэнэл 

Нарийн царигийн төмөр зам тавьсны маргаашнаас Хятадаас мөнгө бөөн бөөнөөрөө урсан орж ирэхийг ухуулах Монголын улстөрчдийн төсөөлөл хэтэрхий гэнэн, туйлын богинохон ажээ. Урьд нь нүүрс зөөх автозам тавигдангуут мөнгө цутгаад ороод ирнэ гэж ухуулдаг байсан. Мөнгө биш өр л зөөгдөж байгаа. Үнэ ч сайнгүй. Гол нь нарийн төмөр зам гээч нь зүүн, баруун хүрдтэй машин шиг зохицуулалтын тэс өөр стандарт, журамтай тээврийн хэрэгсэл бөгөөд Монголын тал нийтдээ 500 км хүрэхгүй нарийн төмөр замд зориулан хөдлөх бүрэлдэхүүн авах нь эдийн засгийн ямар ч ашиггүй тусах болно. Монголын зүтгүүрийг хятадын нутаг дээгүүр далай хүртэл явуулах ч бүтэшгүй үлгэр. Гадны зүтгүүр байтугай автомашиныг нутаг дээгүүрээ явуулахгүй хуультай улс.
БНХАУ-ын төмөр замын хуулийн дагуу хөдлөх бүрэлдэхүүн болоод ажилтан, мэргэжилтнүүд бүгд Хятадынх байж гэмээ нь тус улсын нутаг дэвсгэрийн гүн рүү нэвтэрнэ. Өөр техник, технологи, хятад ажилтнуудтай ойлголцох монгол мэргэжилтнүүд огт байхгүй. Тэгэхээр шинэ төмөр замын дагуу хятад мэргэжилтнүүд ажиллах болно. Удаан хугацаагаар ажиллах тул гэр бүл, суурьшлын асуудал дагалдах нь тодорхой. Байнгын суурьшил, их хэмжээний орлого нь яваандаа хатгаж, түвэг удан нутгийн иргэдтэй маргаан, мөргөлдөөн үүсгэх нь ч бас тодорхой. БНХАУ-ын батлан хамгаалах үзэл баримтлалд “гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Хятадын иргэдийн эрх ашгийг хамгаалахын тулд цэрэг, зэвсгийн хүчийг ашиглана” гэж тов тодорхой заасан байгаа.
Нарийн төмөр замаас татгалзах хамгийн эхний шалтгаан бол хятад иргэдийн суурьшил бий болох явц юм. Эдийн засгийн нөлөөлөл, хяналт бол дараагийн том шалтгаан. Энэ бүхнийг сааруулах цорын ганц арга нь Монголын төмөр замчид өөрсдийн мэддэг чадддаг стандарт, технологиор төмөр замаа өөрсдөө ажиллуулах явдал билээ.
47 дугаар өргөрөг хүртэлх нутгийг хяналтандаа оруулах стратегийн хэрэгжилт маш энгийн. Яарах хэрэггүй. Алхам алхмаар худалдан ав, гартаа оруул, бэхж. Үүнийг захын улс төрч мэдэрч, харж байгаа. Хараагүй, мэдээгүй дүр үзүүлж байгаа нь монголын эрх баригчдын эмгэнэл болж байна. Тэд 5000 жилийн турш өмнөдийн бодлогыг сөрж, оршин тогтнож чадсан хүчирхэг өвгөд дээдсийнхээ сүр сүлдний өмнө шившиг болох цаг ирлээ. Энэ байдлаараа бол 2035 он гэхэд 47 дугаар өргөргөөс урагш газар нутаг Хятадын бүрэн хяналтад орж, Хонгконг шиг засаг захиргааны тусгай бүс болох тухай weibo сүлжээгээр тархах жиргээнүүд биеллээ олж эхэлжээ.
Синик(хятадын) иргэншлийн тэлэлт зайлшгүй бөгөөд үүнийг эдийн засгаа эрчимтэй хөгжүүлэх, олон улсын харилцаан дахь нөлөө, оролцоогоо нэмэгдүүлэх, бүс нутгийн асуудлаарх Хятадын байр суурийг тэргүүлэх гүрнүүд сонсохгүй байхын аргагүй нөхцлийг бий болгох зэргээр зугуухан хэрэгжүүлсээр байна. “Орчин үед ийм юм болно гэж юу байдаг юм. НҮБ энэ тэр зүгээр хараад суухгүй байлгүй” гэж өөрийгөө тайвшруулж суугаа гэнэхэн улстөрчтэй би таарсан. Би түүнд болон түүнтэй адил сэтгэж буй бүх хүнд нэг асуулт тавъя. - Крымыг өөртөө нэгтгэж, Украйныг дээрэлхэж байгаа ОХУ-ын эсрэг НҮБ, барууны гүрнүүд юу хийж чадаж байгаа юм бэ?
ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавина гэж сүржигнэж, сүржигнэж эцэст нь хэдхэн албан тушаалтанд визний хориг тавьж, гадаад дахь хөрөнгийг нь царцаахаас хэтэрсэнгүй. БНХАУ-ын иймэрхүү үйл хөдлөлд бол тэд бүр ч сул хариу өгөх, эсвэл таг дуугүй суух болно.
Ардчилагч Э.Бат-Үүл “Найман Оны Сонгууль” нийтлэлдээ “Хятад хүн, хятад үндэстнийг би хүндэлдэг. Бас тэдний хийж бүтээснийг, амьдрах ухааныг биширдэг. Харин би Хятадын улстөрчид, Хятадын эрх баригчдын улс төрийн бодлогоос болгоомжилдог, яагаад гэвэл тусгаар тогтнолоо зовон байж олсон Монгол Улсын иргэн, төрийн түшээ учраас” гэж стратегийн мэдрэмжтэй улстөрчийн хувиар бичиж байлаа.
Энэ бол монгол хүн бүрийн тэр дундаа улс төрчдийнх нь байнга санаж явах ёстой үг болов уу, ялангуяа одоо.