Sunday, February 28, 2016

Өвлийн нарлаг хүлэмжний хуралд суулаа..

Түрүүний Чандмань АгроПаркийн төслийн нэгээхэн хэсэг болох өвлийн нарлаг хүлэмжний талаарх хуралд суулаа ..
Сургалтын зохион байгуулж байгаа хүн нь Алтанцацралт гэж Шувуун фабрикт сүүлийн хоёр жил Өвлийн нарлаг хүлэмжийг туршиж үзэж байгаа хүн юм байна.

Чандмань агро төслийн хуралд суулаа

2016 оны 02 сарын 26ны өдөр ХХААЯаманд зохион байгуулсан Чандмань Агро төслийн хуралд суулаа..

Saturday, February 27, 2016

хүчирхэг эмэгтэйн талаар

Хүчирхэг эмэгтэйн тухай Германы Цайт сонины редактор Сабине Рюкерт 10 зарчим жагсаажээ. Эдгээр зарчмыг баримталж байж амжилтанд хүрсэн гэнэ. Их ганган авахуулсан зургаа ФБ дээр тавиад "хүчирхэг эмэгтэй" гэж дээр нь өөрсдийгөө магтах болсон монгол эмэгтэйчүүдэд сонирхуулая гэж бодлоо. 
1. "Бурхад хүний хүч чадалд атаархахдаа дөрвөн хөл дөрвөн гартай дугуй биеийг нь таллаж хаясан, тиймээс эр эм хүн тал биеэ хайж, олж чадвал бүрэн бүтэн амьдарч болдог" гэж Платон хэлсэн нь их л гоё найруулсан худал үг. Бид бүгдээрээ бүрэн бүтэн. Уулзаж учраад салаад өнхөрсөн ч өнхрөөд л байдаг дугуйнууд. 
2. Эмэгтэйчүүд хайрлуулах гэж төрсөн гэх мэт үгэнд дургүй. Эр хүнд ч хайр хэрэгтэй. Одоо үеийн охид хүүхнүүдэд зориулсан ном, кинонд хунтайж мөрөөдсөн гүнж хунтайжаа олоод амар сайхандаа жаргасан тухай үлгэр шиг явдал их бичиж охид хүүхнүүдийн амьдралын ганц даалгавар нь "сайн эрд" эхнэр болон очих мэт ойлгуулах аж. Би 19 настай охиныхоо уншиж буй юмыг харахад нуруу руу хүйт оргидог. "Хурим бол эмэгтэйчүүдийн амьдралын утга учир, эрчүүдийн хар дарсан зүүд" гэж Аяатола Хумэйни яасан онож хэлсэн юм бэ!!! 
3. Эрчүүдийг дураар нь дургиулахгүй байвал гайхамшигтай "амьтад". Хэрвээ насаар ахмад дарга чинь өөрийг чинь дэмжвэл миний царайнд биш чадварыг үнэллээ, надад ахмад хүний ёсоор хандлаа гэж бод. Дараа нь өөрөөс чинь залуухан, сайхан бүсгүйн ээлж ирж та өөрөө холдох цаг болоход "хүн дагаж явсан чимэг" биш хүнтэй цуг хийж бүтээж явсан нэгэн байлаа гэсэн бахархалтайгаар байраа тавьж өг. Хийж бүтээсэн юмтай хүн бусдын залуухан хөөрхөнд атаархах шаардлага үгүй.
 4. Юм бодох, толгойгоо ажиллуулах сэтгэлийн хөдлөлөөс ч илүү чухал болохыг бүү март. Хэрвээ эрх чөлөөтэй амьдрая гэвэл би өөрөө бүтээх, өөрөө хариуцлага хүлээхээс хулчаганаад байгаан биш үү гэж эргэцүүл, бод. 
5. Таарахгүй хүнтэй муу амьдарснаас сайн салсан нь дээр. "Хүүхдүүдээ бодоод" гэдэг үг шалтгаан биш харин шалтаг байх нь элбэг. Соготуу хөлцүү ирээд гэр бүлээ хүчирхийлдэг хэрцгий эцэгтэй өссөнөөс эхтэйгээ тайван өссөн нь дээр. 
6. Бид каталог дотор амьдардаг биш ямар, бусдын хүслийг биелүүлэх гэж төрсөн хүмүүс бишээ. Аделе ба Эйми Вайнхаус хоёр дуучинг л жишээ болгоод харчих. Аделе бүдүүн хэрнээ хүмүүс юу гэж хэлэхийг тоохгүй жаргалтай амьдарч байна. Харин Эйми нь турж, хиймэл хөх хийлгэж, аавдаа, эр нөхөртөө ашиглуулж, санаагаар унаж архи хар тамхи хэргэлсээр үхсэн. Хүнд магтуулах гэж гоёж гоодохоо боль. Цагийн гарз. Мөнгөний дайсан. Нервээ барахын нэмэр. 
7. Өнөө үеийн феминизмын хавханд бүү ор. Эмэгтэйчүүд муу амьдарч байгаагийн хамаг бурууг бусдад чихэж, өөрөө хариуцлага хүлээх чадваргүй болгож мэднэ. 
8. Эх хүн болох сайхан. Хүүхэдтэй болсны дараа эмэгтэй хүн хэд дахин хүчирхэгжиж ухаан суудаг. Учир нь өөрийгөө л, өөрийнхөө л царай зүс, амжилтын тухай бодох биш өөр хүний тухай, нялх үрийнхээ тухай бодож эхлэнэ. 
9. Өөртөө хэрээсээ хэтэрсэн их шаардлага битгий тавь. Урам хугарч сэтгэлээ зовоохын нэмэр. Алдаанаасаа суралцаж сур. Цоо шинэ амьдрал эхлэнэ гэж байдаггүй. Нэг дэвтэр аваад эхний хуудсан дээр буруу бичлээ гээд шидчихээд өөр шинэ дэвтэр авсантай адил баахан эхлээд дуусгаагүй хаясан дэвтрүүд. Их том том төлөвлөгөө гаргаад, агаарт шилэн шилтгээн босгох нь ийм л инээдтэй амьдрал. 
10. Залуу байхдаа би эмэгтэй хүн болж төрсөндөө харамсах бодол төрдөг үе байсан. Одоо бол үгүй. Эмэгтэй хүнд ч шийдвэр гаргах, тоглоомд оролцох орон зай боломж байдаг болохыг ойлгосон. Зарим нэг зүйлийг хийх цаг үлдэхгүй боллоо гэж сандарч тэвдэх хэрэггүй.

Орифлэймдуулсан нь

За өнөөдөр нөгөө орифлэймчдэд чинь баригдаад нэг сургалтанд суулаа .. Хэдэн жилийн өмнө суухдаа их гоё лэкцэнд сууж байсан тэрнээс хойш тэр лэкцийг их хайж байж билээ ..
Харин өнөөдөр тэрийгээ олоод суучихлаа..

Saturday, February 13, 2016

2016 оны төлөвлөгөө


За энэ хонь жилийн сүүлээр сонин сонин зүйл тохиолдсоны улмаас 2016 оны төлөвлөгөөнд өөрчлөлт орлоо..
За миний төлөвлөгөө гэвээс

Сор залахыг харваа


За сайн байнуу ... Сар шинэ сайхан шинэлж байна уу.
Өчигдөр буюу 2016 оны 2 дугаар сар 7ны өдөр Дамбадаржайлин хийдэд сор залах ёслол болов.
Сор залах гэдэг нь маш олон муу муухай зүйлсээ даатгаад галд өргөдөг үйл ажиллагаа юм байна.
Тухайн нөхцөлд муу муухай зүйлийг минь авч одож байсан болохоор би нээх зураг авяа  гэж бодсонгүй.. Маш олон лам болон сор нь гээд гурвалжин галаар дүрсэлсэн зүйл байсан болохоор их л сонирхолтой харагдах боловуу кэкэ...
Өглөөний 5 цагаас хойш ном уншаад оройн 7 цагт сор залах ёслол үйлдэв.
Харин түүнээс хойш хамаг сайн сайхнаа даатгаж, Манал бурхан тахиваа ...