Thursday, August 29, 2013

Морин хуурын чуулга

Энэ жилийн наадмаар би Морин хуурын чуулгын САЙХАН МОНГОЛ ОРОН нэртээ тоглолтыг нь үзсэн юм.
Би ганцхан амьдрах энэ амьдралаа учир утгатай, бас өөрийгөө баярлуулахаар сайхан амьдрах юмсан гэж хичээдэг ..
би юу төлөвлөсөн бэ гэхээр ... зөвхөн миний мөрөөдөл л дөө ...

- Нөхөртөө халамжтай, хүүхэд төрүүлж сайхан амьдрах
-Монголын бүх нутгаар явж үзэх
-Гадаадын чухал чухал нутаг орноор явж үзэх.
-Бүх балетийг үзэж сонирхох..
-Симпони хөгжим сонсох, амьдаар
-Ном бичих эсхүл сайн чанартай зохиол бичдэг улсуудыг чадлаараа дэмжих
-Мод тарих, жимсний цэцэрлэгтэй болох 
- Тэгээд миний зорилго болсон үр хүүхэддээ бизнес үлдээж өөрийнхөө үзэл бодлыг өвлүүлж улам баяжуулах..
- Дэлхийн сонгодог зохиолуудыг унших
-Амьдралынхаа үзэл бодол, тохиолдсон зүйлс, мэдэрсэн зүйлийнхээ талаар блог хөтлөх

гэх мэт гэх мэт гэх мэт ...
Энгээд хадуураад явчдышт...
Тэгээд Морин хуурийн чуулга бол үнэхээр гайхамшигыг бүтээсэн байналээ ...
Гайхалтай сайхан аялгуунуудыг бидний чихэнд хүргэж, амьдарч байгаам гэдгийг минь ойлгуулж өгсөн байналээ....

Та бүхэн Юүтиби дээр хайгаад үзэж сонирхоно буй заа ..


















Гадаадад сургууль төгсөх хэрэгтэй байснаа илийрэл

http://www.khongi.com/2013/08/blog-post.html?showComment=1377743002190#c8987897650727197633

энэ блогыг дагадаг болж байна .. их таалагдав..

ойрын үед би суралцахыг их хүсэх боллоо...
нөгөө сайхан боломжууд олдоод бабйна барьж авч чадахгүй байна гээд орилоод байгаа чинь нэг талаас цэвэр боловсролтой холбоотой..
би маш их боловсролгүй байнаа .. уншсан юм ч маш цөөхөн байна..
би суралцмаар байна ..

би бас гадаадад сургуулиа төгсөөд наашаа ирэх гээд байгаа блогын хэдэн нөхдүүддээ уриалж хэлэхэд наанаа хоёр гурван жил ажиллаад хүрээд ирвэл мөн сайхнаа гэж санах юм..

тэгвэл энд ирээд ажил хийхэд гадаадын ажлын соёлыг энд хүргэнэ шүүдээ ..

Төсөлын ажилд ажиллаж байхад манай монголчуудын ажил нилээн замбараагүй, хувиарлалтгүй, нэг нь тийм үг хэлээд нөгөөдөх нь ийм үг хэлээд унагаадаг байсан ..
өөрөөр хэлбэл төлөвлөгөө гаргадаггүй, эсвэл төлөвлөгөө гаргаад биелүүлдэггүй, эсвэл бичиг цаасны ажилдаа гарамгай мөртлөө хийдэггүй, ер нь л хийдэггүй хүмүүс их байсандаа ..
Олон ч компани туслан гүйцэтгэгчээр оролцож байв, гэтэл хийдэг хийдэггүйгээрээ муухай ялгарч байсан нь тус хүний ямар боловсролтой, ухамсартай, мэриймтгий бус , тэгээд өөр юу байдын сэтгэлээсээ биш гэдэг нь ажиглагдаж байсан ..

Манайхан бол тэдэн сарын тэдэн гэж төлөвлөчөөд заавал хоцроож, ухрааж байдаг бол гадаадын ажилчид төлөвлөгөөнөөсөө түрүүлж ажлаа амжуулж байсан нь гайхалтай байсан..

Мөн бидний дунд өөрийн санаа бодлоо цэгцтэй зөв илэрхийлж чаддаггүй надаас авхуулаад, хурдан шалмаг яриатай боловч яг ажлын түвшинд базаж чаддаггүйгээс болоод би тэгэж хэлээ биздээ , би энгэж хэлээ биздээ гэдэг явган хэрүүлэрхүү юм их ажиглагдаж байсан..

Аа тэгээд л цаашлаад өө мартцан байна .. өө энгэцэн байна гэх мэт албан бус ярианууд их гарна..

Манай монголын нэг сонин зүйлс бол стандартын бус харилцаа юм ...
\тэгэж тайлбарлах байх \

Стандарт менежмэнтийг хэрэгжүүлж чадахгүйгээс болоод хүн яаж ажлын цагаа бүрэн ашигла ёстой юм, хүн яаж үр бүтээлтэй ажиллах ёстой, хүн тийм цагт юу юу хийсэн байх ёстой гэдгийг бүрэн дүүрэн танилцуулж, тийм удирдлага хэрэгжүүлж чадах чадварт суралцвал ямар ч жижигхэн компани хөл дээрээ босоход амархан байнадаа ..

гадаадад сургууль төгсөх  хэрэгтэй гэж байснаа дараа нь юу балай балай юм яриад эхлэв.. тэгэхээр гарчигийг ньжаахан өөрчлөхөөс ккк..

Суралцах юм бидэнд маш их байнадаа ..
Энэ нэг нарийн боовыг жигдрүүлчүүл их дээд сургуульд англи хэлээр сурахгүй бол би бүр сармагчин боллоо..
нарийн боовоо харин яаж эхлүүлнэдээ










Wednesday, August 28, 2013

Бодит биш..


Ойрд эмээгийн бие өвдөөд өө ... бид нар асарч байнаа .. манай гэрт өглөө ээжийн эрэгтэй дүү, эгч хоёр ирлээ..
Би нарийн боов эрхлэх гээд мөнгөгүй байдлаа ээжийн эгчид тайлагнаж, дэмжлэг хүсдийн байна..
Ээжийн эгч ч мангар зөвшөөрч байна .. Гэхдээ та бүхэн энэ оны эхэнд  хоёр хүүхэн нарийн боовны цэх эрхлэх гээд яаж эхэлж байсныг та бүхэнд тайлагнасан бизээ..
Тэр хоёр хүүхэн салсан .. нэг нь бизнесээ авч үлдээд өдөр шөнөгүй ажиллаж, нөгөөдөх нь шогшорч үлдсэн нь манай эгч ..
Бид хоёр галзууханд нарийн боовны юм ярьж байсныг ээжийн дүү сонсчихож...
Миний ажил төрлийг асууж байсанаа тэгээд ажлаасаа гараад нарийн боов гэж байгаамуу гэж дурамжхан ярьж байна ..
Бараг л чи ийм ухаангүй байж болку гэсэн утгатай юм ярьж байна..
Ээж тэгсэн дэбэ энэ жил юу ч гэсэн үзээтхэг ... өөрөө лмэднэ биз.. би оролцохгүй гэлээ..
Тэгсэн чи бараг хүүхэдтэй хэлдэггүй гэж ээжийг загнах санаатай байна ...
Ээж  болохоор өөрөө мэдэж байгаам биз миний үгийг сонсох биш гээд хир халгаасангүй..
Тэгэхээр нь би хэллээ..
-          Би хүнсээр л явна гэж бодож байгаа ... нарийн боовоор дэм болгож байгаад махруу орно..
-          Чи барилгын салбарлуу орж болышт... судалж байгаад барилгын зах зээлрүү орж болно гэж байна..
-          Би судлаагүй салбарлуугаа яаж шууд орох уу .. надад судлахад цаг хугацаа хэрэгтэй... Махыг би гурван жил судаллаа, нарийн боовыг нэг жил судаллаа.. одоо энэ судласан дээрээ хөдлөнө.
-          Хүнсээр бүткү..хол явахгүй..чи адаглаад махруугаа орооч..
-          Хүн хүнээсээ л шалтгаална.. Махруу би гурван жил орох гэж зүтгэлээ ... Тэгэхэд надад мөнгө хэрэгтэй .. хөдлөхөд мөнгө хэрэгтэй..намайг дэмждэг бизнес хэрэгтэй, намайг байхгүй байхад хийгдэж байдаг бизнес хэрэгтэй, тэгэж байж би хоолныхоо мөнгөнд санаа зовохгүй амар тайван хөдлөж чадна. Гэтэл би зүгээр нэг хүнийг хоолонд оруулчихымсан гэхэд л мөнгө алго байнашдээ ..
Гэж хэлэв... анх удаа үгийг нь сөрж үзлээ .. урьд нь өөрийнх нь бодол санаа надад огт хамаагүй байсан ч гэсэн би дуугай л сонсох үүрэгтэй байв.. тиймээ тиймээ тиймээ л гэж сонсох үүрэгтэй байсан ч хэзээ  ч биелүүлдэггүй байлаа..
Угаасаа биелүүлэх шаардлагагүй .. Хүний зааснаар дагаж амьдрах гээд байгаам бол би тэрбумтан болно гэж мэгээд цээжин дотроосоо чимээгүй хашгирах хэрэг юу байна..
Ээжийн эгч намайг өмөөрөх маягтай :
-          Тэр үнэн шүү Дэбэг нөгөө хужаа нар нь хамтаряа ажиллая гээд л байдаг , Дэбэ өөрөө хов хоосон байгаашт....
Гэж байна .. манай ах эгч нар өөрийн гэсэн хувийн бизнестэй, их сайхан амьдралтай хүмүүс боловч миний хүрэх гэж байгаа зам бол тэдний хүрсэн зам биш бүр цааш орших ертөнц учраас би хэр баргын үгийг тогтоогоод л , энэ үнэн үг хэлчлээ шүү гэж мэгээд л боддоггүй юм ...
Одоо би хоосон байгаа ч гэсэн за гайгүйхэн шиг хоолны мөнгөө олчдог болёо, эсвэл гайгүйхэн шиг байр машин авах чадвартай болы гэж боддоггүй шууд л тэрбумтан болно гэж зүтгэдэг болохоор тэрбумтан болно тэрбумтан болно гэж хүнээс ичихгүй бардам хэлдэг юм..
Бодит байдлыг анхаарах хэрэгтэй ...
Би лангуу түрээслэя гэхэд л мөнгө л хэрэгтэй, би ажил яриад хүн хоолонд орууляа гэхэд бас л мөнгө л хэрэгтэй ... би гоё ганган хувцаслая гэсэн ч мөнгө л хэрэгтэй...
Тиймээс өөрийн бодит байдлыг ухаарч , багаас л гэхдээ томыг эхлэх нь хэрэгтэй гэж би  өөрийгөө зоригжуулж байна.
Намайг хүмүүс шууд махны худалдаа хий, барилгын салбарлуу ор, эсвэл хятадуудаас шууд мөнгийг нь тат ч гэх шиг олон сайхан боловч бодит биш саналууд хэлдэг ..
Би бүгдийг нь оролдож үзээгүй биш үзсэн... мөнгөгүйгээр мөнгө босгоно гэдэг нь үнэн гэдгийг би баталсан ...чи яагаад чадахгүй байна гэж бараг загинах маягтай... бодит байдал бол бодит байдал юм байна гэдгийг ухаарч байна..
Мөнгөгүйгээр мөнгө Босгож байгаад алдсан түүхээ энэ блогоор дүүрэн нийтэлээ биз..
Гэхдээ бат суурь, хамтрагч, бас мөнгө их чухал болохыг би  ухаан бодолдоо тунгаан ойлгоод нарийн боовны цэхэнд үхэн хатан дурлахгүй байгаа ч зүгээр сууж хэрхэвч болку гэж оролдоод үзэж байна би ..
Тэрбумтан болох санаа тэнгэрт байгаа боловч тэнгэрт хүрэх нэгэн шатыг би нарийн боовоор бүтээж байна ...
Нээрээ хамтрагчийн тухайд гэвэл би эгчдээ хэлсэн , маш их дэмжиж, хөрөнгө оруулна гэсэн...
Гэхдээ би бодлоо.. надад мөнгөнөөс илүү хамтрагч чухал,, би тэнцүү ажиллаж тэнцүү хуваахыг хүсэж байна...
Тйимээс энэ долоо хоногтоо нөгөө Анхааг хүлээхээс ... хүнээс зээлээ аваасай..
Чадку бол дараа долоо хоногоос эгчтэй хамтрахаас...











Monday, August 26, 2013

нарийн боовны цэх түрээслэмээр байнаа ..

зээ түрүүний бичлэгийг бичсэнээс хойш хэд хоночуу...
ажлын байр түрээслэнэ гэдэг чинь их том асуудал юмаа..
ертөнцийн мухар түрээслэнэ гэж бодож байсан чинь удахгүй сезон нь эхлэх гэж байхад мухар түрээслээд яады олигтойхон юм түрээслэя гэж бодоод алхаж явнаа...

толгойтын эцэст 100мкв талбайтай хуучин ажиллуулж байсан гээд тоног төхөөрөмжтэй нь түрээслэнэ гэж байна.. сарын сая төгрөг гэнэ .. тэгээд л буулгачих санаатай үзээд барсангүй учир дуртай дургүй түрээслэхээр болов.. 
гэтэл зөн гэдэг юм татаад болддгүйээ... хуучин төхөөрөмжөө эвдэлсэн барьсан гээд өндөр мөнгө нэхээд байх хүмүүс шиг бүр санагдаад болдгүйшүү.. шөвөгнөсөн хүмүүс байдагдаа ... энэрэлгүй сэтгэлтэй ..
сарын сая төгрөг, барьцаа сая төгрөг гэхээр чинь л жаахан дургүй хүрээд л больчлоо..

төд удалгүй аягүй эвтэйхэн ажлын байр оллоо..
их сайхан ах эгч хоёр байна шүү.. үр хүүхэд нь хуримаа хийгээд хүүхэд шуухад гаргаад аягүй завгүй болсон гэж байна..
урьд нь хэрчсэн гурилын , чанамал боовын бизнес хийж байсын байна..тэрийг нь үргэлжлүүлээд авч яваачээ... гүй ээ тэгээд хөөрхөн байртай мөртлөө сарын 750 гэхээр нь уухайн тас дуртай байлаа..
даанч ганц проблэм тулгарсан нь нөгөө хамтрагч талын хүн мөнгөө хүнээс авах гээд хөөцөлдөөд авч чаддаггүй ээ .. тэгээд санаа зовоод маргааш хариуг нь өгий гээд явлаа .. 
шөнөжин нөгөө байр чинь бодогдоод болдгүй ... тэгээд нөгөө залууруугаа утасдсан чинь мөнгө өгөх ёстой хүн нь өгөхгүй байна гэхээр нь ийм байрыг алдаж болку .. түрээслэя гээд хэлчихий .. би өөрийнхөө мөнгөөр түрээслэчихяа яаралтай шийдвэр гаргахгүй бол болку байраа алдчихна гээд хоёулаа мөнгөө олж чадах л байлгүй гээд нөгөө ахруу утасдсан чинь уучлаарай танидаг хүндээ түрээслэхээр болсон .. сорри гэж байна ..

оёоёо хайран сайхан байр... ёстой хогын юм боллоо..
одоо хүртэл гомдол тасрахгүй байна надад...


уржигдар нэг залуутай санамсаргүй байж байгаад таарлаа ..
Тогооч залуу юм байна ..
хүн ч ажиллаж байгаа мэргэжлээрээ өөрийгөө чимэх ч бас сайхан юмаа..
үнэхээр гайхалтай хүнтэй мартахын аргагүй сайхан яриа өрнүүллээ..

би ер нь бакериг бол яаж бол яаж хийж чадахын байна..

би ярилуу ... нөгөө нэг сард анх нээлтээ хийсэн хуушуур нарийн боовны цэх байнашдээ .. тэр чинь өдөрт одоо хоёрзуун мянгын ашигтай болсон гэсийшт..
зөвшөөрөлгүй мөртлөөшдээ ...


нээрээ аятайхан хямдхан нарийн боовны цэх түрээслэмээр байнааа 

утас 50004952


Thursday, August 22, 2013

Мөнгө зээлмээргүй байна

Уйлан донгодоод байдаг болохоор нь өрөвдөөд зээлчихымаа бас..
Гэхдээ л ядаргаатайен... би нарийндаа хатсан биш учраас л дураараа мөнгөө үрж байгаа болохоос баян бишшүүдээ..
Ер нь чи ямар татлаа түлхээ гэж байх биш бараг надаас нэхэхээсээ ичээч гэх царай гаргахын ..

манай нэг хоёр жил найзалсан найз байна..
анх найзлахдаа зуун тавин мянга өгсийн ... зээлээд л авжийна ухааны юм яриад л байсын уг нь ..
хоёр жилийн дараа аргагүй нэхсэн чинь хариу нэхсэн тус бол тус биш гэж хэлээд хамаг утас мутас фв энэтэрээ хаагаад алго болсон..

 нэг хүүхэн байна ... уур ааш нь дийлдэхгүй .. нүүр амны будаг авсан чинь мөнгөгүй байхад нэхээд байна гэхээр нь өгчихсөн.. дараа долоо хоногт өгнө гэсэн амлалт нь  хоёр сар болжийна.
нэхэхээр уурлаад л аргагүй байхад нэхлээ гээд л уцаарлах маягтай шүү ..

орифлэймын нэг  хүүхэн байна .. надаас хоёр зуун мянга зээлсэн .. бараг бараагаа аймар зардаг өгнө барина гэсэн байхгүй шүү.. өгөхгүйеэн.. түр бүр алго болсон..

би өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө хүн тэжээгээд баймааргүй л байна шүү .. ядаргаатайенмаа..


Thursday, August 15, 2013

Түмэн олон блогчид нэгдэхтүн..

Хүмүүсээ ФВ дээр би ийм групп нээлээ..
бүгдээрээ нэгдэж ороод уулзалт зохияоо..
https://www.facebook.com/groups/610010405687456/

Wednesday, August 14, 2013

ИХ ажлын төгсгөл

Их ажлын төгсгөл...
Зээ сайн байнауу блогын андуудаа...
Хөөрхий би чинь орку уджээ.. яасан гэвэл гурван жил хэрэгжүүлсэн төсөл дуусч, би гэдэг хүн чинь үр дүнг нь хүртээд сайхан байнаа..
Тэртээ 2010 онд эхлүүлсэн уг төсөл дуусч, саяханы билигт сайхан өдөр нээлтээ хийгээд сэтгэл гэгэлзээд , нулимс цийлэгнүүлээд хаячихлаа ккк..
Анх хэзээ энийг дуусганадаа гэж үглэж явж байсан, дуусчихсан нээлтээ хийж байна гэдэг нь тэртээ хол байгаамшиг санагддаг байжээ..
Манайх том компани болохоор зурагтаар хүртэл би ми гараад амжлаа..
Хятад талын дарга ирж үг хэлээд , би монголоор орчуулгыг нь уншсан нь хүмүүсийн магтаалыг хүртээд сүйд... сайхан дуу хоолойтойгоос авхуулаад, нэвтрүүлэгч болчихмоор хүүхэн юм гэж  мэгээд л ..
Харин би тайзан дээр гар хөл чичрээстэй байсан ч хүмүүст энэ байдлаа мэдэгдүүлээгүй гэсэннн..
Ер нь тэгээд илтгэл тавих, тайзан дээр гараад үг хэлэх, сайхан үгийг онож хэлэх гэдэг эрдэмд  Дэбэ бүсгүй  бүр нэг зав гарган сурмаар байгаамдаа..
Сүүлийн хэдэн сар хөл толгой нь мэдэгдэхгүй их ажилтай байлаа ..
Үдшийн бүрий хүртэл ажиллаж байлаа,,, гэхдээ илүү цаг ажиллачихлаа гэж сэтгэсэнгүй, харин ч үр дүнг нь харах гээд яаран байсан нь хожим нээлтийн ажиллагаа дээр чин сэтгэлээсээ ажилладаг л гэнэ, үнэнч шударга л гэнэ, хариуцлагатай ч гэх шиг магтуулж байналээ..би ч баярласан гэж жигтэйхэн..
Манай хятад бас тэгээд байгаам.. би чамайг сонссон.. ойлгохгүй ч гэсэн чи их гоё ярьж байналээ.. яг хөтлөгч шиг ... гэж мэгээд байгаам юахахахахахах...

 Ер нь тэгээд хүмүүс намайг гоё гоё гээд л байсан .. баярлаад л хөөрөөд л байсан чинь дараа нь зургаа хараад их голсоон.. ямар тарган юм бэ .. ядаргаа бэ .. хурдан турмаарынаа..
дараа долоо хоногоос эхлээд япон хоолны жор барьсаан ..
энэ хагас бүтэнд ажлынхантайгаа зугаалгаар явна..
тэгэхээр жор бариад дэмий гэсэн үг ..

Энэ төсөл дууссан учир ажлаасаа гарна .. хурдхан гарах байх гэж найдаж байна .. угаасаа халлна гэж байсын .. сүүлчийн ажлаа сайн бүтээгээд халагднаа..
би халагдаад юу хийнэ гэж бодож байна ..
би нарийн боовны цэх нээхээр шийдчихсэн .. урьд нь энэ ч бүткү тэр ч бүткү байсан бол одоо бол өөр болсон шүү... 
би бүх юмаа болгосон байгаа гэж бодож байна ..
Одоо нөгөө мөрөөдөөд байдаг эрх чөлөөгөө олж авахаар урагшаа тэмүүлнэ дээ..

Тэгэхээр торт, бас бакери нарийн боовоор дагнах учир хамтарч ажиллах хүн байвал чөлөөтэй шүү..

өөр надаар сонин сайхан юу байгаа билээ...
нээх бодож байгаад л бичий гэж боддын .. мартчихын..

Блогчидоороо уулзмаарынаа..
миний утас 50004952
яахуу ийхү залгаарай..










Tuesday, August 6, 2013

Монголд байгаа улсууд уулзалдяаа

Монгролд ирцэн байгаа улсуудаа уулзалдяаа..
гилийн хатан
Тэмээчин бүсгүй ирсэн байна ..
өөр хэн хэн ирсэн бэ..
монголын нөхдүүд нь уулзалдуул яасын