Wednesday, December 8, 2010

Маш сонирхолтой хужаа нар

Маш сонирхолтой нэг хэрэг болоод байнаа..
Бидэнтэй наймаа хийж байгаа хужаа нар нэг нэгнээсээ нуугдаад байхын..
Ямар хороо найруулсын бол ..
Нэг нөхөр нь хужаагаас ирэхдээ хамтран ажиллаж байгаа хужаа нартай мэдэгдэхгүй ирснээ, биднээс битгий хэлээрэй гэж гуйж байх шиг.
Дундуур нь орчуулагч хийж байгаа өвөрмонголоор дамжуулаад орчуулуулчий гэсэн чинь үгүй итгэхгүй байна ч гэх шиг.
тэднүүс бүгд нэг талын хүмүүс,, нэг газар ажилладаг, тэр орчуулагч нь өөрсдийнх нь орчуулагч..
Тэгэхээр юу болж байнаа таминээ очоод л уулзая..

Турах нь чухал биш САЙХАН харагдах нь чухал

Шинэ жил боллоо.. Охидууд бүгд турах гээд..
Би ч бас дутсангүй.. Тараг уугаад амьхандаа турах гэж оролдож байна. Миний зорилго бол тарган биш жирийн харагдах.. Гэтэл тарган байдаг. Юу ч гэсэн нуугаад урт хормойтой мөртлөө дээгүүрээ задгай даашинз захиалсан.. Захиалга ирэхдээ надад таархынмуу яахын мэдэх юм алгаа.. нүдээ аниад тас захиалсан.
Харин ажиглаад байхад 2 тохиолдол байхын:
Нэг:: Тарган байж болно. Гэхдээ эрүүлээр тураачээ..
Манай нэг дотны найз минь тарган юм л даа.. Тэр нөхөр турах гэж бас их оролдоноо.. Тэгээд би зөвлөж хэллээ "Орифлэймийн вэлнэс гэдэг бүтээгдэхүүн байнаа.. Хүүхнүүд хэрэглээд турсан гэнэ. Манай гоо сайхан ч багш бас байгаа чамд үнэгүй зөвлөгөө өгнө. Нүүр ам арчлах үнэгүй зөвлөгөө чи авна " гэлээ.. Гол нь би баталгаатай байгалийн гаралтай бүтээгдэхүүн санал болгож, мань хүнийг эрүүл юм хэрэглээсэй гэсэндээ.. Гэтэл манай хүн "Тураадаг кофе уусан. 10кг жин хассан. Одоо дахиад л таргалсан. Зүү тавиуллаа дахиад таргалсан.
Хербилайфийн сонирхож байгаа.. Уусан хүн нь донтдог гэсэн , гэхдээ коктейл нь зүгээр гэнэ би авч уунаа... эсвэл нэг хүн уугаад турсан нэг эм байгаа тэрийг ууна " гэж гөжүүдлээд хэрэг алгаа... Эрүүлээр тураачээ гэж хэлсэн нь орифлэйм рекламдсан хэрэг болоод буруудаж байгаам. Тэр нөхөрт сарын дотор 10кг турах шаардлага л нэн түрүүн байгаам байх.

Хоёр: Турах яах вэ?? Сайхан харагдах чухал
Чүдэнзний мод шиг нэг нөхөр манай ажилд ажилладаг юм. Гэтэл тэр хүүхэн бас турна гэнээ.. Миний бодлоор тэр хүүхэнд 10кг мах нэмээд өгвөл сайхан харагдах сан. Гэтэл манай хүн турна гэнээ.. Тураад тэр амьтнаас юу үлдэх вэ?????
Сайхан харагдах нь чухал шүүдээ


Манай хүүхнүүд аймар тарган , дотор нь цул өөх байдаг . Харин биеээ булчинжуулбал хичнээн сайхан харагдах бол ..
Турж болно. Эрүүлээр тураа.. Заавал тэр мөрөөдөөд ч хэрэггүй модель болох гээд яах вэ??
Сайхан эрүүл сайхан биетэй эмэгтэй байж болно.
Магадгүй тарган ч гэсэн зөв биетэй болохын төлөө тэмцэж болно. Хөөрхөн булцгар хүүхнүүд байдаг шүүдээ
ГОл нь ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ байх л энэ бүх жижигхэн асуудлыг дэвэргэж сандаргасан асуудлаас чинь салганадаа ...

Friday, December 3, 2010

Хужаа нартай наймаалцсан нь

Олон хужаа нартай хамтарч наймаа хийхэд ганц зүйлийг л би ажиглалаа..
Ийм байгаам..
Нэгд:
ХУжаа нар үнэ аймар буулгана гэж боддог.. Өөрөөр хэлбэл бид 100 доллараар бүтээгдэхүүн зарах гэж байхдаа 100 доллар гэж хэллээ гэхэд хужаа нарын толгойд шууд л 30 долларын бүтээгдэхүүн байна 40 хүртэл нь буулгаад цаад нөхөр 10 долларын ашгаа авлаа тэгээд надад зарна гэж боддог... Мэдээж энэ хужаагийн нутагт байх асуудал боловч Монголын нутагт арай өөрөөр сэтгэмээрсэн.. Магадгүй энэ бодлыг нь мэдэхгүй манай нөхдүүд түүхий эдээ мангар хямдаар гаргаад байж магадгүйм...
Хоёрт:
Тэд магадгүй жаахан ашгийн төлөө нутагтаа ажиллаад байдаг байж магадгүйм. Бид барилга засварын ажил хийлээ гэхэд тэдний бодлоор бол 2сая төгрөгийн ашигтай ажиллаад дуусгах юм гэнэ. Барилга засварын ажил бол маш том ажил .. гэтэл яаж ч бодсон 2сая төгрөгийн ашиг арай л бага юм шиг.. Тэд мөн өөрсдөө төсвөө гаргадаг бөгөөд өөрсдийнхөө нутгын ханшаар бодоод манайханд тулгадаг нь юуны учрын бүү мэд..
Гуравт:
Тэд маш их яарамтгай улс.. Зовж зовж хэлэлцэж хэлэлцэж гэрээнд гарын үсгээ зурлаа гэхэд л бид шуурхайлан ажлаа дуусгах ёстой мэт... Мэдээж гүйцэтгэгч тал бэлдэнэ энэ тэрээ гэх шаардлагатай байхад хужаа нар хурдлаач энгээч тэгээч гэдэг.. Маш гайхалтай..
Дөрөвт:
Гэрээнд гарын үсэг зурснаас хойш гүйцэтгэгч этгээд тэдний "боол " болж хувирах ёстоймуу лав л мангар том шаардлагатай л улсууд юм байна.
Тавд:
Тухайн зах зээлийн нөхцөлөөс үл хамаарч хужаа тал нөгөө талаа үл бодох бөгөөд амлахгүй бол хэрэггүй гэсэн үзлээр хандах ажгуу. Жишээлбэл зах зээлийн үнэ 80доллараас их гараад ирвэл бид чадахгүй гэдгийг үл тоон "тэгвэл гэрээ хийх шаардлага юу билээ.. танар зах зээлийн үнэ өссөн ч тогтмол үнээ барих ёстой" гэж тулгаж байв.
Зургаа:
Манайхан гэрээндээр эхлээд 50 хувь тэгээд тэдэн хувь гэж гэрээлдэг бол хужаа нар эхлээд хий дараа нь бүгдийг нь хийгээд мөнгийг нь ав гэсэн зарчимтай аж.. Хамгийн ихдээ 30 хувийг өгөх гэж тэмүүлэх бөгөөд тухайн тал 100 хувь юмаа хийсэн цагт үлдсэн мөнгөө өгөх ёстой мэт аашилнаа..
Долоо::
Хамгийн оргил хэсэг нь энэ бөгөөд хүлээн авалцах гэдэг нэртэй бүлгээ..Юу гэвэл маш өчүүхэн юмандээр өө гарган хайж маш их мөнгө тонох гэдэг нь аль ч хужаагийн хийдэг алхам байв.. Гайхалтай шүү.. Хүмүүс үнэгүй хийдэг гэж бодоод байдаг юм байхдаа..

Хайртай хүнээсээ салах зөвлөгөө

Үнэхээр хамт байж чадахгүй, эсвэл хаягдсан бол хайртай хүнээсээ хэрхэн салах бэ гэдэг дээр би ойрын үед судлаж байнаа..
нэгд: Анхаарал хаана төвлөрөх бэ??
Та хоёр бие биендээ хайртай боловч таарч тохирохгүйм байнаа гэдэг дээрээ эвлэр.
Яагаад эвлэрэх ёстой бэ?? Чи хамт байхад ямар сайхан байсан билээ тэрийгээ өнгөрч бодоод одоо ганцаардаад уйлаад байх юм байхгүй харин ирээдүйд би юу хийж болох вэ гэдэг дээр гол анхаарлаа төвлөрүүл.

Хоёрт: Ирээдүйд чи юу хийж болох вэ??
Ирээдүйд чи өөрийгөө боловсруулж болно. Нэг очиж үзэх юмсан гэдэг газар дээрээ очиж үзэж болно. Жишээлбэл чиний очиж үзэх дуртай газар дээр чинь нөгөөдөх чинь очиж үзэхгүй гээд очиж байгаагүй, эсвэл та 2т зав гараагүй бол айн .. Сайхан шүү дээ.. чи эрэгтэй бол эр хүний жаргал эзгүй хээр гэдэг шиг сайхан ганцаараа тааваарааа,,, чи эмэгтэй хүн бол эм хүний жаргал эрх чөлөө сайн сайхан гэдэг шиг чи тайван сайхан дураараа...
Магадгүй чамд сурахымсан гэж бодоод сурч амжихгүй байсан зүйл байж болно шдээ. Тэрийгээ сур.. Өөрийгөө хөгжүүл..
Хүн хэр их хөгжинө түүн шигээ хүнийг л олж авна.. Хэлгүй бол хэл сур.. Завгүй бай..
Тэр чамайг хаяад явж байхад чи яагаад уйлж уйтгарлах ёстой юм.

Гурав. Би чамд өөрийгөө санал болгоё..
Би ч гэсэн энэ зовлонг ойлгоно. Тэгээд магадгүй 2 зовлон нэгтэй хүн уулзаад зугаалбал ямруу.. Зугаалах хүн олдохгүй бол шүүдээ.. ГЭхдээ чи даагаарай.. Жаахан үнэтэй бол би бас хамжилцана хэхэх...

Дөрөв. Гадаад зүсээ өөрчлөх.
Гадаад зүсээ өөрчлөхөөр би лав сайхан болоод л явчихдаг.. Хэзээ ч тайруулж байгаагүй үсний засалтаа хийлгэ.. Чи урт үстэй бол тайруул. Чи хими хийлгэдэггүй бол хийлгэ.. Чи будуулдаггүй бол будуул.. Нүүр ам чинь онцгүй бол гоо сайхны газар орж сайхан болоод л ав.. Эсвэл орифлэйм гээд сайхан хямдхан бараа банйашт.. Хямдхан мөртлөө чанартай.. Хэрвээ хэрэглэж чадахгүй гэвэл би өөрийнхөө багшид чамайг ҮНЭГҮЙ үзүүлж хэрхэн арчлах талаар зөвлөгөө өгч жор бичүүлж болохын.. Би өөрөө ч гэсэн сайхан нүүртэй болоод авсан болохоор энийг баттай хэлж байгаам..
Энгээд чи царайлаг боллоо..

Тав. Өөртөө итгэлтэй байх
Гол нь чи өөрийгөө бодох ёстой болохоос хүнийг бодож хэрхэвч болохгүй шүү..
Ийм л байнадаа
Энгээд чи САЛЛАА...

Monday, November 22, 2010

Мөнгө үнэрлэж чадахаа байсан нь

Би тэрбумтан болноо гээд л хөөрөөд явдаг байлаа.
Мөнгөгүй ч байж ..
Нилээн олон сайхан санаа гарч ирсэн дээ.. Тэгээд л хэрэгжүүлэх гээд л үзээд л байлаа үзээд л байлаа.
Бүр томыг нь хийхгүй ч гэсэн томхоныг нь хийж явсан толгой..
Мэдээж шууд эхлээд л баахан мөнгө олоод л баяжаад л , үрж яадаад л гэж бодоод байсан чинь бас ч гүй хэцүү хөцүү юмаа.. Тэгээд эхэндээ зарлага гараад л байдаг орлого орж ирдэггүй.
ТЭр болгонд сэтгэлээр уналгүйгээр л би чаднаа чадах ч болно, би гайхамшигтай, тэрбумтан болно, тэгэж зарцуулна гээд л боддог байваа.. хөөрхий..
Гэтэл ажил үйлс арвижаад мөнгө олох хандлагаруугаа ороод ирэхийн цагт орж ирсэн мөнгийг харж чадахаа байв..
Юу гэвэл урьд нь мөнгөгүй байсаар байгаад дасал болсон хүн хэдхэн төгрөгөө байгаад нь үнэмшихгүй харж чадахгүй гайхах нь зэрэгцэж , над шиг хүнд арай л их мөнгө юмдаа ухааны юм бодоод ч байгаам шиг санагдаж , мөнгө ихсэн бүр гар хүрч чадахгүй алмайран ангайх болов.
Юуны учир бээ??
Хүмүүс бидний амьдрал үсрээд л 500мянгад эргэлдэхээс бус саяаас илүү гарчуул өөртөө эргэлзэж , итгэж яадаж эхэлдэг ажээ..
Худлаа гэвэл өөрөөсөө асуу..
Мэдээж та эгэл амьдралтай хүн бол шүүдээ..

Monday, November 15, 2010

Оросууд хашгирсан нь 2:

ЗА тэгээд манай оросууд гэрээгээ байгуулаад л мөнгөө шилжүүлж аваад л ажлаа маш шуурхай ороод л гүй ээ мөн сайхан аашилж байлаа.
Тэгээд л мэдээж хөрсний шинжилгээнээс нь шалтгаалаад л ухаад л байлаа ухаад л байлаа.
Хэдэн өдөр ухсаны эцэст нэгэн нартай өдөр илүү ухсан ажлын обемоо бодож тулган гаргахаар болдог юмаа..
Обемоо зөрүү гараад ирдэг юм байгайздээ..
Яасан юу болсон гэсэн чинь ийм байгаам.
Хөрсийг газар байхад нь ухаад гаргаад ирвэл 1,3 дахин өсч сийрэгждэг юм байна.
Тэгэхэр чинь өчнөөн куб метр шороо чинь өсөлт сийрэгжилт нь асар их болдог юм байгааздээ.
Тэгээд тэр ажлын обемоор оросууд бодоод байдаг , хятадууд яг талбай дээрээс бодоод байдаг.
Орос: -Яагаад ийм юм болчвоо..
Хятад: Бид тухайн газрыг ухаад булсан үеээр тооцно гэж гэрээнд гарын үсэг зурсан. Тэгэхээр тэр өсөлтийн коефциэнт бидэнд хамаагүй.
Орос: Бурхан минь юу болж байнаа. Энэ чинь бүхэл бүтэн 40 ширхэг машин илүү байгаа шүү ддээ.. 4 биш 40 шүү дээ..
Хятад: Гэрээ бол гэрээ , өөр арга байхгүй..

Оросууд "бахирч " байна.

Friday, November 12, 2010

Жижиг хүний жижигхэн санаа..

Хэн нэгэн ядуу байж болно. Хэн нэгэн дорой байж болно.
Гэхдээ хэн нэгэн жижигхэн санаатай байж болохгүй.
Жижигхэн барилгын засварчин байлаа.. Гэхдээ яагаад тэр хүний сэтгэлгээ мангар ядуу өчүүхэн байх ёстой юм бэ??
Ажлаа хаяад зугтаана гэдэг чинь хэнийг хуурч байгаа юм бэ??
Чиний ажил дуусахгүй байлаа гэхэд ажил олгогч чинь дутсан ажлынхаа төлбөрийг чиний цалингаас хасч чамд цалин өгөхгүй гэж яриж байна.
Чи байшингийн хамаг засварыг хариуцаж авчихаад яагаад ийм арчаагүй зан гаргана вэ???
Энэ ажлаа дуусгавал чиний дараа дараагийн ажилд л нэр нөлөөтэй байх юм биш үү ..
ХЭн хохирогч юм бэ??
чиний гэрт чамайг хараад сууж байгаа эх , эцэг үр хүүхэд чинь яана..
яахуу яахуу яахуу ...

Оросууд хашгирсан нь:

Нэгэн сайхан гэрээ байгуулахад оролцлоо хөөрхий..
Тэгэхээр ийм болсын манай барилгын ажлыг гүйцэтгэх хятад тал суурийн ажил гүйцэтгэх компаниар орос компани авдаг байнашт..
Тэгээд яахуу дээ .. олон улсын интернациональ ажиллагаа болдын байгааздээ..
Гэрээгээ англи хэл дээр байгуулаад л нилээн л сүрхий явлаа хөөрхий. Тэгээд л гэрээнд гарын үсэг байгуулахаас өмнө би хэллээ л дээ..
- Энэ гэрээн дээр хятадын талд маш хатуу байналээ шүү.. Та бүхэн гэрээгээ сайн уншсан юм байгаа биздээ.. Хятадууд мангар чоно шүү
- Гэрээтэйгээ танилцсан байгаа.. Ер нь бол гайгүй ээ..
- Та бүхэн инженер геологийн дүгнэлтээ үзчих..
Орос: --Поооооо... Энэ чинь юу бэ бид үнийн саналаа 80см-ээр өгсөн байгаа шдээ.. Энд 2 метр гаруй ухах юм байнашт..
Хятад: Бараг тэгэх байх..
Бид: -Та бүхэнийг зураг хөрөг гэрээтэйгээ маш сайн анхааралтай унш гэж хэлээ биздээ
Орос: Бүхэл бүтэн 1,2метр илүү ухах нь байнашт.. Энийг шийдэх хэрэгтэй.
Бид: -Өөр нэг гүйцэтгэгч компани байгаа.. Тэдэнтэй нь нүүрэлдүүлийе..
Бид: Ван даргаа .. эднүүс 80см-ээр тендерийн материалаа өгсөн байна гэнэ. Та илүү мөнгө гарвал яах вэ?
Ван: Нөгөө компани бас л 2метрээр ухна гээд адилхан үнийн санал өгсөн байгаа. Та нарын үнэ тэрнээс их гарна гэж байхгүй байлгүй дээ
Орос: Чөтгөр гэж...
Бид: ТЭр компанийг нь дуудаад нүүрэлдүүлие. Тэгвэл арай учир нь тайлагдана.
Орос: Утасдаад дуудаад өгөөч... Бурхан минь хэдхэн см биш энэ чинь бүхэл бүтэн метр яригдаж байна. Их мөнгөний яриа шүү дээ.. Ийм байж хэрхэвч болохгүй шүү дээ.

Тэгээд бид нөгөө компанируу утасдлаа.. Тэгсэн нөгүүдүүл нь бас 80см-ээр обемооо бодсон гэнэ.
Тэгээд бөөн баяр болоод л дуудаж аваачаад хужааг шахаанд оруулж,
Ухаад булсан хойно нь нэг метр куб болгонд тэдэн төгрөг өгнө , мөн тээвэрт тэдэн төгрөг өгнө гэж гэрээ байгуулаад салцгаалаа..
Орос Монгол хоёр компани мөнгөн дүнг "болноо, ок, тэгнээ" гээд л салцгаалаа..

Thursday, November 11, 2010

"БООГДСОН" эх орон минуу

Манай улс орос хятад хоёрын дунд байдаг буюу "боогдсон " байдгыг хэн хүнгүй мэднэ.
Мэдээж та гадаад паспорттой бол заавал энэ хоёрын царайг харалгүйгээр дээгүүр нь нисээд яваад өгч болно.
Харин худалдаа эрхэлж буй биднүүс яах билээ..
бараандаа пасспорт олгоод хөлөөр нь явуулалтайн биш..
Тэгээд монголын нүүрсний талаар сүүлийн үед их судаллаа..
Мэдээж хятадууд манай нүүрсийг маш бага үнээр худалдан авдаг нь угаасаа үнэн.. Харин бид хятадыг дамжуулаад гадаадруу гаргаж болдоггүймуу гэсэн асуудал дэвшүүлээд судаллаа..
Гэтэл олон жил нүүрсний наймаа хийж байгаа өвөрмонгол найз минь ийм хариулт өглөө:
- Хятадаас гадаадруу гаргадаг 4 компани байдаг. 4 компани нь нүүрс гаргах хэмжээгээ өөрсдөө ч тогтоож чаддаггүй,. Хятадын засгийн газраас баталж байж л сая гаргадаг гэж байгаам.
Тэгэхээр нөгөө миний дээр үед бичсэн нэг сэдэв байгаа. Тэрэн дээр Женко Баттулга, МСИ Эс-ын Оджаргал 2ын дайны талаар.. Баттулга оросоор дамжуулан гадаад ертөнцрүү /орос хятадын дунд боомилогдсон үед бусад улс бол бидний гадаад ертөнц болчихож байгаам хэхэ /гаргая, Оджаргал хятадаар дамжуулан гадаад ертөнцрүү гаргая гэж дайтаж байсан саяхан.

Гэтэл одоо үр дүн нь гарчээ... Саяхан монголын нэртэй галт тэрэг дэлхийд илчээ түгээхээр нүүрсээ үнэтэй зарахаар гарчихлаа.. Харин Хятадын засгийн газраас манай нүүрсийг хямдхан авахаас илүү бидний нүүрсэнд дамжуулан өнгөрөөх зөвшөөрөлгүй өгөхгүй байсаар ..
Манайхан хөөрхий 2 улсын засгийн газрын хүрээнд хэлэлцээд хэлэлцээд 10 жилийн нүүр үзвээ хөөрхий..

Тэгэхээр уул уурхайгаас авхуулаад малын ноос ноолуур зарагч наймаачин бизнесмэн бид яагаад илүү үнэтэй зах зээлд гарч болохгүй боогдоно вэ??????

Monday, November 8, 2010

Хамгаалалтгүй эдийн засаг минуу..

Би гэдэг хүн хүсэл мөрөөдөл хайр сэтгэлээрээ нэгдэж нийлж хөөрхий нэгмуу наймааг босгох гэж үзэлцэж байгаа нөхөр мөн билээ.
Тэгээд компани байгуулах нь амархан байсан боловч бусад нь бол мангар хэцүү байлаа.. Тэгээд хөөрхий эрвийх дэрвийхээрээ зүтгэсээр /миний найз залуугийн гавьяаг магтахгүй байхын аргагүй/ хичээсээр явна.
Монголын мэргэжлийн хяналтын газар гэж чадваргүй улсуудаар дүүрсэн, чадвартай нь архи уусаар цаг алдсан гачин сайхан байгууллага байх бүлгээ..
Мэдээж бид номоор нь дүрмээр нь үзээд байгаа нь энэ шүүдээ..
Тэгэж тэгэж дуншиж дуншиж зөвшөөрөл нээх авсан ч юмгүй одоо талаар нэг болооод л байнадаа..
Биднийг тэгэж дуншиж байтал хэдэн Хужаа нар эх нутаг дээр минь ирж тонгочиж эхэлдийн байгааздээ..
Монголын эдийн засгаа хамгаалах гээд бид яаж ч үзэх билээ
Зодолтойн биш.. хэрэлдэлтэйн биш
Та нар энгэж болохгүй ээ гэхэд ойлгоод байна мэдээд бөайна ухаараад байна гэсэн мөртлөө улам даварч , хадуурдаг нь хужаа нарын зан ажээ.
Тэд манай зах зээл дээр миний , чиний , бидний хийх байсан наймааг хийж байна.
тэд бидний олох байсан мөнгийг олж, өөрийн улсруугаа зөөж байна.
Тэд биднийг уул уурхай гэж хадуурч байх хооронд бидний бусад баялгыг сэндийлж байна.
Тэр биднийг гайхаж байх хооронд ухаантайхан үзэж байна.
Тэр надтай "би хууль ёсны ажил хийж байгаа шүү" гэж инээж байна...

Энэ эдийн засгыг хэн хамгаалах ёстой юм бээ...

Эрхэмбаяр хүүгийн талаар

Хөдөө амрахаар очвоо хөө.. Очсон айл маань манай найз залуугийн эгчийнх.. Байнга л нэг бор залуугийн талаар яриад л хөөрөөд л баярлаад л өхөөрдөөд л байдаг байсан юм. Тэгсэн Эрхэмбаяр гэдэг нэртэй нүдэнтэй галтай , бүлтгэр хөөрхөн хүү байлаа..
Эрхэмбаяр дөнгөж 4н настай бөгөөд миний бодлоор нөгөө индиго хүүхэд нь юм боловуу гэх сэтгэгдэл төрөв. Хэхэ за тэр яахуу
Бүлтгэр нүдтэй тэр хүү сумынхаа цэцэрлэгийн сайн сурагч бөгөөд "тусгай салаа" кинонд нугасгүй гэнэ.
- Байлдагч Дэндэв гэхээр л шууд босож гараа өргөж ёслох нь хөөрхөн.
Тусгай салаа гарахаар шууд үгийг нь дагаж дуулах бөгөөд тэр баргийн хүүхдүүд дууны үг цээжлээд шууд дуулаад суух нь юу л бол..
Манай хүн гэр дотроо янзтай мөлхөж, байлдааны бэлтгэл хийх бөгөөд гэрийн уньнаас зүүгдэж, ээлжлэн авирч цэрэг хүний цог золбоог үзүүлнэ.
Манай найз залуу яахуу оролцож , үнссээр байгаад "нэр хүндээ " аль хэдийн алджээ.
Харин би юм ярихгүй байснаараа манай хүү надаас жаахан айж холуур тойрч өнгөрнө.
Яагаад ч юм бэ тэр айлын хүүхдүүд цэлцэгнүүрт их дуртай юм.
Тэгээд бас дуртай юмандаа нугасгүй болохоор ээждээ хөөрхөн молиг өмхүүлж , цэлцэгнүүрээс авах гэнэ. хэхэ ..
Хөөрхөн хүү болох нь дээ..

Хөдөө сайхан нутаг

Саяхан хагас бүтэнд Хэнтий аймгын Гал шар нутгаар ороод ирлээ..
Гүй ээ мөн сайхан байнаа..
Ийм сайхан тааваараа эрх дураараа, тэгээд бас сэтгэл амар , дээрээс нь цэвэр агаарт амьдарч байгаа улсууд сайхан юмаа.
Би бодлоо.. Жижигхэн асуудлыг том болгож байнга л стресс бухимдалд ордог бид гүй ээ мөн хэцүү хүмүүс юмаа.. Мал дээр гар мал дээр гар..
Сумын төв бол хөөрхөн юмаа.. Жаахан соёлт газраас хол боловч зурагт байна, нэт байна, дэлгүүр эмнэлэг засаг захиргаа гээд л бүгд байна.
Тэгээд санах бодох зовлон байхгүй ажиллаад л хөдөлмөрлөөд л .. Хэн ч дээрээс дарж шахна гэж байхгүй надад лав сайхан санагдлаа..
Хээр талд байгаа бор гэрт хүртэл ДДШын зурагт асаж байх шиг хэхэ ..
Өвлийн хүйтэнд цасан шамарга хаялж байхад хүүхдүүд нь нүцгэн гүйж, хөл нүцгэн таваргаж байх юм.. Энгэхээр чинь чийрэг бололгүй яахуу дээ..
Хэн хүнгүй бие биенээ хийх чихэх гэсэн утга байхгүйгээр сайхан ярилцаад л, инээгээд л ..
Эргээд ирэхэд өөрт байгаа нэг юмаа үлдээчихсэн юмшиг санагдчихлаа.
ёоооооооооё
3хан хоног маш гоё амарлаа..
салхинд цохиулаад л унтаад байх чинь яасан сайхан юм бээ ...........

Thursday, November 4, 2010

Хятадуудтай хамт ажилласан нь

Ойрын үед ажлын шаардлагаар хятадуудтай хамт ажиллаж байна
Гэхдээ ер нь би бол цаашдын ирээдүй бол хужаа нартай наймаа тохиролцоо хийсээр л байх хувь тавилантай , цаашлаад дэлхийн улс орнуудын мянга мянган хүмүүстэй наймаа арилжаа хийсээр ч байх хувь тавилантай "баагий " юм шиг байгаамшт..
Угаасаа өөрөө тэгээд хувь тавилангаа сонгооод тэрбумтан болноо гээд тодорхойлчихсон.
Эхний саяыг олоход хэцүү гэгчээр би сүүлийн үед их ядарч , хятадуудтай тэмцэлдэх болов.
Хятадууд бол яг өөрийн хий гэснээрээ хийлгүүлэх гэж дайрдаг, энэнээс илүү би гэсэн үзэлтэй мөн хүнээр маш хямдхан юм хийлгэх гэсэн бодол зүүдэнд нь уяатай мангар баагийнар байгаам.
Тэгээд ялах ганц асуудал бол хаяад хохирооно гэж барьцаалах эсвэл шахаанд оруулах.
Тэгээд хамгийн гайхалтай нь Хятадад байгаа үнээр Монголд байгаа үнийг тооцох нь ямар эмгэнэлтэй гутамшигтай бас гайхамшигтай хэрэг гэдгийг гайхаад баршгүймаа.
Тэдний үзэж байгаагаар бол элс хайрга худалдаж аваад шууд л нягтруулаад дарчихаад ажил дуусчихдаг бөгөөд харин түүнд машин механизм ашиглахгүй, бензин тос хэрэглэхгүй, хүн хүч хөдөлмөр шаардахгүйгээр ид шидээр хийчдэг бололтойм.. тэгээд машин хүний үнэ ийм их гарахгүй гэж зүтгэх бөгөөд хятад барилгын ажилчин монгол барилгын ажилчнаас үнэтэй цалин авдаг гэж зууралдаж аль болох үнэ хямд хийхийг оролдох ажээ.
Сонин бас их содон үлгэрийн зүйлс ярих бөгөөд манай улсад яг ийм байдаг хэмээн гоочлоно. Бидний дор ажиллаж байгаа хүн бидний үгийг гөлөг мэт дагах ёстой гэж үзсэнээс монгол хятадын хооронд хэрүүл байнга болно.
Тендер зарласан гэхэд газар шорооны ажилын материал нь "тааврын зураг " байх бөгөөд ямар ч ажлын обем энэ тэрийг тооцсонгүйгээр тарааж, хийж гүйцэтгэх байгууллага нь өөрөө тооцно өөрөө бодно гэх ажээ. Магадгүй ажлын хэмжээгээ мэдэхгүй мөртлөө хямдхан хий хэмээн маргалдаж, өөртөө хамгийн ашигтай гэрээ хэлэлцээрийг байгуулж, хүнээр хямдхан зүйл бүтээлгэх гээд байгаа нь маш ойлгомжгүй.
За тэгээд дараа нь бичимз..........

Дээдбилэг эгч

Нэргүй бид 2 яван явсаар нэгэн буудлын гадаа ирж Дээдбилэг эгчтэй уулзав.
Дээдбилэг эгч бол өвөрмонгол хүн бөгөөд ХятадМонгол 2ын хооронд наймаа хийсээр олон жилийг үзсэн хүн бөлгөө..
энэ хүн болвоос харваас зовлон зүтгүүр туулж, юм үзсэн хүн боловуу гэмээр хувцас биеийг нь далдалсан боловч мэдэгдэхүйц ажээ..
Сэтгэл сайхан боловч наймаачин хүний нарийн тооцоо, нямбай чанартай нь дор нь мэдэгдэж өөрийн хулхидуулж явсан бөгөөд олж явснаа ярьж олон танилцуулга бидэнд үзүүлэв.
Манай монголчуудыг зан аашийг маш сайн мэддэг тэрбээр "Монголчууд ерөөсөө ирээдүйгээ боддоггүй өнөө маргаашийнхаа хоолыг боддог зантай. Надтай хамтарчихаад хөлөө олонгуутаа яваад өгдөг " гэсээр л яриагаа эхлэх бөгөөд би ч энэ хүнээс нилээн их юм мэдэж сурах юм байнадаа гэсээр яриагаа үргэлжлүүлэв.
Эгчийн хувьд гэвэл үнэхээр "оригналь" үнэнээ ярих бөгөөд надтай танилцсандаа олзуурхсанд би ч өөрөө бөөн баяр болоод авав.
За тэгээд би чинь цаашаагаа тэрбумтан болох аялалаа үргэлжлүүлээд л байх юмшиг байнадаа.
Жил гаруй ажил төрөл хийж гол нь мөнгөгүй суусан би дахиад л нөгөө хэцүү бөгөөд амттай мөрөөдлөөрөө амьдарсаар байгаа бөгөөд энэ удаа нэгэн шаанс олдож мэдэх л юм шиг байнадаа..
за тэгээд хятад хэлээ сайн сурах болон эдийн засгийн байдлыг мэдэх нь хамгийн тэргүүний шаардлага болоод байна.
Дээдбилэг эгчтэй би олон сайхан зүйл ярилцсан бөгөөд биелүүлнэ бүтээнэ гэж найдаж байна.

Friday, October 22, 2010

Ажилд ороод ажигласан зүйлс

Ажилд ороод ажил хийж сурахын төлөө чармайн ажиллаж байгаадаа та бүхэндээ дуулгая.
Мэдээж ажлын байр дажгүй нэр хүнд бүхий сайхан компанид ажиллаж байна. Гэхдээ нэгэн зүйлийг ажиглав.

1. Компанийхаа захирлыг хэзээ ч битгий эдийн засгийн мэдлэггүй хүнээр тавьж бай.
Уг нь компани өөрөө олон охин салбартай бөгөөд салбаруудынхаа даргыг тухайн газартаа манлайлж байсан хүнээр тавьж байна. Гэхдээ эдийн засгийн мэдлэггүй хүнээр тавих нь үнэндээ утгагүй санагдаж байна. Тухайлбал тэр хүн тухайн салбараа хэрхэн эдийн засгийн хувьд хөгжүүлэх бэ гэдгээ үнэндээ мэдэхгүй бас ийм боломж байгааг гадарлахгүй байна. Уг нь корпарацийн том захирлын хувьд би бодохдоо салбар бүр нь хөгжвөл сайханаа. Харин удирдах хүнийг нь зөв сонгох хэрэгтэй.

2. Компанийн үйл ажиллагааг түргэн шуурхай болгох үүднээс мэдээллийн системийг нэвтрүүлэх.
Хэдийгээр мэдээллийн системийг нэвтрүүллээ гээд компьютер тавьж, принтэрлэдэг боловч тухайн ажлын талаар мэдээллийн систем үнэндээ дутуу байна. Одоо болтол гар дээр бичиж авчаад компьютер дээр шивэж эхлэх эсвэл их хэмжээний цаастай зууралдаж суугаа нь үнэхээр эмгэнэлтэй.

3. Компанийн ажилчдын дунд ил тод байдлыг үүсгэх.
Удирдлагууд нь хоорондоо сайн боловч ямар нэгэн "боолт" /та нар өөрсдөө юу гэдгийг нь таагаарай/ байгаа учраас компанийн ажилчдын сэтгэл санаанд бүрхэг байдал үүсэх, зарим талаар хохирч байгаа хүнийг анзаарахгүй өнгөрөөх асуудал гарч байна.

4. Эрүүл мэнд болон хууль эрхзүйг тайлбарлах
Нөгөө хүний төлөө хандах юмуу эсвэл ажлын байрны аюулгүй байдал Монголын ер нь маш олон газар байгаа байх өө..
Энэ талдээр миний ажиллаж байгаа компани үнэндээ муу боловч цаашдаа юм хийж эхлэх гээд ярилцаж байгаа нь сайшаалтай. Тэгээд мөн компанийн ажилчдын төлөө гэхээр л санхүүгээс мөнгө гарахаа байчих юм хэцүүмаа..

5. Байнга шалгалтанд хамруулж, ажилчдаа сайжруулах
Тухайн компанид номын сан гэх мэт ажилчдаа хөгжүүлэх сургалт үнэхээр их дутагдалтай байна. Тухайн компанийн ажилчин чадвар мэдлэг муу байвал угаасаа тэр хүнээс сайхан үр бүтээл хүсэж шаардах нь мангар утгагүй байгаа байхгүй юу.
Мөн тухайн мэргэжил дээр нь шаардагдах ажлаар нь шалгалтанд хамруулж дээшээ зэрэг олгох эсвэл зэрэг бууруулах шалгалт авч байвал яасан сайхан бээ Тэгвэл жинхэнэ чадвартай нь шалгарч үлдэж эхлэнэ дээ.. Мэдээж цалингийн системийг сайн цалин авдаг байгууллага бол нэмээд өгөх нь зөв юм. Тэгвэл илүү их мэргэжлийн ур чадвартай ажилч бүтээлч хамт олон үүсгэх боловуудаа

заза иймэрхүү л байнадаа

Monday, June 21, 2010

"БҮТСЭН"ий төлөө

Өнөөдөр их сайхан өдөр байна магадгүй муухай ч байх...
Гэхдээ миний хувьд хамгийн хэцүү бөгөөд бас хамгийн сайхан өдөр байх нь..
Одоо миний хувьд хамгийн аж жаргалтай гэж юу хэлэх вэ гэвэл "БҮТСЭН" гэсэн ганц үг л болчоод байна.

Friday, June 18, 2010

Блогоо Мялаая

За сайхан шинэ блог нээлээ... Блогоо тэгээд хөтлөөд байдаг юм шүү дээ айн